УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учралын ээлжит поп мэдэгдэл буюу Туулын хурдны замаар дүүжин даажиндсан шийдвэрийн цаана

Улирч буй долоо хоногийн улс төрийн халуун сэдэв "Туулын хурдны зам" төсөл байлаа. Ерөөс хаврын улс төржилтийн халуун цөм, улстөрчдийн гол өрөг болоод буй. Харин ажлын хэсэг байгуулан ТЭЗҮ-г нь нягталж үзэхээр ярьж байсан Ерөнхий сайд Н.Учралын байр суурь огцом өөрчлөгдөж төслийг зогсоох шийдвэр гаргаж, алх цохисноор асуудал бүр ч өндрөө авав. Тэрбээр энэ шийдвэрээ Засгийн газрын хуралдаан дуусаагүй байхад өөрийн цахим хуудсандаа пост бичиж мэдэгдсэн байдаг. Түүний эл үйлдэл эхлүүлсэн ажлаа дуусгахаар шатаж яваа хотын дарга Х.Нямбаатарын эгдүүг хүргэх нь ч мэдээж. Угтаа хамгийн их гар нийлж ажиллах ёстой засаг, нийслэл хоёр заамдалцах хэмжээнд хүрэв бололтой. Өнгөндөө энэ хоёрын зөрчил мэт боловч нам доторх хагарал нь хэтийдэж, төрийн ажлаар наадаж байгаа хэрэг л дээ. Ингээд үйл явдлын өрнөл, учир холбоосыг тоймлон хүргэе.

"Өдөрт нэг поп пост, өнөөдрийнх Туулын хурдны зам"

Ерөнхий сайд Н.Учрал ажлаа авахдаа манай Засгийн газар хурдтай шуурхай ажиллана гэж мэдэгдсэн. Гэхдээ түүнийхээр хурд гэдэг нь цахим орчинд түрүүлж мэдээлэх л бололтой. Засгийн газрын тэргүүн бол хүссэнээрээ попорч камерын дуран өөр рүүгээ татаж хэдэн хандалт цуглуулчихаад сууж байдаг алба биш. Хэлсэн, ярьсан, бичсэн болгоныг иргэд, ААН чих тавин хүлээж, төрийн шийдвэр гарлаа гэж хүлээж авдаг. Биелүүлээгүй, хэрэгжээгүй бол ар дахь асуудал нь хээрийн түймэр шиг түргэн дэгддэг галтай алба. Атал тэр ажлаа авсан цагаас хойш "Өдөрт нэг поп пост" гэсэн уриа дэвшүүлсэн мэт л байна. Ажил эхлэх байтугай, тогтоолын төсөл нь албажиж тамга тэмдэг нь дарагдаагүй, хуралдаан дуусаагүй байхад л хувийн хаягт нь мэдэгдлүүд нь ороод ирдэг.

Туулын хурдын замын төсөл дээр ч ийн аяглав. Учир нь түүний танхимын гишүүн, БОУАӨЯ-ны сайд ажлаа авсан даруйдаа “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй" гэсэн шалтгаанаар Туулын хурдны замын төслийг түр зогсоох шийдвэр гаргасан байдаг. Мөн л шөнө оройгоор хуралдаж, шийдвэрээ цахимд "цацсан". Гэхдээ удалгүй нийслэлээс салбарын яамны шаардлагыг биелүүлж, төлөвлөгөөг батлуулснаар ажил эхлэх зөвшөөрлөө аваад байв. Энэ үйл явдал даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 20-нд болсон. Харин Ерөнхий сайдын шийдвэр лхагва гарагт гарсан. Танхимын зарчим нь хаанаа алдагдчихав гэмээр. Гурав хоногт "зөвшөөрлөө, болилоо" хэмээн дүүжин даажиндах нь тэр.

Төслийг зогсоох шийдвэр бүр гацаах технологи болох вий

Засгийн газар төслийг хэдий хугацаанд зогсоох нь эргэлзээтэй байна. Хэдийгээр "Түр хугацаанд" гэж эерүүлэн тайлбарлахыг зорьж байгаа ч үнэн хэрэгтээ тийм байж чадах уу гэдэг хардлага үүсээд буй.

Шийдвэр гаргагчид "Иргэдийн эргэлзээ тээнэгэлзээг арилгах хүртэл хугацаанд буюу нэр холбогдож байгаа албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, эцэслэн шийдэх хүртэл тус төслийг зогсоосон" гэж мэдэгдээд байгаа юм. Өдгөө АТГ-аас Туулын хурдны замтай холбоотой асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн. Төсөлтэй холбоотой хүмүүсийг дуудаж уулзаж, тайлбар мэдүүлэг авч байгаа.

