Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Путинтэй Азербайжанд уулзахад бэлэн байна

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Азербайжан улсад айлчилж байна. Тэрбээр Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевийн хажууд зогсон мэдэгдэл хийхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Азербайжанд уулзахад бэлэн байна гэжээ. Ираны дайн эхэлсний улмаас Украины дайныг зогсоох гэсэн АНУ-ын хүчин чармайлт зогсонги байдалд орсон байгаа билээ.

Москвагаас бусад газар хоёр улсын удирдагч уулзахыг зөвшөөрөхгүй гэдгээ Кремль мэдэгдсэн. Харин Киев ОХУ болон Беларусаас өөр хаана ч Зеленский Путинтэй уулзахад бэлэн гэсэн байгаа.

Азербайжаны Ерөнхийлөгч Алиев хэлэхдээ “Украин болон Азербайжан нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах ёстой гэдгийг үргэлж дэмжиж ирсэн. Цаашид ч бид дэмжсээр байх болно” гэжээ. Хоёр улсын удирдагч дайнаас гадна хэд хэдэн сэдвээр хэлэлцэхдээ эрчим хүчний салбарт хамтран ажиллах тал дээр онцгой анхаарал хандуулсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ гөлөг Путиныг болж өгвөл нухчих санаатай хахаха.Путиныг алвал дараагийн ерөнхийлөгч нь бүр харгис хүн гарч ирээд гомог улстай нь хамт газрын хөрснөөс арчиж хаях байлгүй.Путин хэтэрхий зөөлөнхахаха.матч хүн болхоор Украйн тэсээд байгаа.Путин алга болвол Украйн ч бас алга болно хахаха

Холбоотой мэдээ

Back to top button