Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны энхийн хэлэлцээ зогсонги байдалд орж газрын тосны үнэ 107 ам.доллар хүрчээ

АНУ болон Иран явуулж буй энхийн хэлэлцээ зогсонги байдалд орж, Брент маркийн газрын тосны фьючерс өнөө өглөөний /2026.04.27/ 08:00 минутын орчим баррель нь 107.77 ам.доллар хүрчээ. Харин одоо бага зэрэг буурч 106.79 ам.доллароор арилжиж байна.

Ормузын хоолойн хурцадмал байдал үргэлжилж Ираны Хувьсгалт гвардын цэргүүд хоёр карго онгоц руу гарчээ. Мөн АНУ Ираны боомтуудад хаалт тавьсан хэвээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2026.04.25/ мэдэгдэл хийхдээ Пакистан руу Стив Виткофф, Жаред Кушнер нарыг Пакистан руу илгээхээ зогсоож байна гэсэн юм. Тэд Ираны талтай хэлэлцэхээр тус улс руу явахаар бэлтгэж байжээ. Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Улс хооронд аялж хэтэрхий их цаг үрж байна. Дээрээс нь Ираны эрх баригч нар дунд зөрчил, маргалдаан их бий. Яг хэн удирдаж байгаа гэдгийг тэд нар өөрсдөө ч мэдэхгүй байна” гэж бичсэн юм.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи амралтын өдрүүдэд Исламабадад айлчилсан ч Пакистаны албан тушаалтнуудтай хэлэлцээд буцсан. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Бакай баасан гарагт /2026.04.24/ мэдэгдэл хийхдээ “Иран, АНУ-ын хооронд ямар ч уулзалт төлөвлөөгүй” хэмээсэн байна.

Эх сурвалж: CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button