Гэмт хэрэг

Цагдаагийн алба хаагч иргэн рүү резинэн сумтай буу тулгасан асуудлыг шалгаж байна гэв

Цахим сүлжээнд энэ сарын 22-ны орой 22:20 цагийн орчимд цагдаагийн алба хаагч иргэн рүү резинэн сумтай буу тулгаж байгаа бичлэг цацагдсан. Тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ бусдыг хөөж, амгалан тайван байдлыг алдагдуулахаас гадна алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22.20 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 хороо … тоот байрны гадна согтуу хүн хөөгөөд байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу алба хаагчдаас шалгалтын ажиллагаа явуулж, бусдыг хөөж амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх иргэнийг тогтоож, саатуулах явцад алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилсон нөхцөл байдал тогтоогдсон.

Алба хаагчдаас шаардлага биелүүлэхийг шаардаж, биелүүлэхгүй тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг анхааруулах ажиллагааг явуулсан болно. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн тайлбар мэдээллийг өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төр хүчтэй бж иргэдээ гэмт хэргээс хамгаална. Сул нусаа гоожуулсан төр хэнийг ххмгаалах вэ

Зочинзочин
Зочинзочин

Хэрэглэ гэж тусгай хэрэгсэл өгчихөөд хэрэглэхээр буруутан болох уу? Согтуу, мансуурагчдыг цахилгаан бороохойгоор номхотгооч. Аймхай, арчаагүй болж дээ цагдаа нар. Төрийн төмөр нүүрийг танхайчуудад гаргаж болно доо. Хуульчилж өгөл дөө.

Зочин
Зочин

Tsagdaag eserguutssen gedgeern bas shiitgej torgovol taarna.

Olon yum yridag gar
Olon yum yridag gar

Teglee geed buu tulgadag bolsiim uu? Rezinen borooxoi ntr ashiglaj medexgvie, nulimas asgaruulagch yasiin, buudaad xvnii amind xvrwel yaana? Estoi neg aaaash

Зочин
Зочин

Буу тусгай хэрэгслээ эхлээд ялгаад сурчих

Мөнхбаяр
Мөнхбаяр

юуг нь шалгадаг юм бэ цагдаа нартаа эрхий нь өгч хамгаалж байхгүй бол энэ муусайн архичид ,мансуурагчид хирээс хэтэрлээ

Зочин
Зочин

Үхсэн ацаа шалгадаг юм бэ.хулгайчууддаа дарлуулаад явж байхдаа таарсын бэ.наад хэдэн цагдаа нараа хамгаалаачээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button