Гэтэл Туулын хурдны зам бол 12 жил үргэлжилж буй нүсэр төсөл. Бүтэн гурван парламентын насжилттай тэнцэх хугацаа. Энэ хугацаанд ажилласан Ерөнхий сайд, хотын дарга нараас эхлээд хариуцсан алба, нэгж, инженер, мэргэжилтэн, харилцсан компани гээд тоолбол замгүй урт жагсаалт гарах биз. Тэгэхээр эцэслэн шийдэх гэдгээр хугацааг заана гэдэг чулуу хөөлгөсөн хэрэг болно. Монголд хэчнээн жил хуулийн байгууллагаар яваад нам гацчихсан хэргүүд Эрдэнэтийн 49 хувиас эхлээд өчнөөн бий.

Иргэд олон нийтийн эргэлзээ тээнэгэлзээг арилах хүртэл гэдэг ч мөн л "Ёс зүйн ноцтой зөрчил гаргавал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна" гэдэг шиг ёгт үг. Хэрэв "SaveTuul" гэсэн бичигтэй цэнхэр подвалктай хүмүүс Сүхбаатарын талбайгаар алхаж байвал хөгжлийн төслөө гацаасаар байх шалтаг болж болох санаа.

Хотын дарга ханшийн алдагдлаас үүсэх эрсдэл, санхүүгийн ачааллыг төсөв даах уу гэдгийг Ерөнхий сайдад сануулав

Нөгөө талд хоёр долоо хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа төслөө зогсоох шийдвэр сонсоод буй хотын дарга Х.Нямбаатар энэ удаа дуугаа хурааж суусангүй. Тэрбээр Монгол Улсад үүсэж болох санхүүгийн эрсдэлийг дэлгэж танилцуулав. Нэг ёсондоо Ерөнхий сайд төслийг хэдий чинээ удаан хугацаанд зогсооно, тэр хэрээр ханшийн алдагдал үүснэ. Төдий чинээ ачаалал угаас төсөв санхүү хэцүү байгаа манай уулс үүрнэ, Засгийн газар даах уу гэдэг асуулга тавив.

Бид одоогоор Туулын хурдны замтай болохоор 500 сая төгрөгийг өгчихөөд байгаа юм. Тэрбээр энэ дарга энэ талаар "Гэрээний дагуу тухайн компанийн банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу шилжүүлсэн. Гэрээнд зааснаар юанийн ханш өсвөл бид эрсдэлээ үүрч, бараа материалын үнийн өсөлтийн асуудлыг гүйцэтгэгч тал хариуцахаар тусгасан. Бид санхүүжилтээ цаг алдалгүй өгч байж юанийн ханшийн өсөлтийн эрсдэлээ бууруулж байгаа. Хууль хяналтын байгууллага нь үтэр түргэн шалгаж дуусга. Ажлаа явуулмаар байна" гэсэн юм.

Я.Содбаатар Засаг огцруулдаг, бүрдүүлдэг юм бол Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрх "бүрэн үү"

Туулын хурдын замын төсөл зогсоох шийдвэртэй зэрэгцэн гарч ирсэн өөр нэг гол дүр бол Д.Сумъяабазар. Энэ өдрүүдэд нийслэлийн МАН-ын хороо хуралдаж таарсан. Гэхдээ хурлын үйл ажиллагаа түүнийг үгээ хэлэхэд нөлөөлсөн үү, экс хотын даргын хувьд нөхцөл байдлыг чимээгүй хараад сууж тэсэмгүй болсон уу гэдэг нь сонирхолтой.

Ямартай ч түүний хэлсэн үгэн дотор улс төрд үүсээд байгаа олон асуудлын учиг байж болохуйц санаа олонтоо цухалзав. Нэгт. Том төслүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй бүлэглэлүүд улс төрийн акц хийдэг, нийгмийг турхирдаг, албан тушаалыг нь авах гэж үздэг. Хоёрт. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нам хагалж, Засаг огцруулдаг.

Дээрх үгс дараах агуулгыг тодорхой болгож буй. Туулын хурдын замын төслийг гацаагаад байгаа нь бүлэглэл хоорондын зөрчилдөөний илрэл юм байна. Эцэстээ МАН-ын хагарал чинээндээ тулчихсан. Үүнийг дэвэргэдэг хүн нь генсек буюу Ерөнхийлөгчийн хүн аж.

