Нийгмийн

"АН Ерөнхийлөгчөөр генсек, бүлгийн даргаа томилуулдаг ч сонгуульд ялах халуун мөрөөдөлтэй"

Анзаарсан бол АН-ынхан ҮБХ-ны гишүүдээ тодруулах, аймаг дүүргийн намын хорооны даргыг сонгохдоо дотоод гишүүнчлэлийн багтаа тэрбум, тэрбумаар тараалаа. Энэ их мөнгө АН-ынханд байхгүй л дээ. Голлох мөнгийг MCS, АПУ зэрэг томчуудаас түүв. С.Баярцогттой ойр гэж хөшигний ард удтал яригдсан Ерөнхийлөгчийн баг ил цагаандаа гарч, түүнийг дэмжлээ.

ҮБХ-ны гишүүд дотор О.Цогтгэрэл генсекээ ч алдаж, Тэсо-гоос зүтгүүлсэн бүх хүмүүсийг нь Б.Пүрэвдорж, Ерөнхийлөгчийн талын АН-ын жигүүр болох 13-ынхан нь дараад авчихсан. Үндсэндээ Ерөнхийлөгчийн баг зүтгэсээр байгаад АН-ын ҮБХ-ны нэгхээхэн хэсгийг авчхаж байгаа юм. Үүнд О.Цогтгэрэлийн лидерийн ялгарал асар бага байсан нь ч нөлөөлөв.

Одоо Ерөнхийлөгч шуудхан АН доторх ахисан нүүдлээ хийж, С.Баярцогтыг ЕНБД-аар томилуулах гэж байна. МАН-ын даргаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүнээр АН генсекээ сонгуултлаа хавханд нь гүн оржээ.

АН-ын Ерөнхийлөгчийн талд буй хэсгийнхэн "С.Баяроцогт мөнгө олж чаддаг. Манай намын гал тогоог мөнгө олж чаддаг хүн барих ёстой" гэцгээх болов. С.Баярцогт мөнгө олж чаддаг нь үнэн байх. Гэхдээ үнэгүй мөнгө хаанаас ч олж чадахгүй юм. Тэр үнийг нь АН бүх эд эсээрээ С.Баярцогтод мөнгө өгсөн хүмүүст төлөх, энгийн л логик юм.

О.Цогтгэрэл Ерөнхийлөгчөөр УДШ-д намын даргаар ажлын 14 хоногт бүртгүүлсэн том өртэй.

Тэр утгаараа ил тодоор түүний шахаж буй С.Баярцогтыг түлхэх аргагүй байна. Шүүхийн гурван шатны шийдвэрээр Оюутолгойн төслөөс авлига авсан нь батлагдаж, 4 тэрбум гаруй төгрөгийг улсад төлөх үүрэг хүлээсэн хүн бол С.Баярцогт. Дансандаа 1 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 3.6 тэрбум төгрөг байгааг мартатлаа С.Баярцогт сагаж явсан үе бий.

ТЕГ-ын дарга Б.Хурцын хүүгийн хуримаар манай томчууд найрлан цэнгэж байхдаа С.Баярцогтыг цагаатгахаар тохирч, тэр нь хэрэгжсэн байдаг. Хэдэн жилийн өмнө л тэр АН-ын генсекийн суудал руу зүтгэх зургаа гаргачихсан байв. Тэр зураглалаа У.Хүрэлсүхтэй хамт хийсэн гэгддэг.

О.Цогтгэрэл "намын дарга" сэтэртэй суунгаа Ерөнхийлөгчид алдах гэж байгаа хоёр дахь суудал нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга. Бүлгийн даргад Ж.Батсуурийг тавих шахалт түүнд ирсээр удав. Ж.Батсуурь Ерөнхийлөгчтэй нэг аймаг, өмнөх Засгийн газарт түүний дэмжлэгээр багтсан зэрэг түүх нэгтэй хүмүүс. Уг нь АН-ын дотоод дэмжлэгийг хүлээхийн тулд О.Цогтгэрэл анхлан Л.Гантөмөрт бүлгээ өгөх тохироо хийсэн байдаг. Гэвч өгөхгүй явсаар эцэст нь Ерөнхийлөгчид алдах дээрээ тулж байгаа нь энэ.

Ер нь О.Цогтгэрэл системийн чанартай, сэргэчхээр сайн үндэстэй том нам авсан атлаа нэг тийм жижиг, Тэсо тойрсон бодолдоо хөтлөгдөж явсаар Ерөнхийлөгчийн өгөөш болж гүйцэв.

АН ингэж Ерөнхийлөгчөөс буугаад МАН-ын дарга болохоор зэхэж суугаа У.Хүрэлсүхээр генсекээ, бүлгийн даргаа томилуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд ортлоо нам дор хэвээр байна. Гэсэн ч АН-ынхан сонгуульд ялах халуун мөрөөдөлтэй, ийм итгэлээр залуус нь ч дүүрэн яваа.

Нэг ёсондоо сайхан малгай авч өмсөх мөнгө нь өөрөө ороод ирсэн ч ямар малгай авахаа байнга өрсөлддөг ахаараа заалгаж байгаа жаахан дүүгийн дүрийг АН бүтээв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МУИС-ийн биохимийн Су..., нийгмийн ухааны Ба... хоёр чинь ар гэртэй улсууд биз дээ?

