Гадаад мэдээДЭЛХИЙ

Пентагон Испанийг НАТО-гоос хөөж шийтгэх талаар дотооддоо авч үзжээ

Ирантай хийж буй дайнд АНУ-ыг дэмжээгүй НАТО-гийн холбоотнуудыг шийтгэж болох хувилбаруудыг Пентагоны дотоод имэйлд дурдсан байжээ. Үүнд Испанийг тус холбооноос хөөх, Их Британийн Фолкландын арлуудад аюулгүй байдлын баталгаа олгодгоо дахин бодож үзэх гэх мэт зүйл багтсан байна.

Эдгээр хувилбаруудыг Пентагоны бодлогын ахлах зөвлөгч Элбридж Колби бэлтгэжээ. Нэрээ нууцалсан эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ Колби зарим холбоотнууд цэргийн бааз болон агаарын орон зайгаа хэрэглүүлээгүйд дургүйцэж буйгаа илэрхийлсэн байна. Колби цэргийн бааз болон агаарын орон зайгаа хэрэглүүлэх нь НАТО-гийн суурь зарчим гэж дотоод имэйл дээрээ бичжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны дайнд туслаагүй НАТО-гийн орнуудыг хатуу шүүмжилсэн. Мөн тэр НАТО-гоос АНУ-г гаргах талаар авч үзэж байгаа гэж хэлсэн юм. Тэгвэл тэрхүү дотоод имэйлээс харвал АНУ НАТО-гоос гарах талаар төлөвлөөгүй бололтой гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн байна. Мөн Европ дахь цэргийн баазуудаа хаах хувилбарыг Колби дэвшүүлээгүй аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button