Ойрх Дорнодын нөхцөл байдлын улмаас газрын тосны үнийг өсөж, алтны ханш унаж байна
Ойрх Дорнодын нөхцөл байдлын улмаас газрын тосны үнэ өсөж, алтны ханш унаад байна. Тодруулбал мягмар гарагт /2026.04.28/ алтны үнэ дөрөвдүгээр сард үзэгдсэн хамгийн бага ханш буюу унц нь 4565 ам.доллар болж унажээ. Харин одоогийн байдлаар унц алтны үнэ 4597 ам.доллар орчим арилжиж байна. Энэ нь мягмар гарагийн арилжаа хаагдах үеэс 1.77 хувиар унасан үзүүлэлт байв
Харин Брент маркийн газрын тосны фьючерсийн үнэ гуравдугаар сарын 20-ноос хойш үзэгдээгүй өндөр хэмжээнд хүрчээ. Тодруулбал мягмар гарагт /2026.04.28/ Брент маркийн фьючерс баррель нь 111.26 ам.доллароор арилжсан нь өмнөх өдрөөсөө 2.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байв. Одоогийн байдлаар Брент маркийн газрын тосны фьючерс 110.9 ам.доллароор арилжиж байгаа нь 0.24 хувиар буурсан үнэ юм.
“Zaner Metals” компанийн дэд ерөнхийлөгч, металлын ахлах стратегич Петер Грант “Ойрх Дорнодод энх тайван зогсоох хүчин чармайлт ахиц гаргана гэх хүлээлт буурсан. Трампын захиргаа Иранаас хамгийн сүүлд тавьсан энхийн саналыг няцаасан тул Ормузын хоолой хаалттай хэвээр байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хошин шог