Гадаад мэдээДЭЛХИЙ

АНЭУ ОПЕК-ээс гарахаа мэдэгдсэн нь тус байгууллагад томоохон цохилт боллоо

Мягмар гарагт /2026.04.28/ АНЭУ мэдэгдэл хийхдээ тавдугаар сарын 1-нд ОПЕК-ээс гарна гэжээ. Ираны дайны улмаас Персийн булангийн орнууд дунд зөрчилдөөн үүсээд байгаа энэ нөхцөл байдалд АНЭУ ОПЕК-ээс гарч буй нь тус байгууллагад томоохон цохилт болж байна.

АНЭУ бол тус байгууллагын хамгийн том газрын тос үйлдвэрлэгчдийн нэг юм. Томоохон үйлдвэрлэгч нь гишүүнчлэлээ түдгэлзүүлж байгаа учир ОПЕК-ийн дэлхийн газрын тосны салбарт тавьдаг хяналт суларна. Мөн энэ алхам тус байгууллагын де факто удирдагч, хөрш зэргэлдээх Саудын Арабын дургүйцлийг хүргэх нь дамжиггүй юм.

1967 онд буюу улс тунхаглахаасаа ч өмнө ОПЕК-ийн гишүүн болж байсан АНЭУ тус байгууллагаас гарснаар газрын тосны экспортоо эрс нэмэгдүүлэх боломжтой болно. Гишүүнчлэлээ түдгэлзүүлэх талаар мэдээлэл гарсны дараа АНЭУ-ын Эрчим хүчний сайд Сухайл Мохамед аль-Мазруи “Reuters” агентлаг хэлэхдээ “Газрын тос үйлдвэрлэлтэй холбоотой одоогийн болон ирээдүйн бодлогыг сайтар судалсны дараа уг шийдвэрийг гаргасан” гэжээ.

Дэлхий дахины эрчим хүчний эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа учир АНЭУ тэрхүү хэрэгцээг хангах байр сууриа эзэлнэ гэж Сухайл хэлсэн байна.

АНЭУ ОПЕК-ээс гарна гэх мэдээлэл хийсний дараа олон улсын зах зээл дээр үнэ нь өсөөд байсан газрын тос бага зэрэг буурчээ. Гэхдээ буцаад өсөж одоогийн байдлаар Брент маркийн газрын тос баррель нь 111.75 ам.доллароор арилжиж байгаа юм.

Эрчин хүчний сайд Сухайл хэлэхдээ Ормузын хоолой хаалттай байгаа тул АНЭУ гишүүнчлэлээ түдгэлзүүлэх шийдвэр нь газрын тосны зах зээлд шууд нөлөө үзүүлэхгүй байх гэжээ.

Ормузын хоолой хаагдсаны улмаас Персийн булангийн орнууд газрын тосоо экспортлох боломжгүй болж, ОПЕК+ холбооны улсууд дэлхийн нийлүүлэлтийн 48 хувийг бүрдүүлдэг байснаа 44 хувь болж буурсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хахаха
Хахаха

Үгсэн хуйвалдааны холбоо шүү дээ, татан буугд!!

Зочин
Зочин

ОПЕК-д нэлээн том цохилт боллоо доо

Зочин
Зочин

ene bol zah zeeld tom oorchlolt авчрах bh

Зочин
Зочин

АНЭУ ийм шийдвэр гаргана гэж бодсонгүй

Зочин
Зочин

АНЭУ ийм шийдвэр гаргана гэж бодсонгүй

Зочин
Зочин

uneheer sonin shiidver bn

Зочин
Зочин

Газрын тосны үнэ цаашид яах бол

Зочин
Зочин

neftiin une dahin usuh magadlaltai bn

Зочин
Зочин

ene bol geopolitikiin tom asuudal bolno

Зочин
Зочин

Газрын тосны үнэ цаашид яах бол

Зочин
Зочин

zah zeel deer savlgaa ih boloh bh daa

Зочин
Зочин

АНЭУ илүү бие даасан бодлого явуулах гэж байна

Зочин
Зочин

bie даасан shiidver gargaj bn гэж haragdaj bn

Зочин
Зочин

ОПЕК-ийн нөлөө багасах шинжтэй

Зочин
Зочин

Ийм үед ийм шийдвэр гаргах нь эрсдэлтэй

Зочин
Зочин

ersdeltei ch gesen ashigtai gej uzsen bh

Холбоотой мэдээ

Back to top button