Трампыг хөнөөхийг дахин оролдсон нь АНУ-д улс төрийн хүчирхийлэл дордож буйг харууллаа
Бямба гарагийн орой Вашингтон хотноо болсон Цагаан ордны сэтгүүлчдийн зоог барих ёслол дээр галт зэвсэгтэй этгээд орж ирсэн тул Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарыг яаралтай танхимаас гаргасан. Буутай эрэгтэй Нууц албаны алба хаагч руу гал нээсэн юм. Азаар сум нэвтэрдэггүй хантаазыг оносон тул ноцтой гэмтээгүй байна.
Хэрэгтнийг хууль сахиулах албаныхан барьж, цагдан хорьж буй. Баривчлагдсаныхаа дараа сэжигтэн Трампын засаг захиргааны албан тушаалтнуудыг буудахыг хүссэн хэмээн хууль хяналтынханд хэлсэн талаар “CBS News” агентлаг мэдээлжээ. Ерөнхийлөгч Трамп 2024 оноос хойш амь насанд нь халдах гэсэн гурав дахь оролдлоготой тулгарч байна.
Энэ нь АНУ-д улс төрийн туйлшрал гүнзгийрсэн үед болж байгаа үйл явдал юм.
Хууль хяналтын байгууллагынхан сэжигтнийг Лос-Анжелес орчмын оршин суугч, 31 настай Коул Томас Аллен гэж тогтоосон байна. Түүний сошиал хуудаснаас харвал тэр Калифорни мужийн Торрэнс хотод багшаар ажилладаг байжээ.

АНУ-ын Колумб дүүргийн прокурор Жанин Пирро мэдэгдэл хийхдээ Алленд галт зэвсэгтэй хүчирхийлэл үйлдсэн, аюултай зэвсгээр холбооны алба хаагч руу халдсан хэргээр ял тулгана гэжээ.
Тэр “Энэ хүн аль болох их хор хөнөөл учруулахаар төлөвлөж байсан нь тодорхой байна. Аз болоход АНУ-ын ерөнхийлөгч үг хэлэхийг сонсохоор мянга мянган хүн цугларсан бүжгийн танхимын гадна байрлах шалган нэвтрүүлэх цэгийн ачаар хэн ч гэмтээгүй” гэсэн байна.
Үйл явдал хэрхэн өрнөсөн бэ
Бичлэгээс харахад Трамп, Меланиа нар тайзан дээр өөр нэг хүнтэй ярилцаж байхад танхим буун дуу гарчээ. Сэжигтэн ангийн буу, гар буу болон хэд хэдэн хутгаар зэвсэглэсэн байсан юм.
Үйл явдлыг цагийн дэс дараатай тайлбарлавал:
Зүүний цагаар бямба гарагийн 20:30 минут орчим (Улаанбаатарын цагаар ням гарагийн өглөөний 08:35) ганцаараа явсан зэвсэгт этгээд коридорт дахь шалган нэвтрүүлэх цэгээр хүчээр дайрч өнгөрсөн байна.
Сэжигтнийг тухайн цэгээр гүйж байх үед Нууц албаны ажилтнууд түүнийг саатуулжээ. Нэг ажилтан шархдаж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн гэж байна. Сэжигтнийг мөн шинжилгээнд хамруулахаар эмнэлэгт хүргэжээ.

Зүүн цагаар оройн 20:35 цагийн орчимд (Улаанбаатарын цагаар ням гарагийн өглөөний 08:35), Хилтон зочид буудалд буун дуу гарсан юм. Үүний дараа Нууц албаны албаны агентууд Трамп руу гүйж очин, ерөнхийлөгч болон түүний танхимын гишүүдийг зоогийн өрөөнөөс дагуулан гарчээ.
Оройн 22:30 цагийн орчимд (Улаанбаатарын цагаар ням гарагийн өглөөний 10:30), Трамп Цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийсэн байна.
Дэлхийн удирдагч нар уг явдлыг улс төрийн хүчирхийлэл хэмээн шүүмжилжээ. Канадын Ерөнхий сайд Майк Карни “Ерөнхийлөгч Трамп, тэргүүн хатагтай Меланиа болон бусад зочид аюулгүй байгааг сонсоод сэтгэл амарлаа. Улс төрийн хүчирхийлэл ардчилсан нийгэмд байж болшгүй зүйл” гэсэн юм.
Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум “Ерөнхийлөгч Трамп болон түүний гэргий аюулгүй байгаад баяртай байна. Хүчирхийллээр юуг ч шийдэж болохгүй” хэмээжээ.
Өмнө нь Трампын аминд хүрэх гэсэн тохиолдол хэд хэдэн гарч байсан. Тодруулбал 2024 оны долоодугаар сард Пенсильвани мужийн Батлер хотод Трамп сонгуулийн кампанит ажил хийж явахдаа 20 настай Томас Крукт буудуулж, чих нь сэтэрсэн. Тус кампанит ажлыг үзэж байсан эрэгтэй харамсалтайгаар амь үрэгдсэн.
Үүнээс хэдэн сарын дараа буюу есдүгээр сард Флорида мужийн Вест Палм Бич дэх Трампын гольф тоглодог клубт Райан Рут нэртэй эрэгтэй бутны цаана нуугдаж байсныг Нууц алба илрүүлсэн юм. Өнгөрсөн жил шүүх түүнийг ерөнхийлөгчийн амь насанд хүрэх гэсэн гэм буруутай хэмээн үзсэн байдаг. Хоёрдугаар сард болсон яллах дүгнэлтийг танилцуулах хурлаар бүх насаар нь хорих ял оноосон байна.
Хоёрдугаар сард 21 настай Остин Такер Мартин Флорида дахь Трампын Мар-о-Лаго ресортод галт зэвсэгтэй орсон явдал гарсан. Түүнийг Нууц алба буудаж хөнөөсөн юм.
Сүүлийн жилүүдэд АНУ-д улс төрийн хүчирхийлэл гарах нь нэмэгдсэн. Тус улсын улс төрийн хуваагдал улам гүнзгийрч байгаатай энэ нь холбоотой байж магадгүй юм. "Reuters" агентлаг 2023 онд явуулсан судалгаагаар АНУ-д улс төрийн хүчирхийлэл 1970-аад оноос хойш байгаагүй хэмжээнд хүрч дорджээ. 2025 онд барууны үзэлтэй идэвхтэн Чарли Кирк буудуулж амь үрэгсдэн. Мөн тус жил Ардчилсан намын гишүүн, Миннесота мужаас Конгресст суудаг хууль тогтоогч Мелисса Хортман гэртээ нөхөртэйгөө байхдаа буудуулж амь үрэгдсэн хэрэг гарсан.
Эх сурвалж: Reuters, CBS News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene bol zugeer neg hereg bish niigem yamar tuwshind hurch baigaag haruulj bn
Улс төрийн ялгаа байж болно, гэхдээ хүчирхийлэл рүү орно гэдэг аюултай дохио шүү
Ардчилсан оронд ийм зүйл давтагдаад байгааг бодохоор санаа зовоож байна
uls turd iim tuvshind hurvel yamar ch ulsad ayultai shuu
Хамгаалалтын алба сайн ажилласны хүчинд том гарз гараагүй нь азтай
ene bol tuwshral denduu ih bolsoni ur dagavar gej haragdaj bn
Санал зөрөх нь хэвийн ч буу барина гэдэг бол огт өөр асуудал
uursdiin bodloo ingej ilэрхийлнэ gedeg buruu zam shuu
Ийм үйлдэл гарч байгааг бодоход нийгмийн уур амьсгал их хурц байна
ene bol neg hunii asuudal bish systemiin asuudal bolson yum bish uu
Дэлхий даяар улс төрийн туйлшрал нэмэгдэж байгааг харуулж байна
amerikt hurtel iim bolchih gej bodohgui l bsan
Хүчирхийллээр юу ч шийдэгдэхгүй гэдгийг дахин харууллаа
neg udaa bish dahin dahin oroldlogo hiigeed baigaa ni ih sonin
Иймэрхүү хэрэг нэмэгдэж байвал хамгаалалт улам чангарах байх
ene bol ardchilsan niigemd baij bolohgui zuil shuu
Хөнөөчихсөн бол дэлхий амгалан болох байлаа