Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Пакистан руу төлөөлөгчдөө илгээхээ больж, энхийн хэлэлцээнд хүрэх магадлал буурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пакистан руу төлөөлөгчдөө илгээхээ больсноор Вашингтон, Техран нар энхийн хэлэлцээнд ахиц гаргана гэх хүлээлт буурлаа. Мөн Ираны Гадаад хэргий сайд Аббас Аракчи хоёр улсын хооронд зуучилж буй Пакистанд ямар нэгэн шинэ мэдээлэл өгөөгүй байна.

Хоёрдугаар сарын 28-нд эхлэн эрчим хүчний үнийг их хэмжээгээр нэмэгдүүлж, инфляцыг өсгөсөн дайныг дуусгах хүчин чармайлт зогсонги байдалд оров. Учир нь АНУ, Ираны аль аль нь нөхцөлөө зөөлрүүлэх хүсэлгүй байгаа бололтой.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифтай утсаар ярихдаа, Техран хориг заналхийлэл дор хэлэлцээнд албадлагаар оролцохгүй гэжээ. Мөн АНУ Ираны боомтуудад тавьж буй хаалтаа эхлээд авах хэрэгтэй гэж Пезешкиан хэлсэн байна. Пакистанд буй Ираны нэгэн дипломат эх сурвалж АНУ-ын максималист шаардлагыг хүлээж авахгүй гэжээ.

Харин Трамп Пакистан руу төлөөлөгчдөө илгээхийг цуцалсныхаа дараа “Иран ихээхэн буулт хийсэн ч гэсэн тэр нь хангалтгүй байна” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button