НИЙГЭМНийгэм мэдээ

Оюутны улсын аварга шалгаруулах бөхийн барилдаан болно

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ долоо хоногт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулагдах барилдаануудын нэгдсэн хуваарийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү хуваарийн дагуу тавдугаар сарын 01-ний Баасан гаригт "Оюутны улсын аварга шалгаруулах" барилдаан болох бөгөөд залуу хүчтэнүүд жингийн ангилал тус бүрээр өрсөлдөж, аваргуудаа тодруулах юм.

Үргэлжлүүлэн амралтын өдрүүдээр бөхийн хорхойстонуудад тавдугаар сарын 02-ны Бямба гарагийн 13:00 цагаас "Бэст баззер" төслийн хүрээнд шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан явагдахаар товлогджээ. Харин долоо хоногийн хаалт болгож тавдугаар сарын 03-ны Ням гаригт Завхан аймгийн Сантмаргат сумын харьяа, БНМАУ-ын алдарт арслан, "Нахиу" хэмээх Ш.Санжсүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 512 бөхийн томоохон барилдаан зохион байгуулагдана.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бөхийн холбооноос шинэчлэл гэх санаагаар хийж бгаа туршилтын ажлуудыг олон түмэн ялангуяа эрдэмтэн судлаачид сайтар тунгаан эрэгцүүлүүштэй бна шүү !!!
Монгол Үндэсний бөхийн барилдаанд Жингийн ялгаа, Сугалаа зэрэг нь хир тохиромжтой вэ ?!
Харин оюутны аварга гдг их зөв хандлага шүү !!!
Орчин үед цэргээсээ олон оюутантай болсон учир бөхийн аймаг, цэргийн цолтой адилхан оюутны цол байх нь зүйтэй юмдаа.
Оюутны арслан, заан, начин гээд л......

Холбоотой мэдээ

Back to top button