Вашингтонд халдлага үйлдсэн хэргийн сэжигтэнд Трампыг хөнөөхийг завдсан хэргээр ял тулгалаа
Бямба гарагт /2026.04.25/ Вашингтоны Хилтон зочид буудалд болж байсан Цагаан ордны сэтгүүлчдийн зоог барих арга хэмжээнд халдлага үйлдсэн Коул Томас Алленг Доналд Трампыг хөнөөхийг завдсан хэргээр ял тулгажээ. 31 настай Коул халдлага үйлдэх гэж оролдохдоо Ерөнхийлөгчийг хамгаалах албаны алба хаагч руу гал нээсэн. Алба хаагч сумны хантааз өмссөн байсан тул азаар ноцтой гэмтээгүй юм.
Коул даваа гарагт /2026.04.27/ тус хэргийн анхны сонсголд оролцсон байна. Прокурор Жоселин Баллантин үг хэлэхдээ “Тэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг хөнөөхөөр завдсан” гэжээ. АНУ-ын Ерөнхий прокурорын үүргийг гүйцэтгэж буй Тодд Блэнч хэлэхдээ Коул Трампыг урвагч гэж бодсон учир хөнөөх гэж завдсан байх магадлалтай гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд АНУ дахь улс төрийн хүчирхийллийн нөхцөл байдал дордох болсон. Өнгөрсөн жилийн есдүгээр сард улс төрийн барууны үзэлтэй идэвхтэн Чарли Кирк буудуулж амь үрэгдсэн. Мөн өнгөрсөн жил Миннесота мужаас Конгресст суудаг Ардчилсан намын хууль тогтоогч нөхөртэйгөө гэртээ байхдаа буудуулж нас барсан тохиолдол гарсан юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.