Хаан Чарльз Конгрессын өмнө үг хэлэхдээ НАТО-г сайшааж, Украиныг хамгаалахыг уриаллаа
Их Британийн хаан Чарльз болон хатан Камилла нар АНУ-д айлчилж байна. Тэр мягмар гарагт /2026.04.28/ Конгрессын өмнө үг хэлэхдээ хоёр улсын онцгой харилцааны ач холбогдлыг ярьж, НАТО-г сайшаан, Украиныг хамгаалахын уриалсан юм. Чарльз “АНУ-ын үгс их даац, утга учиртай байдаг. Тусгаар тогтносноосоо хойш л тийм байж ирсэн. Энэ агуу үндэстний үйлдэл нь үгнээсээ ч илүү чухал” гэжээ.
Тэрбээр хоёр улсын харилцааны талаар ярихдаа “Манай хоёр үндэстэн олон зууны турш босгон ирсэн харилцаа үнэхээр өвөрмөц. Уг харилцаанд бид америкийн ард түмэнд үргэлж талархдаг” гэсэн байна. Шинжээчид түүний хэлсэн үгийг Европтой үүсгэсэн түүхэн холбоо руугаа буцаж, сэргээхийг АНУ-д далдаар уриалсан зүйл гэж үзэж байна. Конгрессын өмнө хэлсэн үг нь Чарльзын айлчлалын хамгийн ач холбогдол бүхий хэсэг байв. Сүүлийн 35 жилд анх удаа Их Британийн тэргүүн Конгрессын өмнө үг хэлсэн тохиолдол гэдгээрээ Чарльзын илтгэл ач холбогдол өндөртэй байсан юм.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.