Н.Өнөрцэцэг: Би юу ч хийхгүй, цочихдоо дахиад шоронд хийчхэв ээ
Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан асуудал хөндөж, редакцын хамтын бүтээлээ нийтэлдэг. 2026 онд бид "Монголд редакцууд ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу” агуулгаар "Eguur"-ийн сэдэв бэлтгэлээ. Нэгдсэн агуулгад зориулж Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгээс дараах тодруулгыг авлаа.
Видео:
-Та галтай сэдэв бүр дээр шатаж ажилладаг байсан. Заримдаа тэр хэмнэл хэтэрч ч явсан санагддаг. Сүүлд нь ялтан болж, багагүй хугацааг торны цаана өнгөрүүллээ. Улстөрийн томчууд нэг өрөөндөө цуглаж, ярьж суухдаа танд ял төлөвлөж байснаа ил, далд ярьж явна. Үүнийг сонсоод ямар мэдрэмж төрж байна вэ?
-Зоригтой, гал цог нь бадарч байсан хүнийг үнс шиг уугихыг харах гунигтай байдаг. Би өнгөрсөн хугацаанд алив асуудалд маш зоригтойгоор хандаж байсан. Зориг өөртөө итгэлтэй байдлаас төрж гардаг. Асуудал гаргаагүй, буруу зүйл хийгээгүй, шантааж хийгээгүй, хууль зөрчөөгүй минь намайг зоригтой байлгасан. Өнгөрсөн хугацаанд буруу зүйл хийгээгүйгээрээ бахархаж, тууллаа.
Зоригтой байсныхаа төлөө алдсан зүйл их ээ гээд хэлчих юм бол бидний дараагийн үеийн сэтгүүлчдийн зүрх зоригийг мохоочхож магадгүй. Харин зоригтой байснаараа юуг олж авч чадсан бэ гэдгээ хэлмээр санагдаж байна.
Манай сэтгүүлчид энгэртээ Алтан гадас, Соёлын тэргүүний ажилтан зэрэг олон одон хүртдэг. Харин би төрөөс авч болох хамгийн том сэтгүүлчийн шагналаа авсан нь |2024.07.19|-ны өдөр 4.9 жилийн ял. Хүмүүс намайг "шоронгийн ялтан минь, буцаагаад хийвэл таарна" гэж байна. Үүнд гутарч, гуньхраад, шантраад байгаа юм алга. Цаашид ажлаа зоригтой хийгээд явна.
Үнэн цаг хугацаа өнгөрөх тусам улам хүчирхэг болдгийг мэдэрч байна. Би өөрийгөө яагаад ял авснаа эхнээс нь ойлгож байна. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь намайг захиалгаар ялласан. Хэдэн авлигалч, хулгайчууд нийлж байгаад "Н.Өнөрцэцэгийг яллая, цээрлүүлье, 5-6 жилийн ял онооё" хэмээн ярьж суусан гэдгийг тэд хэлж байна. Энгийн иргэд бус Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн ингэж ярьсанд би итгэж байна.
-Угтаа хэнд ямар ял оноохыг хуулийнхан мэддэг баймаар...?
-Шүүхийн танхимд баримт нотолгоо дээр суурилж үнэн худлыг нь дэнсэлж, гарах ёстой шийдвэр улстөрчдийн хоёр уулзалтын дараагаас гарсан нь харамсалтай. Хэдэн тендерчин, ЖДҮ-чин, нүүрсчин дарга нар сэтгүүлч л өөрт нь гай болоод байна хэмээн яллаж болохгүй.
Би буруугүй, намайг хэлмэгдүүлчихлээ, цагаатгаад өгөөч гэж хэзээ ч хэлэхгүй. Н.Өнөрцэцэг ямар хэрэг хийгээд 4.9 жилийн ял авсныг ил болго. Хүмүүс юуг зөрчвөл, ямар ял авдаг болохыг мэдэг л дээ. Надад хамаарах 32 бор хавтастай хэрэг бий. Бүгдийг нь Улсын нууцаасаа гаргаад иргэд олон нийтэд ил болгоосой. Төрийн нууц гээд байгаа тэр цаасанд яг юу байсан юм, тэр нь Н.Өнөрцэцэгийн ширээнд эсхүл машинд байсан уу, ямар хамааралтай хүнээс нь гарсан юм, хэн гэгч сайд түүнд өгөв гэдгийг зарлах хэрэгтэй. Тэр хүн нууц задруулсныхаа төлөө яагаад ял авахгүй байгаа юм.
