НИЙГЭМНийгэм мэдээ

Формальдегидийн бохирдол нь хот суурин газрын хүүхдүүдэд цусны хорт хавдар үүсгэдэг

Дотоод орчны агаарын бохирдлыг шинжлэх, бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр Монголд анх удаа цогц үйлчилгээ нэвтрүүлсэн талаар өнөөдөр "China Mongol Pharma Bridge" ХХК-ийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

"China Mongol Pharma Bridge" ХХК-ийн төлөөлөл: Хүн өдөр тутамдаа амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрөөдөг. Гэтэл сургууль, цэцэрлэг намар хичээл сургууль эхлэхээс өмнө засвар хийхдээ стандартын бус будгаар буддаг нь хүүхдүүдийн дунд үүсч буй хорт хавдрыг нэмэгдүүлж байна. Дотоод орчны агаарын бохирдолыг зөвхөн утаа болон тоос шороогоор хязгаарлагдахгүй. Шинэ байр, засвар хийсэн орчин, будаг цавуу, барилгын материал, шинэ тавилга, ахуйн хэрэглээний ариутгалын зүйлсээс үүсэх формальдегидийн бохирдол нь цусны хорт хавдар үүсгэдэг. "China Mongol Pharma Bridge" ХХК нь хэрэглэгчдэд дотоод орчны агаарын чанарын талаарх зөв ойлголт өгч мэргэжлийн үйлчилгээний багцуудыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна" гэв.

Формальдегидийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдүгээр зэрэглэлийн хорт хавдар үүсгэгч бодис гэж ангилсан байдаг. Энэ ангиллыг 10 улсын 26 эрдэмтэн формальдегидийн хорт хавдар үүсгэх нотолгоог үнэлсний үндсэн дээр гаргасан бөгөөд формальдегид болон цусны хавдрын хооронд шалтгаант холбоо байж болзошгүй гэж дүгнэсэн байна. Ялангуяа хүүхдэд үзүүлэх нөлөө илүү өндөр байж болохыг мөн онцолсон байдаг.

БНХАУ-д хийгдсэн тархвар зүйн статистикаар цусны хавдрын суурь өвчлөл 100,000 хүн тутамд 3–10 тохиолдол байдаг бөгөөд жил бүр ойролцоогоор 40,000 шинэ тохиолдол бүртгэгддэг байна. Үүний 50 хувь нь хүүхэд бөгөөд ихэвчлэн 2–7 насны хүүхдүүд байна. Бээжингийн Хүүхдийн эмнэлгийн үзлэгийн статистикаар хотын цусны хавдартай хүүхдүүдийн 90 гаруй хувь нь сүүлийн хагас жилийн дотор гэр, сургууль, цэцэрлэгт засвар хийсэн орчинд байсан тохиолдолтой гэж тэмдэглэгдсэн байна.

Мөн Хятадын Дотоод орчны хяналтын хороо Бээжин хотын 500 айлд формальдегидийн шинжилгээ хийхэд хүүхдийн өрөөнүүдийн 72.2 хувьд нь формальдегидийн хэмжээ стандартаас хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар хүүхдийн цус төлжилтийн онцлог нь насанд хүрэгчдээс ялгаатай байдаг. Тухайлбал, хүүхэд өсөлтийн үедээ байдаг тул цус төлжилтийн үйл ажиллагаа тогтворгүй, цус төлжүүлэх нөөц чадвар сул байдаг. Мөн хүүхдийн цус төлжүүлэх эрхтэн халдварт өртөмтгий, шим тэжээлийн дутагдалд амархан ордог. Иймээс формальдегидийн хэмжээ стандартаас хэтрэх нь хүүхдийн цус төлжүүлэх эрхтэнд насанд хүрэгчдээс илүү хүнд нөлөөлөх магадлалтай гэж үздэг аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button