НИЙГЭМНийгэм мэдээ

E-Mongolia платформын нэр, логог ашигласан цахим залилан ихэсчээ

E-Mongolia платформын нэр, логог хууль бусаар ашиглаж, “650,000₮-ийн төрийн дэмжлэг”  олгоно гэх хуурамч мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэн, хувийн мэдээллийг нь хулгайлах (Phishing) тохиолдол ихэссэн тул сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Залилагчид таны овог нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг цуглуулж, цаашлаад банкны мэдээлэлд тань нэвтрэхийг оролдож байгаа тул дараах зөвлөмжийг дагахыг анхаарууллаа.

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХ ЗӨВЛӨМЖ:

  • Төрийн аливаа халамж, мөнгөн дэмжлэгийн мэдээлэл зөвхөн төрийн байгууллагын албан ёсны веб сайт болон баталгаажсан (цэнхэр тэмдэглэгээ бүхий☑️) сошиал сувгуудаар дамждаг.
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн систем нь ЗӨВХӨН e-mongolia.mn хаягийг ашигладаг. Хэрэв холбоос нь oulongjs.com гэх мэт өөр нэртэй байвал шууд хаах хэрэгтэй. Төрийн байгууллага танаас баталгаагүй холбоосоор (линк) дамжуулан хувийн мэдээлэл, нэг удаагийн нууц код (OTP) бөглөхийг хэзээ ч шаардахгүй.
  • Залилагчид “Sponsored” буюу ивээн тэтгэсэн сурталчилгаа ашиглан олон хүнд хуурамч мэдээллээ хүргэдэг. Пост оруулсан хаягийн нэр, идэвх зэргийг заавал шалгаарай.

САНАМЖ: Таны мэдээллийн аюулгүй байдал таны гарт байна. Хуурамч мэдээллийг ялгаж таньж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ цахим болон санхүүгийн эрсдэлээс хамгаалаарай.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

FB deeree surtalchilgaa bolgood tavichihsan baidag bailee. Nudnii uzuurt Khan banknii l huudas bololtoi yum haragdaad baisan. Sain hartal hayag n bish baisan. Surtalchilgaa tul zalilan baina geed report hiisen. FB bas surtalchilgaagaa shalgaj asaaj baimaar baina.

9999
9999

130092 руу код явуул гэж байж ороод байсан энэ бас залилан үү

Холбоотой мэдээ

Back to top button