ЦЕГ: Т.Даваадалай нь хамаарал бүхий ААН-үүдийнхээ дансаар дамжуулан нийт 6.6 тэрбум төгрөг гарган авсан байж болзошгүй
ЦЕГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Д.Мөнххуяг өнөөдөр олон нийтийн анхаарлыг татаад буй асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Туулын хурдны зам төсөлтэй холбогдуулан шалгаж буй Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн талаар тодруулахад "Хамаарал бүхий ААН-үүдийнхээ дансаар нийт 6.6 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан. Дээрх мөнгийг ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж, авч ашиглан мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн харьяаллын дагуу АТГ-т шалгуулахаар хүргүүсэн" гэв.
Тодруулбал, Туулын хурдны зам болон нэг, хоёрдугаар тойрог зам төслүүдийн сонгон шалгаруулах явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх гомдол мэдээллийг шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтаар иргэн Д нь дээрх төслүүдийн сонгон шалгаруулахдаа,
- Өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр А болон А-гийн үеэл дүүгийн үүсгэн байгуулсан ААН-д 5.6 тэрбум төгрөг,
- Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-ийн дансанд 709 сая төгрөг,
- Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компанид 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авсан. Ингэхдээ ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнан, гарган авч ашиглан мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
harvaas hujaa p###a
Нямбаатартай нь хамт шоронд нь хий! Иргэд угаасаа Туулын гүүр гэхчийг дэмжихгүй нил хахууль
Ямар ч л бсан урд зүгийн хүний царай төрх яах ч арга гүй л хархгдаад бна даа, хө !!!
Гуцаа, лалрын нохой монголоо! Яаж ч харсан чи бид хоёртой адилхан царай л бн.
МАН намын хулгайч шүүх чинь энэ хулгайчаа сулалчихсан биз дээ.
Авсан бол алтан авсанд орохнээ