Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп хаан Чарльзтэй хундага өргөснийхөө дараа Их Британийн вискинд тавьсан тарифаа авна гэжээ

Их Британийн хаан Чарльз АНУ дахь айлчлалаа пүрэв гарагт /2026.04.30/ дуусгасан байна. АНУ улс тунхагласны 250 жилийн ойг тохиолдуулан айлчилж буй гэдгээрээ энэ нь ач холбогдолтой байв. Айлчлалын сүүлийн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хаан Чарльзтай хундага өргөжээ. Үүний дараа Трамп Их Британийн вискинд тавьсан гаалийн татвараа авна гэж мэдэгдсэн байна.

Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа Трамп гаалийн татварыг гадаад бодлогын зэмсэг зарим тохиолдолд зэвсэг болгон ашиглаж байгаа. Тэгвэл тэр хаан болон хатныг хүндэтгэн Шотландыг Кэнтакки мужтай хамтран виски болон бурбон дээр хамтран ажиллахыг хориглосон тариф болон хязгаарлалтыг авна гэж өөрийн сошиал хуудас дээрээ бичжээ. Трамп “Хаан, хатан нар бараг л асуулгүйгээр хэний ч хийж чадаагүйг хийлээ. Тэднийг АНУ-д хүлээн авч уулзсан нь нэр төрийн хэрэг байлаа” гэсэн юм.

Букингхэмийн ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ хаан Чарльз уг шийдвэрт чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн гэжээ. Уг алхам Их Британийн виски үйлдвэрлэлийн салбарт чухал өөрчлөлт авчирна гэж төлөөлөгч нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Зөнөх өвчин гэж биии гэлүүү

Холбоотой мэдээ

Back to top button