Нийгмийн

Багшийн дээдийн нүхэн гарцыг үндэсний босоо Монгол бичгээрээ “гоёно”

Нүхэн гарц ашиглалтад ороод 17 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд урсгал засвар хийж байгаагүй учраас хана, тааз нь бүхэлдээ элэгдэлд орсон гэхэд болно. Мөн нүхэн гарцны ханан дээр ёс бус үг хэллэг, энд тэнд нь шүршдэг будгаар сараачих, элдэв зураг зурах гэх мэтээр хаягдал балгас шиг болгосон гэхэд хилсдэхгүй. Аливаа улс орны нийслэлийн өнгө төрх гудамж талбай, нүхэн гарцаараа ялгарч ондоошлоо бий болгодог гэхэд хилсдэхгүй. Тиймээс GenZ үеийн залуус нэгдэн Багшийн дээдийн нүхэн гарцыг шинэчлэх санаачлага гаргажээ.

Тэд Монголын нэрт яруу найрагчдын сор бүтээлээс дээжлэн, үндэсний босоо монгол бичгээр бүтээлч шийдлээр байршуулж, иргэдэд үнэт зүйл, соёлын дархлааг түгээхийг зорьж байгаа аж. Энэ талаар төслийн санаачлагч А.Ням-Од: “Та бидний хамгийн сайн мэдэх Багшийн дээдийн нүхэн гарц.

Хүүхэд ахуй наснаасаа эхлэн өдөр бүр олон мянган хүн дамжин өнгөрдөг, зарим нь амьдралаа залгуулдаг энэ орон зайд өнөөдөр замбараагүй зураглал, хараал бүдүүлэг үгс ноёлж байна. Энэ нь зүгээр нэг гоо зүйн асуудал биш хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, зан үйлийг дордуулж, орчны аюулгүй байдлын мэдрэмжийг сулруулдаг.Ийм орчныг өөрчлөх нь бидний хамтын хариуцлага. Тиймээс бид энэхүү нүхэн гарцыг цэвэрлэж, эмх цэгцтэй, утга агуулгатай орон зай болгон шинэчлэх санаачилгыг эхлүүлж, холбогдох албан тушаалтнуудад албан ёсны хүсэлтээ хүргүүлсэн” гэжээ.

Шинэчлэлийн хүрээнд:

  • Монголын нэрт яруу найрагчдын агуу бүтээлүүдийн дээжийг
  • Үндэсний босоо Монгол бичгээр
  • Соёл, үнэт зүйл түгээсэн бүтээлч хэлбэрээр байршуулж иргэн бүрийн бахархал, ухамсар, соёлын дархлааг бэхжүүлэх зорилготой аж.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Болж л бна ш дээ. Гоё санаачилга байна. Амжилт!

Х.Оюунаа
Х.Оюунаа

Сайхан санаачилга байна.Дэмжээд ажил хэрэг болгоосой.Энэ гарцны хагархай коланы сав шиг дүрсийг бас өөрчилбөл сайн байна. Олон жилийн өмнө нэг хүн үүнийг шүүмжилж байсан.

Зочин
Зочин

Dooshoo bichig

Анхмаа
Анхмаа

Музей шиг гоё болох нь ээ. Шээс ханхалж ууршсан газар л байдаг шүү дээ. Номын асуудлыг гь 24 цагаар ажилладаг болгоод камертай байхгүй бол ариун цэврийн асуудал нь горьгүй дээ.

ЗочинОтгоо
ЗочинОтгоо

Р Чоином

Зочин
Зочин

Хэн үндэсний бичиг гээд байгаа юм бэ.

Анхмаа
Анхмаа

Музей шиг гоё болох нь ээ. Шээс ханхалж ууршсан газар л байдаг шүү дээ. Нойлын асуудлыг нь 24 цагаар ажилладаг болгоод камертай байхгүй бол ариун цэврийн асуудал нь горьгүй дээ.

Анхмаа
Анхмаа

Музей шиг гоё болох нь ээ. Шээс ханхалж ууршсан газар л байдаг шүү дээ. Номын асуудлыг гь 24 цагаар ажилладаг болгоод камертай байхгүй бол ариун цэврийн асуудал нь горьгүй дээ

Иргэн
Иргэн

Уг нь сайхан санаа байна! Харин МАН бий болгосон улныхан маань ойлгохгүй дээрээс нь бузрлах вий дээ!!!

Зочин
Зочин

Тэр муухай Коланы сурталчилгааг авч хаяаарай

Зочин
Зочин

Нүхэн гарцуудыг засаж сайжруулмаар болсон бна билээ

Зочин
Зочин

Баярлалаа Залуустаа Монголын гэрэл хойчийн ирээдүй үрс минь инь

Зочин
Зочин

оросын метро шиг гоё байна залуус минь сайхан ажил хийжээ амжилт хүсье

Зочин
Зочин

Ингэж ард түмнээсээ санал авч байгаад баярлаж бна гоё болох юм бна дэмжинэ шүү бүтээн байгуулалт гээд юуч хийхэн мэдэгдэхгүй хулгайн амжилтуудыг зогсоож ингэж зураг төсөлийг ил болгох нь цаашид хар дагуулахгүй зөв шийдэл бна

Холбоотой мэдээ

Back to top button