НИЙГЭМ

Ч.Лодойсамбуу: Ямар нэгэн зүйл ардаа нуусан хүн сэтгүүлчдэд дургүй, айлгах гэж оролддог

Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан асуудал хөндөж, редакцын хамтын бүтээлээ нийтэлдэг. 2026 онд бид "Монголд редакцууд ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу” агуулгаар "Eguur"-ийн сэдэв бэлтгэлээ. Нэгдсэн агуулгад зориулж цагтаа телевизийн оргил үзэлттэй "Улаан бал" нэвтрүүлгийн сэтгүүлч явсан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Хэвлэл зоригтой ажиллаж чадаж байгаа юу" сэдвийн хүрээн дараах тодруулгыг авлаа.

Видео:

-Монголын сэтгүүлчид зоригтой ажиллаж чадаж байна уу. Сэтгүүлчийн ширээнээсээ холдож бодлого тодорхойлогч болсныхоо дараа салбараа хөндлөнгөөс харахад?

-Зориг мохохын тулд эхлээд байх ёстой. Байхгүй зүйл мохохгүй шүү дээ. Гэтэл зориг алга. Зориг айдсын хүчин зүйлийг давах хүслээс эхэлдэг. Сэтгүүлчид юу хийхийг хүсээд байгаагаа, шийдэхийн тулд юу хийх ёстойгоо мэдэж байвал зарчим болно. Энэ зориг, зарчим нэгэнт байгаа үед мохно гэх ойлголт байхгүй. Тэрнийхээ төлөө л явдаг.

-Та сэтгүүлчээр ажиллаж байхдаа зоригтой байж чадсан уу?

-Би хийх гэж байгаа зүйлээ яагаад хийх гэж байгаагаа, яаж хийх вэ, ямар үр дүнд хүрэхээ мэдэж нэвтрүүлгээ хийдэг байсан. Тийм учраас олон нийтээс, хүмүүст муу хэлүүлэхээс, дарамтаас ч айдаггүй байсан. Айдаггүй нь мундаг гэдэгтээ бус юуг хийхээ мэддэг байсантай л холбоотой байсан.

-Сэтгүүлчдийг айдаст автуулж байгаа гол хүчин зүйл юу байна вэ?

-Зөндөө л шалтгаанууд байна. Сэтгүүлчдэд эрх мэдэлтнүүд, гэмт хэрэгтнүүд дургүй байдаг. Ямар нэгэн зүйл ардаа нуучихсан хүн сэтгүүлч нарт дургүй, гэхдээ тэр ардаа нууцтай хүн олон нийтэд хамгийн сонирхолтой хүн. Тэр хүн сэтгүүлчдийг айлгах гэж оролддог. Дам нөлөө маш их байдаг. Ковидын үед үүнийг маш ихээр мэдэрсэн. Сэтгүүлчид мэдээлээд эхэлсэн чинь ОХУ-д нэг сэтгүүлчийг хөнөөгөөд хаячихсан байна гэх мэдээлэл түгээж, нэг сэтгүүлчийг нь яллаж, шоронд хийж алсуураа айлгах гэж үзсэн. Гэхдээ Монголын сэтгүүлчид айгаагүй байгаа биз дээ. Юу болохгүйг мэдэж, бодож, түүнийг алга болгохыг хүсэж байна.

Зоригтой байя гэвэл яах гээд байгаа вэ гэдгээ толинд харж байгаад ярих хэрэгтэй. Яах гэж энэ ажлыг хийж байгаа вэ, зүгээр үг зөөх гэж хийж байгаа юу, нийгмийг өөрчлөх гэж хийж байгаа юм уу. Нэг ч гэсэн хүнийг хэрсүү болгох гэж хийж байгаа юм уу, хэрүүл зөөх гэж хийж байгаа юу гэдгээ мэд. Зүгээр хэрүүл зөөдөг ажил хийх юм бол айх нь тодорхой.

Зүгээр мэдээлэл дамжуулах бол мэдээ, сурвалжилгын төрөл зүйлийн хэв шинж. Харин нийтлэл, нэвтрүүлэг бол агуулга, зорилгын хүрээнд хийдэг, дүгнэлт хийх эрхтэй бичлэгийн хэв маяг. Бид тэр хэсгээ орхиж байна. Үүнийг хийхийн тулд хүн өөрийнхөө мэдлэг мэдээллийг зузаатгачих хэрэгтэй. Ингэж чадвал зоригтой, мохошгүй болно.

-Олон улсын жишээ, өнөөгийн бидний салбарын нөхцөл байдлыг зэрэгцүүлэн харахад биднийг туулах ёстой зам мөр, бэрхшээлээ дайрч өнгөрч яваа гэх юм?

-Ямар нэгэн туулах ёстой үе шатыг давахын тулд туулахуйц бие үүссэн байх ёстой. Монголын сэтгүүлзүйд ямар ч бие байхгүй. Үүнийг сэтгүүлчээр ажилладаг байхдаа байнга хэлдэг байсан. