С.Тэнүүн: Э.Батмагнай арсланг бэлтгэл дээр ирэхээр нь "давхар хамах" мэхийг нь заалгана
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон "Алтан цом"-ын төлөөх барилдааны үеэр өсвөрийн бөх С.Тэнүүн өөрийн үлгэр дуурайлал авч, дэмждэг бөх Улсын арслан Э.Батмагнайгаас "энэ бичлэг хэдэн лайк хүрвэл манай бэлтгэл дээр ирэх вэ" гэж асуусан. Улмаар арслан эергээр хүлээн авч 5,000 гэж хэлсэн бөгөөд тухайн видео бичлэг цаг хүрэхгүй хугацаанд 5,000 лайк хол давсан юм. Тиймээс Э.Батмагнай арслан хэлсэндээ хүрч ирэх сарын дундуур С.Тэнүүний бэлтгэл дээр очихоор болжээ.
Тухайн видео бичлэгийг хийсэн С.Тэнүүн 97-р сургуулийн сурагч. Түүний төрсөн ах С.Тэмүүлэн үндэсний бөхөөр хичээллэдэг бөгөөд С.Тэнүүн анх ахыгаа дуурайж бөхөөр хичээллэж эхэлжээ. С.Тэнүүн "хуурнин шуугигч", "цагаан сарын баярт зориулсан" өсвөрийн бөхийн барилдаанд шөвгөрч олон амжилт гаргажээ. Мөн кураш бөхийн дүүргийн аварга болж байжээ. Тэрбээр үндэсний бөхөөр хичээллэхээс гадна жүдо бөхийн бэлтгэл хийдэг байна. С.Тэнүүн тав дахь жилээ сургуулийнхаа биеийн тамирын багш Э.Санжаасүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийж буй юм. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Э.Батмагнай арсланг бэлтгэл дээрээ урьсан бичлэгийнхээ тухай яривал?
-Тухайн өдөр алтан цомын аваргын төлөөх барилдаан болж байсан. Аав, ах гээд манайх гэр бүлээрээ "М-Си-Эс Энержи" багийг дэмждэг юм. Ер нь алтан цомын барилдааныг алгасалгүй бид гурав бөхийн өргөөнд очиж үздэг. Бичлэг хийдэг тэр өдөр аав ахын өмнөхөн хоёр найзтайгаа хамт сууж таарсан. Тэгсэн Э.Батмагнай арслан яг урд суучихсан. Цахимаар яваад байсан энэ бичлэг хэдэн лайк хүрвэл тэгэх вэ гэсэнээс санаа аваад манай бэлтгэл дээр ирэх вэ гэж асуусан. Аав ах хоёрт би ийм бичлэг хийлээ гээд үзүүлтэл ах миний цахим хаяг дээр нийтэлж өгсөн.
-Тухайн бичлэг цаг хүрэхгүй хугацааны дотор 5,000 давсан шүү дээ?
-Арслан эергээр хүлээж аваад боломжтой тоо хэлсэнд нь баяртай байгаа. Намайг дэмжиж лайк дарсан хүн хүмүүст баярлаж байна.
-Э.Батмагнай арслан хэзээ бэлтгэл дээр нь ирэхээр болсон бэ. Ирэхээр нь ямар мэх заалгая гэж бодож байна?
-Би таван сарын эхээр Өвөрхангай аймагт болох өсвөрийн бөхийн Улсын аварга шалгаруулах барилдаанд барилдах юм. Тэрнээсээ ирэхээр арслан бэлтгэл дээр маань ирнэ гэсэн. Мэдээж төрийн наадмын түрүү бөхтэй хамт бэлтгэл хийнэ гэдэг том аз завшаан. Э.Батмагнай арслангийн "давхар хамах" мэхийг нь өөрөөр нь заалгана гэж бодож байгаа. Өөр заалгаж, зөвлөгөө авах зөндөө зүйл бий.
-Арсланг ямар учраас дэмждэг болсон болов. Өөр үлгэр дуурайлал авдаг ямар бөхчүүд байна?
-Түргэн шуурхай, уран, зоригтой барилдаантай. Сэтгэл зүйгээ маш сайн бэлдэж барилддаг шиг санагдсан. Тийм болохоор дэмжиж үлгэр дуурайлал авдаг даа. Өөр бөхчүүд гэвэл Улсын арслан Б.Орхонбаяр, заан Д.Анар, начин С.Амарсайхан гэх мэт бөхчүүд байна.
-Таныг дархан аварга Г.Өсөхбаярын "Хүү төрлөө" баримтад кинонд аваргын бага насыг бүтээж байсан гэж сонссон. Тэр тухай яриач?
-Дархан аваргын баримтад кинонд тоглох хүүхэд сонгон шалгаруулж авна гэх зар сонсоод очиж тэнцэж тоглосноо их бэлгэшээж баярладаг. Дархан аварга хүний бага насыг бүтээж тоглох сайхан л юм байна лээ.
-Бөхөөр хичээллэхийн сайхан нь юу юм бол. Ирээдүйд ямар цолтой бөх болно гэж боддог вэ?
-Дархан аваргын бага насыг бүтээсэн юм чинь цолыг нь авахын хичээнэ. Том цолонд хүрч сайн бөх болоод ээж аавынхаа ачийг хариулна гэж боддог. Үндэсний бөхөөр хичээллэхийн давуу талууд олон. Эрүүл чийрэг бие бялдартай болно, хүмүүжиж төлөвшинө, муу зуршлаас хол, тэвчээртэй болно гэх мэт олон давуу талтай гэж боддог.
