Л.Цагаандалай: Адуу дангаараа соёл биш адууг сайн малласан, уясан хүмүүсийг л алдаршуулдаг
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо болон “Дэлхийн морьтнууд” ТББ-аас монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилга гаргаж буй талаараа энэ долоо хоног мэдээлэл хийсэн нь олон нийтийг талцуулаад байгаа. Энэ талаар СГЗ сэтгүүлч Л.Цагаандалай өөрийн сошиал хуудастаа үзэл бодлоо илэрхийлжээ. Тодруулбал,
“Адуунд баатар цол өгөх эсэх тухай яриа гараад байгаа юмаа даа янз нь. Ардчилсан нийгэм учраас хүн өөрийгөө яаж илэрхийлэх юу санаачлах нь тухайн хувь хүн, хүмүүсийн эрх. Гэхдээ монголчууд эртнээс нүүрэндээ үстэй мал, нүүрэндээ үсгүй хүн хоёроо тун сайн заагласан байдаг юм. Адуу дангаараа соёл биш байгалийн нэгэн бодгаль л юм. Харин түүнийг гаршуулж гэршүүлэн амьдрал ахуйдаа хэрэглэх явцдаа бүтээсэн эдийн болон оюуны их өв соёлыг юутай ч зүйрлэшгүй.
Тиймээс ч адууг сайн малласан, уясан хүмүүсийг л алдаршуулдаг уламжлалтай. Хэдийгээр юу санаж сэдэх нь хувь хүний эрх ч нийгмийн сэтгэлгээнд ийм дүнхүүрсэн гажуудал бий болгож болохгүй л дээ. Дараа нь бас хэн нь ямар элийрсэн санаачлага гаргах бол гэхээс л яс хавталзаж байна даа хөөрхий” гэжээ.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг үүн шиг ажилтан хүн үгүй бол байгууллага аймаг хот юу чаддаг билээ? Албан байгууллага хот аймгийг Хүк баатөр цолоор шагнаад эхэлснийг юу гэж ойлгох вээээ кк
Юу гэж ойлгох вэ, гэж үү ?!
Хүүк еөк Т1 юмаа л гээд ойлгочих !!!
Адуучинд биш цэцэрлэгийн багшид илүү шагнал өгдөг болъё
МАНАЙ НОХОЙГ ЭЛБЭГЭЭ ГЭДЭГ ЮМ ЭЛБЭГЭЭ МААНЬ ЦАСАНД ШУУРГАНД ХОНЬТОЙГОО УРУУДСАН МАНАЙ ДҮҮГ НӨМӨРТӨӨ ХОРОГДУУЛЖ ЭРЛИЙХНИЙГ ОЧИНГУУТ НЭЭХ ХӨӨРХӨН ХӨВ ХӨВ ХУЦСАН ЗА ТЭГВЭЛ ТААНУУД МАНАЙ НОХОЙНД УЛСЫН БААТАР ЦОЛ ШУДРАГА ЖУРАМ МЕДАЛЬ ОЛГОНО УУ?ӨРГӨДӨЛ БИЧСЭН ИХ ЖАВЬЖ
Хоргодуулж
Маш зөв.
Tsagaandalai gejj shog er Dee . Darga, horongotei hun harahaar g###g yum bna Lee dee
Адуу яагаад нутгаа зориод тээр холоос гүйж ирдэг юм бэ. Адуучин нь лав авчирдаггүй байх. Тэгэхээр замд тохиолдох бартаа саадыг туулж яг сүрэгтээ ирдэг энэ адуу маш ухаантай нь батлагдаад байгаан биш үү. Гэхдээ 5 хошуу мал дотроос өвөрмөц цол өгөх нь зүйтэй
Ed ch gesn tuuh ulamjlaligl yarij honogiin hoolo olj iddeg bj tom tom yarina,mngld hiij buteehees iluu tuuh ulamjllarl,khasn,hatan l bolj togloj bn
Маш зөв.
Адууны сэдвээр шоудаж голоо зогоодог Үнэнбүрэн, Ар иунбаатар гэж энэ хоёр новшоохой ёстой нэг шившиг ээ хутгалаа даа, тэнэг гэхэд арайл дэндүү тэнэг, эдэнд ер нь ямар ч боловсрол мэдлэг алга даа....
Buruu yum bhgui dee!
Нүүрэндээ үс сахалтай хүн дэлхийд олон. Хүнийг сахал үсээр доромжилсон энэ Цагаандалайг олон улсын шүүхээр шоронд хийвэл таарна.