Нийгэм мэдээ

Тодруулга: Ес болон 11-р ангийн хоёр сурагч харилцан зодолдсон шалтгааныг олохоор хуралдаж байна

Архангай аймгийн хайрхан сумын ЕБС-ийн сурагч охид нэгнээ зодож, гэмтээсэн тухай мэдээлэл, зураг цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл бид энэ талаар тус сургуулиас тодруулахад "Манай сургуулийн ес болон 11-р ангийн сурагч хоёр охин хоорондоо зодолдсон хэрэг гарсан. Тухайн өдөр хичээл орж байсан нэг багш нь хүүхдүүдээ 10 минутын өмнө завсарлуулсан бол нөгөө хүүхдийг багш хичээлийн дундуур гаргасан юм байна. Улмаар тухайн хоёр хүүхэд харилцан зодоон хийж нэгнээ гэмтээсэн асуудал үүссэн.

Тухайн зодоон хийсэн сурагчтай уулзаж, ямар шалтгаанаар зодоон үүснийг тогтоохоор ажиллаж байна. Хэргийг сумын цагдаагийн газар бүртгэж аймаг руу мэдэгдсэн. Зодоон хийсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд хоёул гомдолтой байгаа юм байна. Сургуулийн зүгээс хичээлийн цагаар хүүхдүүдээ гаргасан хоёр багшид хариуцлага тооцож цалингийн арга хэмжээ авна. Мөн тус өдрийн жижүүр багшид хариуцлага тооцно" гэлээ. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйн эцэг эхчүүдийн төлөө 2 багш хохирох гэж хоёр гөлөг гэж

Эрдэнэчулуун
Эрдэнэчулуун

Ер нь юунаас болж маргалдсан хэн нэг нь буруутай байсан ч охин хүүхдүүд ийм муухай ёс зүйгүй араатан шиг байж болохгүй ш дээ.Эд нар чинь сурагч хүүхдүүд биз дээ. Гэр доторх эцэг эхийн хүмүүжил хүүхдэд шууд нөлөөлнө. Хүүхдүүддээ анхаарал байнга тавьж байх хэрэгтэй дээ.Өсвөр насныхан үе тэнгийн хүүхдүүдийн дээрхлэлт хүүхдүүд бие биенээ гадуурхах дарамтлах зодох бол энүүхэнд болжээ.Сургууль хүүхдийн болон цагдаагийн байгууллага хамтарч сургалт сайн хийх хэрэгтэй. Энэ хоёр хүүхдүүдийн зодооны шалтгааныг шалгаж мэдээлэл өгөх хэрэгтэй.

Зочин
Зочин

Охид зэрлэгшээд

Зочин
Зочин

Охин хүүхдүүд ингэж хоорондоо зодолдож байхыг бараг харж байсангүй. Ямар муухай юм. Ирээдүйд эх хүн болно. Эх нь хээр алаг бол, хүүхэд нь шийр алаг гэдэг мэргэн үг бий.

Зочин
Зочин

126 тэргүүтэй төрийн эрх баригчид ёс зүйгүй байхад доошоо юу хүлээх вэ дэ

Хаан Чингис
Хаан Чингис

2 соёлгүй зодоонч ноход зодолдход тэр багш 126 тэр гэртээ мэдээ үзэж байгаа Дорж ямар буруутай юм бэ Эцэг эхэд нь арга хэмжээ авахгүй юу дөө нэг их олигтой цалин өгдөг ч юм шиг багшийн цалин хасна ч гэх шиг тэгвэл захирал боловсролын сайд ерөнхий сайд ерөнхийлөгчид арга хэмжээ авч цалингийн хасах хэрэгтэй

Ханд
Ханд

Хичээлийн дундуур гаргасан нь зодолдох шалтгаан уу. Багшид арга хэмжээ авна ч гэх шиг. Яана даа, яана

ИРГЭН Одоо далимдуулж ахин зээл 0 болго нь уу?
ИРГЭН Одоо далимдуулж ахин зээл 0 болго нь уу?

Хот хөдөөгүй охид галзуурч ээ... хөл нь хуг цохиод гэрт нь хорьдог хятад арга л таарах болжээ... Арга хэмжээ авч хурдан таслан зогсоох хэрэгтэй.

Зочин
Зочин

аянүү бол хөвгүүн булаацалдаа биз

Зочин
Зочин

хүүхдүүдээ хүмүүжүүлж чадаагүй эцэг эхчүүдийг торгох хэрэгтэй

Зочин
Зочин

Хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарахгүй байж багш руу БИТГИИ дайраад бай. Тухайн үед багшид ямарч ажил гарсан байж болно. Та нар хүүхэд хариуцдаггүй ажилтай болохоор бурууг бусдад чихээд өнгөрөх гэж байх шиг санагдана

Холбоотой мэдээ

Back to top button