Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нар үдэж мордууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж,  “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

  • Харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлнэ.  
  • Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.
  • “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан Замын зураглал гаргана.
  • Харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.
  • Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо. 
  • Зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан Ажлын хэсэг байгуулна.
  • Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.
  • Хархорум хот, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүүгийн харилцаа тогтоолоо.
  • Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр улам идэвхтэй хамтарна.
  • Монгол оюутан залуусыг Казахстаны тал их, дээд сургуульдаа суралцахыг бүрэн дэмжихийн зэрэгцээ Монгол Улсад Казахстаны их сургуулийн салбарыг нээх санал тавилаа.    
  • Түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийнэ.  
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө үргэлжлүүлэн оролцуулна.
  • Бизнес форумын үеэр 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ.
  • Үндэсний урлагийн их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа.
  • “Монголын сайхан орон” гэрэл зураг, морин хуурын  үзэсгэлэн гаргалаа.  
  • 8 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстаныг оролцохыг урилаа.
  • “Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Казахстаны санаачилгыг манай улс дэмжинэ.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
  • Ерөнхийлөгч Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцож, энэ чиглэлээр улсынхаа байр суурийг илэрхийллээ.
  • Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулна.
  • Казахстан нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжинэ.
  • НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжинэ.   

Төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл боллоо.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энд нэг хор хутгахаараа л гадаад явчихдаг гар даа. Хамгийн их гадаад тэнэсэн eрөнхийлөгч

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Ккккк
Ккккк

Ёоооо казахстанчууд амарч байгаа байх даа.

Зочин
Зочин

Казакстаны талаас тавьсан саналууд ихэд алсыг харсан бодлого стратегийн шинжтэй, харин манай саналууд цаг үеийн шинжтэй, дагалдсан харагдаж байна. Уучлаарай…

Pensioner
Pensioner

Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.

Холбоотой мэдээ

Back to top button