Танилц: Л.Энх-Амгалангийн итгэлийг хүлээсэн ТНБД Т.Ням-Очир

Сайдын албаа буцааж авснаасаа хойш бодлого шийдэл ярихаас илүү өмнөх сайдынхаа бүтсэн бүтээгүйг бүртгэж, "Миний үед ийм байгаагүй юм л даа" хэмээн сошиалаар хов зөөх нь холгүй яваа хүн бол Л.Энх-Амгалан. Түүний өнгөрсөн хугацаанд хэлсэн үгсээс хамгийн үнэнд ойр нь "П.Наранбаяр муу ажилласандаа биш, сайдыг мэдээллээр хангаж, төрийн ажлыг явуулах ёстой Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд яамныхан хариуцлагагүй ажилласан байна" гэх дүгнэлт байсан.
Тэгвэл тэр өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар халаа сэлгээний асуудлаа оруулж ирсэн. Тодруулбал, Боловсролын яамны ТНБД Ж.Батжаргалыг чөлөөлж, оронд нь Боловсролын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Ням-Очирыг томиллууд буй. Ийн өөрийн итгэлт хүнээ дэргэдээ татав.
Т.Ням-Очир гэж хэн бэ?
Түүнийг "Багшаас эхлээд, сургуулийн захирлаар ажиллаж мерит зарчмаараа явж байгаа хүн" гэж салбарын сайд тодотгоод буй. Намтарыг нь харвал, төрийн албанд шатлан дэвшиж, улсад 24 жил ажиллаж байгаа төрийн мэргэшсэн албан хаагч аж.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд 2021 оны арвандугаар сарын 31-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрыг байгуулах тухай тогтоол гарсан. Тус агентлагийн даргаар Т.Ням-Очирыг нэгдүгээр сарын 26-нд томилогдон дөрвөн жил гаруй ажиллажээ.
Дунд нь 2023 оны нэгдүгээр сард КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түр чөлөөлөгдсөн ч дахин томилогдсон. Тэрбээр салбарын шинэчлэл, шинэ агентлагийнхаа үйл ажиллагааг түүнд хариуцуулжээ.
Эдгээр томилгоо Л.Энх-Амгалан салбарын сайдаар ажиллаж байсан үе гэсэн үг. Өдгөө дахин итгэл хүлээлгэж байгаа нь энэ юм.
Ажилласан байдал:
- 2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн багш
- 2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
- 2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
- 2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн
- 2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга
- 2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
- 2017-2018 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн хэлтсийн дарга
- 2018 -2022 онд БШУЯ-ны Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
- 2022 оноос өнөөг Боловсролын ерөнхий газрын даргаар тус, тус ажиллажээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нас барсан ахын хүүхэд надад хамаагүй...хогийн бөөс гэвэл энэ доровгор л байна.
Мерит зарчмаар явсан хүн гэвэл боломжийн л сонсогдож байна
Дахиад л өөрийн хүнээ татлаа даа
Төрийн албанд 24 жил гэдэг бага биш туршлага
Боловсролын салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй шүү
Ямар ч байсан багшаас эхэлсэн нь сайн тал
Anhnaasaa salbartaa bsan hun bn
Энэ нямочир бөгс долоогч блхр их дээшилж байх юм шударга хүн байсан бол ингэж ахиж дэвшиж чадахгүй бсзээлийг яах бол
Iim turshlagatai hun bol ajlaa medeh baih
Itgel huleelgesen hun gedeg ni yu ve
Gehdee tomilgoo bur il tod baih heregtei
Цогзолмаагийн үед тавигдчихаад Энх-амгалантай ажиллахдаа тан шиг мундаг сайд байхгүй гэж дольдог эр гэсэн.
Ene hun yamar ajil hiisniig n harah heregtei
Итгэл хүлээлгэж байна гэдэг нь бас эрсдэлтэй
Songolt zuv bsan esehiig tsag haruulna
Томилгоо бүрт улс төрийн өнгө байдаг даа
Uls turiin nuluu bga l baih
Боловсролын чанарт нөлөөлөх ёстой шүү
Хүүхдүүд нь америк сургуульд сурдаг гэсэн шд, тэгэхээр яаж манай ерөнхий боловсролын чанар, тогтолцоо сайжрах билээ. Монгол Улсынхаа боловсролын системийг тоодоггүй хүн сайжруулж чадах уу
ховдын муу бямбацогт мянгшуужины үлдэгдэл л байна
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Бие биеэ олох юмаа!!
Амжилт хүсьё