УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Сэргэлэнбаатар нарыг Туулын хурдны зам бус Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотойгоор саатуулжээ

Засгийн газраас "Туулын хурдны зам" төслийг холбогдох хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж дуустал зогсоох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд АТГ-аас тус төсөлтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэгвэл өнгөрөгч баасан гарагийн шөнө НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын албан өрөөнд нэгжлэг хийж, нэг компанид хувь эзэмшдэг Ш.Мөнхсайхан нарыг баривчилжээ.

Гэхдээ түүний саатуулагдаад буй гол учир Туулын хурдын зам бус "Сэлбэ дэд төв" төсөлтэй холбоотой юм байна. Тодруулбал, тус төслийн долоон багц ажлын нэг багцын гүйцэтгэгчээр түүний хувь эзэмшдэг компани шалгарсан тул албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа аж. Тэгвэл түүний компани тендер авсан нь үнэн эсэх, тендертэй холбоотой агуулгад нийтийн албан тушаалтны эрх хэмжээг холбогдох хууль тогтоомжид хэрхэн тусгасныг нягталж үзье.


"Сэлбэ дэд төв" төслийн гүйцэтгэгчдээс эхлэн асуудлыг хөвөрдье. Одоогоор төслийн барилгын талбайд Нутгийн буян, Монкон, Морин сувд, Профессионалстрой гэх дөрвөн монгол компани ажиллаж буй. Нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл ‘Професионалстрой’ ХХК нь Б.Сэргэлэнбаатарын хувь эзэмшлийнх байна. Харин эцсийн өмчлөгчөөр Ш.Мөнхсайхан бүртгэлтэй байна. Тэрбээр "Үнэн ба зөв" намын ерөнхий нарийн бичгийн албыг хашдаг аж.

Тус компани Сэлбэ дэд төв төслийн багц 4.2 болох 994 айлын 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын 223.4 тэрбум төгрөгийн тендерт гүйцэтгэгчээр шалгарчээ. Ийн хувь эзэмшдэг компаниараа тендер авсан нь нотлогдож байна. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч хувь эзэмшил бүхий компани нээлттэй тендерт оролцож болдог эсэхийг дор тодруулъя.

Манай улсад нийтийн албан тушаалтны үүрэг, эрх хэмжээг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулиар зохицуулдаг. Харин аливаа тендертэй холбогдох процессыг Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тусгасны дагуу явуулна.

Нийтийн албан тухай хууль-ийн гуравдугаар бүлэгт албан тушаалтанд тавигдах, хориглолт хязгаарлалтыг 10-22 хүртэлх зүйлд тодорхойлжээ. Ингэхдээ шууд утгаар НИТХ-ийн төлөөлөгчийн хувь эзэмшдэг компани тендерт оролцож болохгүй гэсэн заалт алга.

Тендерийн хуульд заасны дагуу нээлттэй, харьцуулалт, гэрээ шууд байгуулах, нэг эх үүсвэрээс худалдан авах гэсэн дөрвөн аргаар зохион байгуулдаг аж. Мөн хуулийн 6, 7 зүйлд тендерт оролцогчийн ерөнхий шаардлага, тэдгээрийг магадлах асуудлыг тусгасан бөгөөд нийтийн албан тушаалтны хувь эзэмшдэг компанийг хориглох агуулга байхгүй байна.

Сэлбэ дэд төвийн тендерийг нээлттэй тендерийн аргаар зохион байгуулжээ. Ингэснээр сонирхсон бүх компани материалаа өгөх боломжтой, мэдээлэл нь бүгдэд нээлттэй гэх эрх зүйн орчин үүсэж буй.

Харин хэрхэн сонгон шалгаруулах, сонгон шалгаруулалтад нийтийн албан тушаалтанд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан эсэх нь тусдаа буюу хууль хяналтын байгууллагаар магадлах асуудал болох юм.

Түүнчлэн Туулын хурдны замтай холбогдуулан АТГ-аас шалгаж буй гэх хүмүүсийн жагсаалтад Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн нэр бий.

Одоогоор нээлттэй мэдээллийн санд түүнийг "Туулын хурдны зам" төслөөс тендер авсан талаар баримт байсангүй. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй эхнэрийнхээ хамаарал бүхий компаниас Нэгдүгээр тойрог замын тендер авсан гэх мэдээллийг нягтлаж үзлээ.

