Эверестэд авиралтын оргил үе эхэлж байхад маршрутыг нь хаажээ
Эверест рүү авирах маршрутыг асар том хэмжээтэй мөс хаажээ. Авиралтын улирлын оргил үе эхэлж байгаа энэ үед ийм саад гарсан нь маршрут дээр дараалал үүсгэж, эрсдэлд хүргэх вий гэсэн болгоомжлолыг үүсгэж байна.
Непалын талаас Эверест рүү авирдаг талын 1-р баазаас 600 метрийн доор 30 метр өндөртэй мөс замыг хаан байрлажээ. Эверест рүү авирах маршрут дээр бэхлэлтийн олс тавьдаг мэргэшсэн шерпа нар мөсийг тойрч гарах зам олон хоног хайсан ч олоогүй аж.
Сагарматагийн бохирдлыг хянах хорооны баазын зохицуулагч Церин Тензин Шерпа “BBC” агентлагт хэлэхдээ "Мөсийг гадны нөлөөгөөр хайлуулах арга зам олдохгүй байна. Тиймээс мөс өөрөө хайлж, нурж унахыг хүлээхээс өөр арга байхгүй" гэжээ.
Дөрөвдүгээр сарын сүүл гэхэд авиралтын маршрутыг 3-р бааз хүртэл гаргаж, бэхлэлтийн олс татсан байдаг юм. Шерпа нар гурван долоо хоногийн өмнө ирсэн боловч маршрутаа гаргаж чадалгүй 1-р баазаас нэлээд доор гацсан хэвээр байна. Мөсний доод хэсэг цуурч эхэлсэн тул хэд хоногийн дотор нурна гэж Шерпа нар найдаж байгаа юм. Гэвч ийм саад гарч маршрут үүсгэх ажил хойшилсон нь авиралт хийх боломжтой хугацааг богиносно. Эверестийн цаг агаар тавдугаар сарын сүүл хүртэл л тогтвортой байдаг.

Непалын Аялал жуулчлалын газрын хэвлэлийн төлөөлөгч Химал Гаутам "Мөсийг засах эсвэл зөөх боломжгүй. Энэ бол байгалийн үзэгдэл. Хүлээж, нөхцөл байдлыг хянаж л болно" гэж хэлжээ.
Аялал жуулчлалын хэлтэс мөс өөрөөрөө арилахыг хүлээх хоорондоо 2 болон 3-р баазын маршрутыг нээхээр төлөвлөж байна. Үүний тулд олс бэхлэх багийг агаараар шууд 2-р бааз руу хүргэх боломжийг судалж байгаа юм.
Эверест рүү авирахаар бэлтгэж буй Непалын Пурнима Шреста "Маршрут нээгдэх хугацаа хойшлогдсон нь энэ жил оргил руу гарах замд урт дараалал үүсгэх магадлалтай болгож байна" гэж хэлжээ.
Непал улс энэ хавар Эверестэд авирах 367 зөвшөөрөл олгосны ихэнхийг нь хятад иргэд авчээ. Авиралт хийх хүсэлтэй гадаад иргэдийн хураамжийг энэ жил 11 мянган ам.доллароос 15 мянган ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна. Мөн орон нутгийн иргэдийн хураамжийг хоёр дахин нэмж мянган доллар болгожээ.
2019 оны авиралтын улирлын үеэр уулчид урт дараалал үүсгэсэн зураг олон нийтэд тархсанаас хойш Непал зөвшөөрөл олгодог системээ чангатгаж, хураамжаа нэмж ирсэн. Иран дахь дайны нөхцөл байдал үнэ өсөхөд нөлөөлж байгаа ч авиралтын компаниуд хэлж байгаагаар эрэлт өндөр хэвээр байна.
Эх сурвалж: The Independent















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байгаль гэдэг хүний хяналтаас давсан шүү дээ
everest bol uneheer ayultai gazar yum aa
Ийм том мөс зам хаана гэдэг аймар юм
30 metr mos geheer bur itgehgui yum
Уулчдын хувьд маш том эрсдэл үүсч байна даа
ene jil mash ih achaalal uusne bh daa
Байгаль өөрөө шийднэ гэж байгаа нь үнэн л дээ
huleehes uur arga bhgui gedeg ni hetsuu yum
Дараалал үүсвэл бүр аюултай болно шүү
2019 ond garsan zurag sanagdchlaa
Эверест дээр дараалал үүснэ гэдэг итгэмээргүй
hunii olon bolohoor bur ersdeltei bolдог
Шерпууд маш хэцүү нөхцөлд ажиллаж байна
Ийм үед авирахыг түр хойшлуулах нь зөв байх
er ni eruul mendee bodoh heregtei shuu
ugaasaa baigali eh uuruu ene jil asar ih hohiroltoi jil hemeen sanuulj bga hereg yumuudaa.chinggis haaniig orgood yawj bhad aguin amiig tom chuluu haasan bdg bzde?3 3 honogoor 3 udaa garahgvi bj bgad 9 deh honog dree ulsuj vhehiin erhend garaad barigdsan bdg tvvh biig sanaarai
Нэг сайн ойлгосонгүй, том мөс өнхөрч ирээд зам хаасан гэж ойлгох уу, эсвэл мөсний гулсалт болсон юм болов уу?? 30- метрийн өндөртэй мөс гэдэг чинь 10- давхар байшин гэсэн үг!!! Орчуулгыг мэргэжлийн хүн очуулахгүйгээс маш бүрхэг мэдээ тавьдаг болж дээ хөөрхий!!!
Эверест их өндөр уул.Их зоригтой хүмүүс авиралт
хийдэг байх???
Уулчдын хувьд дугуй цагаан л юм. Мөнгөө төлөөд гарчаад буцаж л байдаг газар. Өдөрт л хэдэн арван хүн гардаг
sherpa nariig uneheer hundeldeg shuu