Эдийн засгийн өсөлт саарахаас сэргийлж ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 14.5 хувь болгон буурууллаа
ОХУ-ын Төв банк баасан гарагт /2026.04.24/ бодлогын хүүгээ 15 хувиас 14.5 хувь болгон бууруулжээ. Бодлогын хүүгээ сүүлийн 20 жилд үзэгдээгүй өндөр түвшинд хүргэсэн Төв банк өнгөрсөн жил зөөлөн мөнгөний бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Мөнгөний бодлогоо өөрчилснөөс хойш ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ найман удаа буурууллаа.
Инфляцын түвшин өндөр байгаа ч гэсэн Төв банкны албан тушаалтнууд бодлогын хүүг өндөрт барих нь урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар жилийн инфляц 5.7 хувь байжээ. Инфляц энэ оны сүүлээр 4.5-5.5 хувь хооронд буурч, 2027 онд зорилтот 4 хувийн түвшинд хүрнэ гэж Төв банк таамаглаж байгаа юм.
Украины дайны улмаас ОХУ-ын эдийн засаг хэт халж, инфляц их хэмжээгээр өссөн тул Төв банк 2024 онд бодлогын хүүгээ 21 хувь болгон өсгөсөн. Ийм өндөр бодлогын хүү нь бизнесүүд зээл авах бараг боломжгүй болгосон тул эдийн засгийн өсөлтийг сааруулж эхэлсэн юм. Баасан гарагт Төв банк мэдээлснээр ОХУ-ын эдийн засаг энэ оны эхээр саарсан байна. Энэ нь татварын өөрчлөлт, ажлын өдрүүдийн тоо цөөрч, цаг агаарын таагүй нөхцөл байдал гэх мэт хүчин зүйлсээс болсон гэж тус банк мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.