НИЙГЭМНийгэм мэдээ

Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчны шинэчлэлийг танилцууллаа

Өнөөдөр /2026.04.28/ Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн үзэл баримтлал сэдвийн хүрээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн болон байгаль орчны мэргэжилтнүүдэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэл өгөх "Өглөөний уулзалт"-ыг Монголын Байгалийн Өв Сангийн байранд зохион байгууллаа.

Арга хэмжээний эхэнд Монгол Улсын Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамны ТХГН-ийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг тус төслийг танилцуулж мэдээлэл өгсөн юм. Мөн Дэ Нейчэ Конверванси Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал байгаль хамгаалал болон хөгжлийн асуудлаар ярилцав.

Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуульч Р.Лхагвабаяр танилцуулсан юм.

Монгол Улс анх 1994 онд 8 бүлэг, 44 зүйл бүхий Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн тухай хуулийг баталж байжээ. Мөн 1997 онд 11 зүйлтэй Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Орчны Бүсийн тухай хуулийг баталсан юм. Батлагдсан цагаас нь хойш ТХГН-ийн тухайн хуульд 17 удаа, ТХГН-ийн Орчны Бүсийн тухай хуульд хоёр нэмэлт өөрчлөлт оруулсан ч үндсэн агуулга өөрчлөгдөөгүй.

Тэгвэл Монгол Улсын Засгийн Газар 2024 оны 181 дүгээр тогтоолын 89 дүгээр зүйлд хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох чиглэл өгсний хүрээнд ТХГН-ийн тухай хуулийг шинэчилж найруулж буй аж. Ингэхдээ ТХГН болон ТХГН-ийн Орчны Бүсийн тухай хуулийг нэгтэн 10 бүлэг 59 зүйлтэй болгон бичжээ.

ТХГН-ийн тухай хуулийг шинэчилсэн найруулгын төсөл нь

  1. Нийтлэг үндэслэл
  2. Үндэсний сүлжээ ангилал
  3. Дэглэм, хамгаалалтын горим, хориглох үйл ажиллагаа
  4. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах
  5. Орчны бүс
  6. Судалгаа шинжилгээ менежмент
  7. Газар ашиглуулах нөхцөл, журам
  8. Төрийн байгууллагын бүрэн эрх
  9. Төсөв, санхүүжилт
  10. Бусад гэсэн арван бүлэгтэй юм.

Хуулийг шинэчилж төсөл нь орчны бүсийн зохицуулалтыг нэгтгэснээс гадна тусгай хамгаалалттай газрын санхүүжилтийг төрөлжүүлж, нутгийн иргэд газар ашиглах эрхийг баталгаажуулж, менежментийн шинэ хэлбэрүүдийг нэгтгэсэн гэх мэт өөрчлөлтүүдийг хийсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button