НИЙГЭМНийгэм мэдээ

ХӨСҮТ-д хиймэл оюунд суурилсан хэт авиан оношилгооны шинэ төхөөрөмж суурилуулжээ

Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн Мэс заслын тасагт оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан үйлдлийн системтэй  “Acclaix LX3 series ultrasound system” хэт авиан оношилгооны аппаратыг ханган нийлүүлж, суурилуулжээ.

Тус төхөөрөмж нь оношилгооны нарийвчлал, хурдыг сайжруулж, эмнэлзүйн шийдвэр гаргалтад дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Тоног төхөөрөмжийг нийлүүлсэн “L2” ХХК-ийн төлөөлөгчид ХӨСҮТ-ийн Мэс заслын болон Оношзүйн тасгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулан хэт авиан аппаратыг ашиглах заавар, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулж, төхөөрөмжийг албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэхүү шинэчлэл нь тус төвийн оношилгооны чадавхийг бэхжүүлж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button