Зочин
Зочин

АН дотор үнэхээр асуудал их байгаа юм байна даа

Зочин
Зочин

AN dotroo uchraa olohgui l baina daa

Зочин
Зочин

Мөнгөөр бүхнийг шийднэ гэдэг буруу шүү

Зочин
Зочин

Mongo l bol bukh yum shiidne gj boddog ni buruu

Зочин
Зочин

С.Баярцогтын асуудал мартагдаагүй шүү дээ

Зочин
Зочин

Bayartsogtiin ner holbogdson asuudal ih baina daa

Зочин
Зочин

АН ингэж байвал сонгуульд хэцүү л дээ

Зочин
Зочин

Songuuld yalah huseltei ch bodit baidal oor bn

Зочин
Зочин

Дотоод зөрчил нь ил гарчээ

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн нөлөө хэт их байна уу даа

Зочин
Зочин

Erunhiilugchiin nuluu ih yum shig sanagdaj bn

Зочин
Зочин

АН өөрсдөө бие дааж шийдвэр гаргах хэрэгтэй

Зочин
Зочин

Ard tumnii itgel avahad heterhii hol yum bn

Зочин
Зочин

Yostoi uls toriin togloom yavagdaj bn

Зочин
Зочин

АН өөрсдөө өөрсдийгөө унагааж байна

Зочин
Зочин

Хүрэлсүх гэж нэг цэргийн бага даргын хэмжээний тархитай юм өөрийгөө асар мундаг улс төрийн хор найруулаад алж өгч байна, АН-г хүртэл би найруулж байна гээд л хөөрч суудаг байх даа. Үнэндээ ямар тэнэг нь өдөр өдрөөр улс даяар ил болоод байдаг

Зочин
Зочин

Яг өчигдөр хэлсэн үг өнөөдөр энд бичиж… Бичэвэриин эзэн нь нүдэнд тусч баина.. Нөгөө Авдрантын хорихын атоманы наарыг дулаацуулагч ….

Монгол
Монгол
Reply to  Зочин

Монголчуудын сөрөг хүчин байх нь гэж горьдож байсан нам ингээд булшлагдав. Тун харамсалтай байна шүүдээ. Ямар үхсэнийх нь ардчилал. Ядаж хэдэн нам дамжсан хулгайч нараа хянаж чадахгүй бол Монголыг хөгжүүлнэ гэж бүү сэрүүн зүүдэлж сэрж мартацгаа. Энэ байдлаараа Монгол сөнөх намагруугаа гэрлийн хурдаар Хүрэлсүх, Баярцогт нараар жолоодуулан нисэж байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Угаасаа хэн хүнгүй л ингэж харагдаж байгаа юм чинь. Сэтгүүлч базаад хэлээд өгсөн байна

Зочин
Зочин

Хөөрхий АН. Олигтой лидeрчгүй болчихсон. Байгаа нь Хүүкийн үгээр гүйгч хэд, эсвэл учир зүггүй хүн муулж явган хэрүүл хийсэн гарууд л байх юм

Зочин
Зочин

Эгүүр Мядагбадам бол мөнгө л хөөсөн 15 давхрын сэтгүүлч шүүдээ. Мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй. Амундра Баатар 2-ын бич гэсэн бичдэг өмөөрдөг. Их мөннө авч машин байртай болсон болохоор аргагүй биздээ хөөрхий

Баатар
Баатар

Эгүүр Мядагбадам бол мөнгө л хөөсөн 15 давхрын сэтгүүлч шүүдээ. Мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй. Амундра Баатар 2-ын бич гэсэн бичдэг өмөөрдөг. Их мөннө авч машин байртай болсон болохоор аргагүй биздээ хөөрхий

Баатар
Баатар

Эгүүр Мядагбадам бол мөнгө л хөөсөн 15 давхрын сэтгүүлч шүүдээ. Мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй. Амундра Баатар 2-ын бич гэсэн бичдэг өмөөрдөг. Их мөннө авч машин байртай болсон болохоор аргагүй биздээ хөөрхий

Баатар
Баатар

Эгүүр Мядагбадам бол мөнгө л хөөсөн 15 давхрын сэтгүүлч шүүдээ. Мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй. Амундра Баатар 2-ын бич гэсэн бичдэг өмөөрдөг. Их мөннө авч машин байртай болсон болохоор аргагүй биздээ хөөрхий

Зочйн
Зочйн

Eрөнхийлөгч болоод Монголын хамаг хөрөнгийг аваад Эвагийн араас АНУ руу яаваад өгнө

Зочин
Зочин

АНам баярцогтоо урдаа бариад ялнаа гэвэл гонжийнжоо шүүү. Жаахан мэдрэмжтэй байгаарай. Сая ногооноо мартсан гээд байгаа хулгайч чинь шаварт хутгалдаад насаараа тэндээ үлдсэн шүү. Баярцогт нь ялаад сайхөнбилэг, элбэгдорж хоёрын эх орондоо баатар шиг ирэх мөрөөдөл ч лөөлөө

Зочин
Зочин

ЭНЭ НҮДЭНД ХҮЙТЭН ХЯТАД ЦАРАЙЛСАН СЭЛЭНГИЙН НОГООЧИН ХУЖААГИЙН ҮР САД АН д ЯАВЧ САЙН ЗҮЙЛ ХИЙХГҮЙ АЛ ШҮҮ ЕӨРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР АН с НЭР ДЭВШСЭН ДЭВШИГЧИЙГ АРСЛАНГИЙН ЗӨӨЛӨН ЗУУШ БОЛГООД ӨГЧИХНӨ.АХ НАМЫХ НЬ НЭГДҮГЭЭР ХҮН ДЭМЖЭЭД БАЙГААГ ХАРЖИНУ МАЛНУУДАА ЕНБДАРГААРАА ТАВИАД ҮЗДЭЭ ГОЁ ЧААНА ДАА

Дэл
Дэл

Баярцогтод ажил нугалах чадвар бий ард түмэнд нэр хүнд муутай нь сул тал болох байх

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Жинхэнэ Улны золбин Сэтгүүлч дээ Данхын зуудаг нохой ????????

Холбоотой мэдээ

Back to top button