Улсын бүртгэлийн ажилтан эрэн сурвалжилж байсан этгээдийн нэр дээр гадаад паспорт гаргаж өгчээ
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүхээр 12 хүнд холбогдох зургаан хэргийг шийдвэрлүүлж, шүүхээс 12 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.
Тухайлбал Б.М нь …дүүргийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа З.А, Н.Г, Т.Т нартай бүлэглэж, тэдний гуйлтаар холбогдох хууль тогтоомж зөрчиж, цагдаагийн байгууллагаас шалгаж буй эрүүгийн хэрэгт олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа нэр бүхий иргэний нэр дээр үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгч, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.М, З.А нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, Н.Г-г нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, Т.Т-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 8 сар хорих ял оногдуулсан.
Х.ХУЛАН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн нэр барьсан хулгайчууд л төрд ажилсан нэр зүүж яваа юм даа ийм болохоор төр нь цэвэр байж ард олондоо үнэн сэтгэлээр ханддаг төрийн ажилтанг олохуу үгүй л болвуу
Ял маш бага бна аа
Ийм яланд яаж хэрэг зөрчил дарагдах вэ дэ
НӨГӨӨХ НЬ АЛЬ ЦАГТ ГАРААД ЯВСАН
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
yl gjde tolgoigin eleed ungurch avligald avsan mungun dun hed bn trin ulsin hurungu bolgood mungun dungin irgeded bichej uzuuleh heregtei 2 jil niitiin alband ajillahgui avligald avsan munguu ideel gertee amrah yum bn
Ямар хөнгөн шийтгэл вэ