Гадаад мэдээДЭЛХИЙ

“Samsung Electronics” компанийн нэгдүгээр улиралд түүхэн дээд ашигтай ажиллажээ

“Samsung Electronics” компани өнөөдөр /2026.04.30/ мэдэгдэл хийхдээ нэгдүгээр улирлын үйл ажиллагааны ашиг 756.1 хувиар өсөж, 57.23 их наяд вон (38.5 тэрбум ам.доллар) хүрсэн байна. Энэ нь тус компанийн хувьд нэг улиралд олсон ашгийн дээд амжилт болж байгаа юм.

Энэ жилийн нэгээс гуравдугаар сарын хооронд орлого өмнөх оны мөн үеэс 69.2 хувиар өсөж 133.87 их наяд вонд хүрчээ. Харин цэвэр ашиг 47.23 их наяд вон хүрч 474.3 хувиар өссөн байна.

Санхүүгийн мэдээлэл нийлүүлэгч “FnGuide” фирм мэдээлснээр шинжээчид “Samsung Electronics”-ийн үйл ажиллагааны ашиг 38.12 их наяд вон хүрнэ гэж тооцоолж байсан юм. Микрочипийн бизнес нь ихээхэн ашигтай ажилласан тул тус компанийн үйл ажиллагааны ашиг таамагласнаас өндөр байлаа.

Эх сурвалж: Korea Herald

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button