Гадаад мэдээДЭЛХИЙ

Энхийн хүчин чармайлт зогсонги байдалд орсон тул газрын тосны үнэ өссөөр байна

Ираны дайныг зогсоох энхийн хүчин чармайлт зогсонги байдалд орж, Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа тул газрын тосны үнэ өссөөр байна. Иран дайныг дуусгах зорилготой шинэ төлөвлөгөө АНУ-д танилцуулсан ч гэсэн тэр нь Ерөнхийлөгч Доналд Трампт таалагдахгүй байгаа юм. Тэрхүү төлөвлөгөөнд дайсагналыг зогсоож, Ормузын хоолойн асуудлыг шийдсэний дараа цөмийн хөтөлбөрийг хэлэлцэнэ гэж тусгаж өгчээ. АНУ-ын хувьд ямар нэгэн тохиролцоонд цөмийн хөтөлбөрийг заавал оруулах ёстой гэх байр суурьтай байгаа юм.

Энхийн хүчин чармайлт зогсонги байдалд орсон тул Брент маркийн газрын тосны фьючерс 1.07 хувиар нэмэгдэж баррель нь 109.39 ам.доллароор арилжиж байна. Брент маркийн газрын тос нь дэлхийн жижиг үнэ болдог. АНУ-ын WTI газрын тосны фьючерс 1 хувиар өсөж баррель нь 97.33 ам.доллароор арилжиж байна.

“City Index” болон “Forex.com”-ийн зах зээлийн шинжээч Фавад Равакзада “Газрын тосны худалдаачдын хувьд удирдагчдын хэлж буй үг чухал биш харин Ормузын хоолойгоор газрын тосны тээвэрлэлт явагдах нь чухал байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button