Орон нутаг

Улсын хэмжээнд гарсан ой хээрийн таван түймрийг цурамд оруулахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой, хээрийн нийт таван удаагийн гал түймэр бүртгэгдээд байна. Үүнээс нэг түймрийг цурамд оруулж, үлдсэн дөрвөн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн ангийнхан шуурхай ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир II багийн “Бэлчир” гэх газарт гарсан ойн түймрийг өчигдөр 15:56 цагт цурамд оруулжээ. Харин тус сумын Цагаанбэлчир багийн “Нам-Улаан” гэдэг газар гарсан өөр нэг ойн түймрийг унтраахаар ажил үргэлжилж байна.

Мөн Дорнод аймгийн Булган сумын III багийн “Хадан хөв” болон Чулуунхороот сумын III багийн “Чулуут өндөр” гэх газруудад гарсан хээрийн түймрүүдийг унтраахаар ажиллаж байгаа бол Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III багийн “Шиврийн ам” гэдэг газар гарсан хээрийн түймрийг мөн унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрүүдийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 279 хүн, 41 автомашин, 10 мотоциклтойгоор оролцож, нөхцөл байдлыг хяналтад авахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button