Ерөөс сөрөг хүчнийхэн, улс төрийн хүрээнийхний байн байн яриад буй МАН-ын жинхэнэ дарга У.Хүрэлсүх юм биш үү гэдэг өнцөг улс төр өрнөх тусам тодорч байгаа нь нууц биш. Нөгөөтэйгүүр, Я.Содбаатарыг 2024 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоноос хойш гурван Засгийн газар огцроод буй. Гурав дахь нь одоогийн Ерөнхий сайд Н.Учрал. Түүнийг Ерөнхийлөгчийн нөлөө, Я.Содбаатар тэргүүтэй 1960, 1970 оны ах нарынхаа дэмжлэгээр энэ суудалд суусан одоо нэгэнт тодорхой болсон.

Дээр дурдсанчлан Туулын хурдын замын төсөл шинэ зүйл биш. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нийслэлийн утаа түгжрэлийг шийдэх 24 мега төслийг эрэмбэлсэнээр эрчимжиж эхэлсэн. Засгйин газрын 2024-2028 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан. УИХ -аар ч хэлэлцэн баталчихсан асуудал.

Тухайн он цагуудад Н.Учрал Засгийн газар, парламентын бүрэлдэхүүнд байсан. Өөрөөр хэлбэл, энэ төсөл энэ хүртэл явахад гар бие оролцсон, шийдвэр гаргалцсан хүн. Гэтэл анх удаа сонсож буй хүн шиг энэ мэтээр хандаж байгаа нь өөрийн толгой байна уу гэмээр.

Н.Учрал бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс буюу 1992 оноос хойших 19 дэх Ерөнхий сайд. Үе үеийн Ерөнхий сайд нар өөр өөрийн гэсэн өв бүтээхийг зорьж, алдаатай оноотой ч зүтгэж ирсэн. Түүнийхээ сайн мууг ч үүрээд гардаг. Гэтэл шинэ Ерөнхий сайд нийслэлийг тулгамдсан асуудлыг шийдэх гол төслүүдийн нэгийг "царцаасаар" байна. Үүнийг дагаж ирэх улс төрийн галаас зугтсан уу, намын ах нарынх нь даалгавар уу. Ямартай ч тэр дүүжин даажиндсаар байна.

Н.Учралын Засгийн газар бүрдээд 20 гаруй хоног өнгөрч буй. Уг нь хэний ч, ямар ч Засгийн газрыг 100 хоногийн тайлангаа танилцуулах хүртэл хүмүүс харзнадаг. Гэтэл олон нийт, улс төрчид муу дүн тавиад эхэлчихлээ. Нэмээд, хөгжлийн томоохон төсөлдөө өөрөө чөдөр тушаа болдог анхны Ерөнхий сайд гэх тодотголыг нэрийнхээ өмнө "биччихлээ".

Ерөөс улс төрчийн 30 жилийн карьерийг хоёр жилд тууллаа гэх том тодотголтойгоор гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон ч гүйцэтгэл нь тэр чинээндээ хүрэхгүй байна. Тэрхүү хурдтай өсөлтийнх нь цаана Ерөнхийлөгчийн дэмжлэг байжээ. МАН-ын олонх талын залуу үеийн төлөөлөл бөгөөд цаашид ч бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө хөдлөх юм байна гэдэг агуулга л хөвөрсөөр...

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
49 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АТГ Нямбаатарыг шалгах ёстой. Хийсэн юм байхгүй байж Хятадуудад найр тавин 680 тэрбумыг өгнө гэдэг маш том авилгал, мөнгө угаасан хэрэг. Тийм бол юун хотын даргын албан тушаал, шоронд орох болно.

Зочин
Зочин

hotiin darga ni ch zuv yum yarij bn

Зочин
Зочин

Нийслэлд ундны ус чухал уу? Ундуй сундуй баригдсан цемент чухал уу? Энийг маш сайн бодолцох хэрэгтэй. Магадгүй бид 20 жилийн дараа усгүй болж хамгийн ойр байгаа Орхон гол юм уу Хэрлэн голоосоо ус татаж амаа чийглэх хэмжээнд хүрэхийг үгүйсгэхгүй. Бушуу туулай боривондоо баастай гэдгийн үлгэр болох вий.