Намайг ялласан зүйл анги Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл.Төрийн нууцыг хууль бусаар олж авах. Миний үйлдлийг тодорхойлоогүй, нотолж тогтоосон зүйл байгаагүй. Мөн намайг өмгөөлөгчгүйгээр шүүсэн шүү дээ. Хоригдож гарч ирснээсээ хойш болж байгаа шүүх хурлуудыг харлаа. Gem mall-д эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөж, бүх насаараа хорих ял авсан эрэгтэй өмгөөлөгчтэй л байна билээ, 16 настай охиныг хөнөөгөөд чимданд хийсэн Дагвадорж гэх алуурчих ч бас өмгөөлөгчтэй л байсан. Улс тийм адгийн алуурчдад өмгөөлөгч гаргаад өгчихсөн атал надад өгөөгүй. Хоёрын хоёр өдөр өглөөнөөс орой хүртэл нэг ч өмгөөлөгчгүй л шүүгдсэн шүү дээ. Би адгийн муу алуурчнаас дор амьтан юм уу.
Миний байгуулсан гавьяа их шүү дээ. ЖДҮ-ийн асуудлыг хөндсөн, эргэн төлөлт сайн байсан. БЗС-ийн асуудал хөндсөн, хүмүүс эргэн төлсөн. Мөн Хөгжлийн банкны асуудлаар өдөр шөнөгүй хэлэлцүүлэг хийж, өрийг нь нэхэж байгаад 1.8 их наядын 1.1 их наядыг нь төлүүлсэн. Энэ мөнгөөр гадаадад тавьсан Самура бондынхоо өрийг төлж, дахин зээл авсан. Цэргийн албанд залуусын амь нас эрсдээд байгаад "Дахиад өгөх амь алга, одоо зогс" гэж нийтийн төлөө зогссон, би гавьяа байгуулсан. Гэтэл намайг алуурчнаас дор үзэж өмгөөлөгчгүй л шүүсэн.
Шүүх хуралдааны аль хэсэгт өөрийгөө өмгөөлөх үг хэлэх юм, нотлох баримт шинжлэн судална гэж юу юм, өөрт хамаарах 32 хавтаст хэргийн алийг нь шинжлэн судлуулах юм бэ гэдгээ би мэдэхгүй шүү дээ, хуулийн мэргэжилгүй, сэтгүүлч хүн. Өмгөөлөгч олгох нь битгий хэл өөрийгөө өмгөөлөх ч эрх олгоогүйд нь асар гомдолтой явдаг. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Ардчилсан нийгмийн сүүдэр тийм хол явахгүй. Энэ бүх асуудал ил болох байх. Хамгийн том золиосонд би аавыгаа алдсан. Гэхдээ аавыгаа алдчихсан, ялтан, хоригдол хүн гэж гуньж гутрахгүй. Цагаатгана гэж дайрахгүй. Үнэн цаг хугацааны аясаар ил болно. Үнэний үнэ апплейкшны зээл шиг өдөр өдрөөр өсөж байдаг юм байна.
-Олон нийт ч тэр Н.Өнөрцэцэг өмнөх шигээ ажиллах уу, өөрт нь ял төлөвлөсөн хүмүүсийн эсрэг үйлдэл хийх үү гэж чагнаж байх шиг?
-Монгол улсыг юу ч үгүй болтол цөлмөж байгаа хулгайчууд дээр суудлаасаа буух цаг ирнэ. Дарга нарын захиалгаар хүнийг ялладаг хууль хүчнийхний байгууллагын ажиллах цаг хугацаа ч үнэнд гүйцэгдэнэ. Намайг хэлмэгдүүлсэн хүмүүс их айж, цочиж байгаа байх. Ирж байн байн миний биеийг, сэтгэл санааг асууж, надад их анхаарч байна. Битгий ай, би ямар ч хөдөлгөөн хийхгүй. Хувь тавилангийн дэнсээр дэнслэгдээд, ил тод болно. Мянган цэргийн нэгийг нь зодчихоор бүгд чимээгүй болно гэж сэтгүүлчдийн дуугарах зоригт нь халдсан хүмүүсийн нүгэл илэрнэ.
Дахиад хэлье. Би юу ч хийгүй, цочихдоо дахиад шоронд хийчхэв ээ, ээжийгээ амьд байлгамаар байна.
Сэтгүүлч нартаа хэлье. Муу муухай бүхэн надаар дуусаасай. Надад золиослох ёстой зүйл байсан юм байлгүй дээ. Гэхдээ сэтгүүлчид шантааж хийдэггүй, хулгай хийдэггүй юм гэдгийг харууллаа. Мөн сэтгүүлч нар Төрийн нууц хадгалах үүрэгтэй гэдгийг биеэрээ харууллаа, гэхдээ Төрийн нууцыг сэтгүүлч хадгалах ёсгүй.