-Хоёр хүүгээ муу зуршлаас хол, сайн хүн болгохын тулд бөхөөр хичээллүүлсэн-

С.Тэнүүний аав Б.Санчирдорж гурван хүү нэг охинтой. Тэрбээр том хоёр хүүгээ заавал том цолтой бөх болгох бус зөв хүмүүжилтэй, сайн хүн болгож өсгөхийн тулд багаас нь спортын мөр хөөлгөжээ. Энэ тухай тэрбээр "Манай хоёр хүү Э.Батмагнай арсланг дэмждэг учир "Энэржи" багийн фенүүд болсон. Бид гуравт боломж нь олдвол хамт өргөө орж бөхөө үзнэ. Манай С.Тэнүүн ахыгаа дуурайж бөхөөр хичээллэж эхэлсэн. Миний хоёр хүү наанадаж эрүүл чийрэг, муу зуршлаас хол спортоор хүмүүжиж байна. Аав хүний хувьд бүх талаараа дэмжиж тэмцээн уралдаан бүхэнд нь цаг гаргаж хамт явахыг хичээдэг. Манай бага хүү бас бөх болно гээд байгаа. Хоёр ах нь гэртээ байнга барилдаж байдаг болохоор араггүй биз" хэмээн ярилаа.
97-р сургуулийн биеийн тамирын багш, сумын заан Э.Санжаасүрэн "С.Тэмүүлэн, С.Тэнүүн хоёр төрсөн ах дүүс. Анх 2020 онд намайг энэ сургуульдаа ажилд орж бөхийн бэлтгэлээ орж эхлэхэд л над дээр ирсэн хоёр. Нэг ёсондоо миний ууган шавь нар.
-Танай бэлтгэлд нийт хэдэн хүүхэд хамрагдаж байна?
-Нийт 30 гаруй хүүхэд өдрийн хоёр ээлжээр бэлтгэл хийдэг. Бага анги, дунд ахлах гэж хоёр ээлжээр. Зургаан настайгаас эхлээд л хүүхдүүд их ирнэ. Сүүлийн үед эцэг эхчүүд спортыг ойлгодог болж, манай үндэсний бөх маш хурдацтай хөгжиж байна. Үндэсний бөхөөр хичээллэдэг хүүхдүүдийн тоо эрс өссөн.
-Зургаан настай хүүхдүүдэд ямар байдлаар бэлтгэл ордог вэ?
-Эхний ээлжид зөв унах техник, дэвээ шаваанаас эхэлнэ. Бие халаах дасгал зэргийг заана. Түүний дараагаар арай нэг барилдааны эвтэй болоод ирэхээр нь барьц, мэх зааж эхэлнэ. Бүх хүүхдүүд ирээдүйд том цол авч амжилт гаргах алба байхгүй. Гол нь хүмүүжилтэй, эрүүл чийрэг биетэй зөв хүн болж л төлөвших ёстой. Миний хувьд том цолонд хүрэхийг зорьж бэлтгэл хийдэг байсан. Харамсалтай нь санасандаа хүрч чадаагүй. Тиймээс өөрийн авч чадаагүй цолонд шавь нараа хүргэхийн төлөө ажиллаж байна.























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аав нь хүртэл дэмждэг нь их гоё юм
Ийм хичээл зүтгэлтэй хүүхэд хол явна даа
yostoi huurhun medee bn amjilt husie
Жаахан хүүхдийн мөрөөдлийг дэмжсэн нь сайхан байна
bagahan ch gesen uram ogoh ni ih chuhal shuu
Ирээдүйн аварга бэлтгэгдэж байна даа
ene huu ih sain bolno doo medremjtei haragdaj bn
ger bul ni uneheer zov humuujiltei yum bn
Давхар хамах мэхийг нь өөрөөс нь заалгана гэдэг гоё шүү
ter meh ih goy meh shuu surchval aimar bn
Ийм хүүхдүүд олон байгаасай
sport bol hamgiin zuv songolt shuu huuhduuded
Бөхөөр хүмүүжиж байгаа нь зөв
eruul chireg bj chadna gedeg hamgiin tom davuu tal
Өсөхбаярын бага насыг бүтээсэн нь бүр бэлгэшээлтэй юм
Өнөөдрийн Монгол залуус үр хүүхдээ үндэснийхээ өв соёлоор хүмүүжүүлж өсгөх эрмэлзлэлтэй болцгоосон нь маш сайшаалтай !
Бидний үед чнь барилдах, шагай харвах, морь уях зэр гийг бүдүүлэг хоцрогдсон явдал гэдэг бсансан.
Сайхан цаг иржээ !!!
1980-аад оны үед Дорноговь аймгийн дарга бсан Гомбожав гдг улаан коммунист Майн баяраар Шагай харавсан хүмүүсийг аймгийн шоронд 72 цаг суулгаж байсан шүү !!!
Хүн шоолж тэнцдэг ажилд ордог тусгай алба гэж бас бдаг л юм байх даа хи хи хи
Гол нь аав нь ухаантайм
Арслан хэлсэндээ хүрч байгаа нь гоё жишээ байна
batmagnai arslan uneheer saihan setgeltei yum aa