Зочин
Зочин

Төсөл зогсооно гэдэг чинь асар их хохирол дагуулна шүү

иргэн
иргэн

Монголд элдэв Мега төсөл, Гадаадын хөрөнгө оруулалт Хөгжил авчирахгүй, учир нь энэ бүхний ард Авилга, хулгай, Санхүүгийн луйвар, Мөнгө угаалт явагддаг учраас тэр,

Уншигч
Уншигч

Учрал бол хөгжлийн садаа гэдгээ харуулсаан

Зочин
Зочин

Төсөл гацаагч огцор

Зочин
Зочин

Учрал жул байна жол байна. Огцорвол таарна

Зочин
Зочин

Учрал намаа улам хагалан бутаргаад, нөгөө хэдээ бүр өдөөд байх шив. Түүхэн дэх хамгийн муу намын дарга болохнээ. Эв нэгдэлгүй нам 27 онд найдвартай ялагдана. Амарбаясаа Оюук Нямбаа нар бол та нарын өшиглөөд явуулсан Энхболд Бадамжунай Энхбаяр нар шиг биш. Шартай хортой үзвэл үзьe гэх цөстэй зоригтой маягийн залуус л даа

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин
Reply to  Зочин

Угаасаа энэ янзаар 27 28. Онд ман шаланд унана

Зочин
Зочин

Энэ чинь үнэхээр дүүжин даажин болж байна шүү

Зочин
Зочин

Хотын төсөл ингэж тоглоом болдог юм уу

Зочин
Зочин

3 honogt shiidver ni soligdono gedeg arai l bn

Зочин
Зочин

Энэ улс төрчид чинь лайв хийж биш ажил хийдэг байх аа

Зочин
Зочин

ene bol zugeer neg show bolchloo

Зочин
Зочин

Ийм том төслийг улс төржүүлж болохгүй ээ

Зочин
Зочин

ene bugd dotood zurchil l bn daa

Зочин
Зочин

Ардаа ямар ашиг сонирхол явж байгааг л хармаар байна

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин
Reply to  Зочин

Хүүк ард нь байгаа

Зочин
Зочин

irged bid l hohirno doo suuld ni

Зочин
Зочин

Туулын зам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй л дээ

Зочин
Зочин

yagaad ingej sanaa bodol ni soligdood bdag ym bol

Зочин
Зочин

Ажил эхлэхээсээ өмнө сайн судлахгүй яасан юм

Зочин
Зочин

ehluuleed zogsoono gedeg bol hariutslaga bhgui gesen ug

Зочин
Зочин

Эргүү малнууд шүү хөгжил дэвшил хэрэгтэй байхад

Зочин
Зочин

Арай дэндүү юмаа. Улс төржиж, албан тушаал булаалдаж яасан ч ханадаггүй юм. Эх орныхоо хөгжлийг бол огт бодохгүй юм. Монгол төр бол бүлэглэлүүдийн гарт орчихсон тэдний эрх ашиг л нэгт юм байна. Учралыг хурдан огцруулахгүй бол гай лай л болох банди байна

Зочин 7
Зочин 7

уЛСЫН МӨНГӨӨР БҮЛЭГ ЛУЙВАРЧИЛ ТОГЛОЖ БАЙГААГ ИЛРҮҮЛЭХГҮЙ ЯВААД БАЙХ ЮМ УУ. нЯМБААТАР, ОЮУНЭРДЭНЭЭР АХЛУУЛСАН ЛУЙВАРЧИД БАЙГАА ГЭЭ БИЗ ДЭЭ.

зочин
зочин

Дүүжин замыг нь зогсоохгүй дээ.

зочин
зочин

Туул голруугаа бохироо цутгаж байгаагаа болиулаач. Тийм их хайртай юм бол

зочин
зочин

Төмөр замгүй 10 жил, хурдны замгүй 10 жил болох юм байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Eрөөс эд нарт улс орны хөгжил чухал биш, улсаа хорлохоос ч сийхгүй юм байна. Энэ хэдэд өнөө маргаашийн попрол, сандал ширээний шунал, өс хонзон л байна. Нийслэлийн иргэд түгжрэх мэт бол падгүй бололтой. Одоо үлдсэн 1.5 жилдээ өрсөлдөгчдөө шоронд хийхэд л тархи нь зориулагдаж байна. Үe үe сошиалд хэдэн лайк цуглуулбал тэгээд л кайф авдаг болчихсон.