Т.Даваадалайгийн хамгийн сүүлийн буюу 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт "Анка Урбан Инженеринг энд Дизайн” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ. Энэ нь түүний эхнэр Б.Анхтуяагийн компани аж. Гэхдээ 2024 оны аравдугаар сард хувь эзэмшигчээс хасагдаж, компанийн эцсийн өмчлөгч нь Н.Билгүүн гэх хүн болжээ. Мөн тус компаниар дамжуулан авсан тендерийн мэдээлэл гарч ирсэнгүй.

Харин нэгдүгээр тойрог замтай холбогдох өөр нэг сэжим байна. ТЭЗҮ-г БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК болон “ШУА хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн”-гийн түншлэлээр боловсруулжээ.

Уг шинжлэх ухааны хүрээлэнд Т.Даваадалайгийн эхнэр судлаачаар ажилладаг аж. Гэхдээ үүнийг хамаарал бүхий компаниараа дамжуулан тендер авсан гэж шуудхан дүгнэвэл буруудна.

Ташрамд дурдахад, нэгдүгээр  тойрог зам нь Туулын хурдны замтай хоёр байршилд огтлолцох бөгөөд Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинНямка.
ЗочинНямка.

Даваадалай гэгчийн эхнэр зүгээр сууж байгаад хэдэн тэрбумын авилгалаа л авна шүү дээ..

123
123

Би бүр ийм аймаар аймаар авилга сонсогдоод, шуугилдаад байхад АТГ гэж газар яагаад таг чимээгүй байдаг юм бол гээд гайхаад байсан юм.

Зочин
Зочин

Нам дагаж хөлжих гэсэн өлөнгүүд л төрөөр нэг байна дөө

Зочин
Зочин

Үхэж байсан муу пяздакууд ийм учиртай байж Сэлбэ дэд төвийн энэ ажилд бол би өөрийн компианаа ялна гэдэгт итгэлтэй байсан.Манайх энэ салбарт 21 жил маш амжилттай ажилласан ажлын баялаг туршлагатай компани байсан үнийн саналаа ч зах зээлийн бодит үнэтэй уялдуулан тавьсан.Гэтэл жаахан юмаар шалтаглан манай материалыг буцааж чулуудсан шалтаг нь маш инээдтэй ТЭЗҮ г дутуу гэжаагаан.Яг юу нь дутуу байна гэхээр хариулж чадахгүй нүд нь бүлтэгнэж ам нь ангалзаад байсан.Үндэсний барилгын компиануудаа дэмжих хэрэгтэй монгол компианууд ихээр орвол маш сайн манайх нэг их ялчий гэсэн сонирхол байгаагүй ч монголын компианаа дэмжин оролцсон юм .Монголд шудрага сайхан зүйл байгаа юм уу? төрд шигдсэн бөөс хуурснаасаа салаагүй цагт хөгжил улам ухранаа бид дургүй хүрээд ОХУ н Зайбайкалстрой компанид матераилаа илгээтэл манайхыг урьсан бид тэнд ажиллана харин оросууд маш шудрага ИТА ажилтнуудад орос хүмүүсээ оруулна мөн туслан гүйцэтгэгч компиануудаа хувь тогтоож өгсөн их гүрэн хүмүүсээ ажилтай орлоготой байлгахыг зорьж байна шүү.Үхэр монголчуудаа авилгачин албан тушаалтнуудаа эрхлүүлээд бай эцэст нь таанууд жинхэнэ сдагаараа эргэсэн хойноо амаа барина даа лаларууд

Зочин
Зочин

Нямбаагаас ухаад юм гарахгүй болохоор нь Амарбаясгалангийн туслах байсан хүнийг барьж хорисон шигээ ядчихсан юм Хүрэлсүх Содбаатар 2 сэтгээд байна уу

Зочин
Зочин

Тендер зарлаад дундаас нь мөнгө луйвардаад

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Бүх зүйл ойлгомжтой шууд
Бүх зүйл ойлгомжтой шууд

Тэндерүүдийг цуцал

Зочин
Зочин

Хүн шоолон байж тэнцэж ажилд ордог тусгай алба гэж дэлхийд нэг ч байхгүй шүү

Зочин
Зочин

Ажлын шугамаар танилцаад л гэр бүл болон суусан залуус байна лээ

Зочин
Зочин

Нэгийг нь хурлын гишүүн гээд барьдаг юм байж нөгөө хүн нь яачихсан юм, аль нэг намын гишүүн байж болдоггүй юмуу энч одоо

Монгол иргэн
Монгол иргэн

Сэтгүүлч хууль унш,

Холбоотой мэдээ

Back to top button