Азийн элсний зургаа дахь удаагийн наадмын элсний бөхийн төрлийн өрсөлдөөн эхэллээ. Дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор Монгол Улсаа төлөөлж дөрвөн тамирчин өрсөлдөж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн +90 кгд өрсөлдсөн "Хилчин" спорт хороо, Нэгдэл клубийн бөх, Чөлөөт бөхийн ОУХМ Ч.Алтангэрэл Непалийн Яадав Трилоки Прасадыг 3:0-ээр ялж эхний ялалтаа авлаа.
Эмэгтэйчүүдийн +70 кгд өрсөлдөж буй чөлөөт бөхийн ОУХМ, Ази тивийн аварга, "Хилчин" спорт хорооны тамирчин З.Болортунгалаг Хятадын Тайваний Сай Шин Фаныг 3:0ээр яллаа. Мөн эрэгтэйчүүдийн 90 кгд "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Төрболд эхний өрсөлдөгч БНСУ-ын тамирчин 2:0-ээр ялж наадмын эхний ялалтаа авлаа. Түүний дараагийн учраа Камбожийн Хэн Вутиг байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.