НИЙГЭМЭнтертайнмент

Г.Мөнхбаяр: Урлагийн авъяастай гэхээр ухаан муутай гэсэн үг биш, би эдийн засагч мэргэжилтэй

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр Шадар сайд Т.Доржхандын эдийн засаг, хөрөнгө оруулалтын зөвлөхөөр томилогдсон нь өнөөдөр сошиалд шүүмжлэл дагуулсан сэдвийн нэг байлаа. Олон нийтэд дуучин, Топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээрээ танигдсан тэрбээр олон нийтийн шүүмжлэлд ийнхүү хариу барьжээ.

Энэ тухай тэрбээр "Дуучин хүн байж яаж Шадар сайдын эдийн засаг, хөрөнгө оруулалтын зөвлөх болдог юм бэ? Намайг төдийлөн сайн мэдэхгүй хүмүүс ингэж асуух нь зүйн хэрэг. Учир нь би бээр энэ талаа олон нийтэд огт харуулж байгаагүй нь миний өөрийн буруу гэлтэй. Гэхдээ урлагийн авъяастай гэхээр ухаан муутай гэсэн үг биш, дуучин гэхээрээ дутуу мэдлэг боловсролтой гэсэн үг бүр ч биш…Өнөөдөр бид “personal development” буюу хувь хүний хөгжлийг чухалчилсан 21-р зуун, хоёр дахь мянганд амьдарч байгаа шинэ эрин үеийн цаг тоолол үргэлжилж байна.

Яаран дүгнэлт хийхээс тань өмнө намайг сайн мэдэхгүй таньд өөрийгөө дахин жаахан ч гэсэн танилцуулах нь зүйтэй гэж бодлоо. Олон нийтэд урлагийн хүн, урлагийн гэр бүл гэдгээрээ танигдсан нь үнэн. Гэхдээ миний үндсэн мэргэжил бол — эдийн засагч. Миний бие Монгол Улсын Их Сургуулийн - Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, санхүүгийн мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн. Сүүлийн 16 жилийн хугацаанд эдийн засаг, бизнесийн орчинд олон улсын болон дотоодын аж ахуй нэгжүүдэд тасралтгүй бодлого боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд ажиллаж ирсэн. Үүнээс долоо орчим жил өөрийн бизнесийг эрхэлж, хөрөнгө, эрсдэл, шийдвэрийн жинг өөрийн биеэр үүрч туршлагажсаар яваа.

Миний амьдралын замналд урлаг, бизнес, менежмент гурвын огтлолцол үргэлж байсаар ирсэн. Тайз надад урам зориг өгч, хүмүүсийг ойлгох, хариуцлага үүрэх, олны өмнө шийдвэр гаргах хат суулгасан. Харин эдийн засгийн боловсрол надад тооцоолох, дүн шинжилгээ хийх, эрсдэлийг үнэлэх, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг ойлгож стратегийн хэмжээний бодлогыг бодож байх суурийг өгчээ гэж хардаг. Гэхдээ залуу экспертийн үүднээс харахад Монгол Улсын маань нийгэм, эдийн засгийн төлөв байдал тун амаргүй байгаа энэ цаг үед бид аливаад субьектив өнцгөөс “gossip” болгож хандахаас илүүтэй хийж бүтээх, хөгжлийн оновчтой шийдлүүдийг нийтээрээ хэлэлцэх нь хувь хүний хов живээс илүү чухал байх…

Шинэ томилгоог албан тушаал гэж харахаас илүү итгэл, хариуцлага гэж хүлээн авч байна. Надад итгэл хүлээлгэсэн энэ үүргийг мэргэжлийн ёс зүй, тасралтгүй суралцах хандлагаар биелүүлж, цаг хугацааны явцад мэргэжлийнхээ өнцгийг улам бүр тодотгож бас бататган харуулахын төлөө хичээсээр байх болно" гэжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өө чи дуулж чаддаг байсан юм уу, хэрээ шиг гуаглахаа хэзээ болих юм болдоо л гэж боддог байлаа, одоо овоо ажил төрөл хийж эхэлж байгаа юм бишүү, хөөрхий, эвий эвий

Зочин
Зочин

Нохойн баас

Зочин
Зочин

ergyy ats ve, buh bolgon teneg bdag

Зочин
Зочин

Дуу муу урлаг соёл хөөсөн улсууд нойлын ногоон тэг л бдаг шүү дээ. Тэгээд сургууль нь өөрсдийнхөө нэрийг бодоод дүн тавьж бгаад л төгсгөдөг шүү дээ. Энэ гэхдээ яг ямар дуу дуулдаг дуучин билээ. Ерөөсөө мэддэггүй ээ.

Зочин
Зочин

Хаха хуцдын бэ..Зүгээр танил талаараа цүнх баригч болсоон гэж хэлэх хэцүүлдээ...Цаашдаа нэг албан тушаал бас горилоол аан

zochinz
zochinz

duugaaraa tulhuu yvsan hun edin zasgin mergejiltei bsilaa gd buhel buten ulsin edin zadag yarih bolooguil bh tanil tal nz nuhduu inhej uurin hulgai hiih hud yarih zuildee oruulaj bga zuildee

Зочин
Зочин

aviyastai gechijee uuriiguu haha

Холбоотой мэдээ

Back to top button