Нүүр бардам, ажлаа сайн хийгээрэй. Монголын ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн мэдэх эрх цөөхөн хэдхэн хэвлэл мэдээллийн нуруун дээр байгаа. Зоригтой байгаарай, хэвлэлийн эрх чөлөө мандтугай.
"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ш а а л даа Бадмаа. Хүнд рекет хийнэ гэдэг амаргүй ажил гэдгийг ойлгосон л гээд үнэн ээ хэлээч дээ.
28 тэрбум шантаажилж авсан мөнгө чинь ил гарсан. Өлөгчин минь тэр мөнгөөрөө өмгөөлөгч авахгүй яасан юм. Харамч хөр өлөгчин бэ чи.
Цусны орк. Шантаажчин. Хар массын хатан хаан
та ч эвгүй хүн дэ одоо хаширсан байлгүй дэ
авилгачидыг хашраах хэлэх хүнгүй болллоо доо одоо үед
Худлаа хуцаад байх юм. 3,4 өмгөөлөгчтэй байсан ш дээ.
Яг б.х газраа яггүй сайн мэддэг л юм б.а
Гичий
Бүр 10 жил шоронд суух ёстой байсан данхын тавьсан цагдаагийн даргатай нийлж дорноговийн охиныг гаж донтноор алуулсан хүн бол энэ өгөр өнөрцэцэг үйлийн үр нь эцгийг нь авсандаа
Шантаж хийдэггүй гэчихжээ бас үмхий мах үнэрээ
Донороо хүлээсэн олон хүний амь таныг хараах болно.
Хүрэлсүх тушаал өгөөд албат Содбаатар Ж.Энхбаяр Б Энхбаяр нар нь хэрэгжүүлсэн гэдгийг айхгүй тодорхой хэлээ. Бүгд л мэдэж байгаа
Энэ бичсэн зүйлийг чи унших байх ойр тойрны хүмүүс уншуулаарай чамаас болж цохилож байх хэдэн зүрх зогссон гэж бодож байна мэрэгжилээрээ мөнгө зөв хийгээрэй чамайг үзэн ядаж явдаг маш олон хүнийг бэлдэж байгаа чи зүгээр олдсон мөнгөө дуугай гудраад хахаж үхчихгүй өмдөндөө шээгээд дуугүй байгаарай Өнөрөө
Өнөрөөг ердөө ойлгохгүй юм даа.Өөраа өрөөлийг огт хайрлахгүй.Өөоөө яриад бхйгаатай адилхан хэлмэгдэж гүтгүүлж яваа хүнийг хайрлахгүй гүтгэнэ.Өөрт чинь итгэхгзй байнаа.Олон хүн гомдол гаргаж удахгүй эргэж орно бизээ
ENE JOOJON HUUHEN CHIN BOLOVSROLIIN ZEELIIN SANGIIN HULGAICH NARIIG, JIJIG DUND UILDVERIIN SANGIIN HULGAICH NARIIG , HUGJLIIN BANKNII ZEELIIN HULGAICH NARIIG ILCHILSEN BOLOHOOR MAASH OLON DAISANTAI BOLSON . MUU BUZAR HULGAICH NAR US HONZON SANAJ YAVAA BIZ
Юу ч битгий хий????????
ugaasaa suujiihdaa taarsan amitan
Энэ нэг долийсон авгай шанатаачилж байж л хэдэн халтар төгрөгтэй болсон биз дээ. Өмхий мах идээл сууж байсан биз дээ. Тэнэг авгай шүү. Ерөнхийоэгчийн өршөөлөөр л суллагдаж гарсан байж. Гэмгүй хүн ч биш дээ.
Өршөөгдөж гарч ирчихээд Хэлмэгдсэн нтр гэж олон юм яриад явдаг, Өнөрцэцэгийн ярьж хэлж байгаагаар Төрийн өндөрлөгүүд хоорондоо ярьж бөйгаад Сэтгүүлчээ шоронд хийчихсэн гэж ойлголоо шд,
Нээх гэмгүй царайлж гэнэ!
Зүгээр явж байхад чинь шоронд хийсэн болж бна уу?
Өмхий мах!!!
Рекет хийж хөлжсөн гм...
Ард түмэн мартахгүй!!!
Увайгүй муухай эмэгтэй. Ёс зүй гэж мэдэхгүй хүн сэтгүүлч сэтэр зүүгээд явахаасаа ич
Нүүрсний машинаар хэдэн тэрбумыг шантаажаар хэдэн их тэрбумыг авсанаа хэлээч жингэр ээ.
