Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ унтаж амармаар байна гэжээ

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ хангалттай унтаж амарч чадахгүй байна гэж худалдааны сайд асан Амари Акирад ярьсан байна. Санаэ ерөнхий сайдын албан тушаалаа хүлээн аваад зургаан сар болж байгаа. Японы анхны эмэгтэй ерөнхий сайд тэрбээр “Ажиллаж, ажиллаж, ажиллаж, ажиллаж бас дахин ажиллана” хэмээн амлалт өгсөн. Ажлаа хүлээн аваад удаагүй байхад нь түүнийг хоёроос дөрвөн цаг л унтдаг гэх мэдээлэл явах болсон. Энэ ажиллах арга барил нь орчин үеийн Японы нийгмийн зорилго, чиг хандлагаас хоцрогдсон үйлдэл гэж зарим хүн шүүмжилж байсан юм.

Санаэ энэ сарын эхээр ажил амьдралын тэнцвэрийг хадгалахад хүндрэл тулгардаг талаараа ярьжээ. Өдрийн ихэнх цагийг ажлаа хийж өнгөрүүлээд, гэртээ хариад бас гэрийн ажил хийдэг тул хэдхэн цаг л унтдаг гэж тэр парламентын хорооны хуралдаан дээр ярьсан байна. Мөн тэр нөхөртэйгөө ерөнхий сайдын гэр рүү нүүсэн учраас тэр хаяг дээр хоол захиалах боломжгүй байдаг аж. Мөн ганцаараа дэлгүүр хэсэж хүнс цуглуулах боломжгүй учир хөлдөөсөн хоол нь дуусвал хэцүүддэг гэж Санаэ ярьжээ.

Эх сурвалж: Japan Today

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн ялархсан пздаа юм аа. Больчооч

Зочин
Зочин

Ялархасан пязда гэж бичсэн муу мудакаа эхнэрээрээ тэжээлгэж утсаа ухан боовоо гачаалдагчаа 3333333 эргэсэн гошногоо чи дуугүй бай чамайг бодвол япон хүмүүс манай эргүүнүүдээс ялгарах онцлог нь энэ шүү.Тэгж яривал Солонгосын эмэгтэй еөөк нь шоронд орохдоо эмчийн үзлэгээр онгон байсан нь хүмүүсийн нүдийг бүлтийлгэсэн гэжуга хүмүүст битгий хэлээрэй гэсэн юм за юу ч мэдэхгүй байж хуцаж гэнэ ха ха ха

Холбоотой мэдээ

Back to top button