Зочин
Зочин

Төр удирдаж байгаа удирдагч эх орныхоо сайн сайхны алс хэтийн зорилго хараатай байж тэрний төлөө өнөөдөр өөрөө хоосон хонохоос ч буцдаггүй байдаг юм. Гэтэл энэ Тимон бол өнөөдөрөө л аргацаах юм яриад байна лээ

Зочин
Зочин

Монгол бусад улс оронуудтай адил хурданы замтай болох эрхтэй.

Зочин
Зочин

Замыг нь эсэргүүцээд байгаа юм биш. Туул голын сав дотор зам тавих гэж байгааг нь эсэргүүцэж байгаа юм. Асуудлаа ойлгооч

Зоч
Зоч

Нааад хараал идсэн туул голооор шууд явах ямарч хотын зах төвиии түгжрэл д хамаагүй шулууун хар замд хэн илүүү аш г цавчааа олох вэ гэсэн хужаа хужаагииин ирлииилз хулиииз гар хөлүүүд үхлэээлдэээ монголд ус хамгииин чухал болхооорл туул голоооос зайлж үз гэээд байгааа юм бишүүү шуналт нүгэлт өлөн намчин эрх мэдэлд шунан очсон бузрууудааа

Зочин
Зочин

Өөр маршрутаар тавиач үхэр шиг зүтгээд байхаар тоосгон толгойтоо

Зочин
Зочин

Зүгээр энэ төслөө оролдохгүй баймаар бн өөр юмаараа улс төрөө хийл дээ

Зочин
Зочин

Энэ төсөлөө зүгээр явуулаад өөр юмаараа улс төрөө хиймээр юм

Сайн ухаад хар
Сайн ухаад хар

Эхлээд газартаа хашаагаа хатгаад хүрээд ирээ. Чимээ аниргүй бол газрын гэрчилгээ гаргаад өгье гэх мэт явж байсан дүрэмгүй үйлдлийг Учрал стандарт мөрдүүлж байгаа нь маү зөв алхам. Дүрэмгүй газар будилаан хулгай ямагт байдаг .

James
James

Энэ туулын хурдны зам гээд нямбаатарын үхэн зүтгээд байгаа төсөл нэг л их мөнгөний өмхий үнэртээд байгаам даа’ баригдлаа гэхэд хотын төвдөө байнга түгжирч байдаг учир хурдны замаасаа гарах буюу exit рүүгээ дөхөж очоод л таг зогсоно ш дээ түгжрэл буурахгүй/ 35 жил АНУ д тракны жолоочоор ажиллсан мэрэгжлийн жолооч/

Зочин
Зочин

Ямар ч шалтгаан байж болно. Гэхдээ гэрээ байгуулагдсаны дараа зогсоох нь хамгийн ухаангүй үйлдэл байх. Зүгээр л ямар ч чадамжгүй хүмүүс төрд ажиллаж байгаа юм шиг. Одоо гарах зарга, шүүхийн асуудал хэцүү болно байх даа.

Зочин
Зочин

Цахилгаан дулааны асуудал хамгийн эхний тосол биш юмуу? Эхлээд станц барих эрчим хучний а асуудлаа шийдээчээ. Жил болгон цахилгааны тогны асуудалтай бас дээр нь шугам засах мон бродюр ч гэхшиг маш их зардал урж байгаа явган хуний замаа ч олигтой засч чадаагуй энэ тэнд онгорхой нух шороо тоостой болгосон байж, цахилгаангуй бол тэр замаар яах юм бэ?

ЗочАи
ЗочАи

ЁСайд Учралд эхэлсэн ажилд нь амжилт хүсье

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Тагнуулд ажилд авна гэж хаа сайгүй хошигруулж бнаа хи хи хи хи

Зочин
Зочин

Хотын түгжрэлийг бууруулах арга бол туулын урсгалыг дагуулж биш маршалын гүүрнээс зүүн тийш 1 баруун тийш нэг туул голыг хөндлөн гатлах 2 гүүр тавихад л бараг 50 хувь түгжрэл буурна Даанч 2хон гүүр тавихад идэх мөнгө нь бараг 20 дахин багасах болхоор тавихгүй л дээ.

Зочин
Зочин

Pop bish ajlaa hiigeech ee

Зочин
Зочин

Хөгжлийг гацаагч Оюунгэрэл хэдэн мөнгөний сэтгүүлч нар.н үгээр Учрал утсан хүүхэлдэй шиг ажиллаж бн.Хотын иргэд дийлэнх нь дэмжиж бга.Нямбаатар бол маш сайн ажиллаж байгаа би зүгээр л төрийн албан хаагч хүн хэний ч тролл биш

Холбоотой мэдээ

Back to top button