Чиний ялыг дуустал суулгах байсан юм.
Төр өршөөж сулалсан байхад төрийн хайр ч даахгүй мантуу өөрийгөө бас сэтгүүлч гэчихжээ.
Чамд их дээд сургууль төгссөн диплом ч байхгүй ш дээ
Шаантаажны загалмайлсан эх гэж боддог шүү чамайг. Баян тансаг амьдрал чинь гайхшруулж бн. Өвчнөөр өнгөрсөн эцгээрээ шоу хийгээд бхын , мөнгө салгах гээд бгаму гэж харж бга. Хэлмэгдсэн дүрд тоглосон авгай.
zass
хаха бла авгай
Үнэхээр хэлмэгдсэн бол ярьж хэлж нийгэмийн анхааралын төвд орж эрхээ хамгаалаж болдог нийгэм шүү!!! Харин хувь хүн өөрөө ноотой бол хэцүү л дээ!!! Гэхдээ л гээндээ ч гоондоо МАН -АН, Монгол улсын сэтгүүл зүй, Монгол улсын хуулийн байгууллага!!!! Дуусчихсан
Тэр нууц матeриалыг өгсөн Б.Бат-Эрдэнэ одоо Хүрэлсүхэд энэ хэргээрээ бөлдөгдүүлчихээд кнопчин болчихсон л гүйгээд яваа. Өнөрөө жаахан чиг зүггүй нь үнэн боловч тэр тулгасан хэргүүд нь бол үнэндээ л инээдтэй зохиомол юмс байсан л даа
За ингээд худлаа яриад эхэллээ чи чинь 2 гурван өмгөөлөгчтэй байсан шүү дээ.Тэр шүүх хурал дээр чинь өмгөөлөгч нар нь ажилтай байсан ,хуралд хожигдлоо гээд ТВ-р гарч байсан ард түмэн харсан байх.Ямар нэгэн гэм буруу байсан болоод л шоронд хийсэн байх.Шоронгоос гараад би гэмгүй гээд ярих нь зохисгүй байхаа Ерөнхийлөгчийн өршөөлөөр гарсан биздээ.Олон юм ярих хэрэггүй дахиад орчихвол яана даа.
Манай төр засгийн *намчирхсан* тогтолцоог л өөрчлөх болсон гэдгийг л Ард түмэн минь ухаарч Ардчилсан, Хүмүүнлэг, Иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн заалтаа л Хэрэгжүүлцгээхийн төлөө Нэгдэж тэмцэцгээе!!
Гэм буруугаа хэзээ ухамсарлахгүй ийм адгийн новшнуудын ялыг дуустал нь эдлүүлэх бсан юм. Өчнөөн хүний амьдрлаар тоглочхоод, би буруугүй гээд Төрөөр доог тохуу хийгээд л сууж бна
shorongiin yltan unertsetaeg shorondoo tavtai moril
Худлаа ангалзсан пиздаа ахиад дарвалзвал морилдог л бх даа гоншигнохгүй бол
Өнөрөө сайн сэтгүүлч шүү цаг хугацаа үнэн харуулна
Даравгараасаа болж дахиад аавын хаалга татав хэрэг хуучрахгүй ээ
Хүнд хандив цуглуулахаас илүү өөрөө үнэн бх ёстойг мэдээрэй
Өнөрөөг дэмждэг чамайг муулаад байгаа хүмүүс бол чиний илрүүлсэн идсэн уусан луйврын эзэд байгаа бас тэдний захиалгаар чамайг харлуулж бичиж байгаа хүмүүс шүү дээ
Гэм бураагаа мэдэхгүй ял эдэлчихсэн бгаа юм биш үү.Чи албан ёсоор гэмт хэрэгтэн яагаад гэвэл үүхийн шийтгэх тогтоолтой.
ёс суртхуун ,мэдлэг дорой,судалгаагүй худлаа сенсац үүсгэдэг ,эрх мэдэлтнүүд болон компаниудтай хаалтын гэрээ байгуулж 200-300сая төгрөг авдаг. Эх оронч шударга ёс зүй огт байхгүй,ажилтнууд нь мөн адил. Иргэдэд харин ч нэг танигдсан энэ хүүхэн одоо болноо. Сурвалжлагч,сэтгүүлч хоёроо ч ялгадаггүй,хор хөнөөлтэй. Монголд Л.Болормаа шиг сэтгүүлч байхгүй бноо,бүх сайтууд худалдагдсан тэдний тэргүүн эгнээд Зариг.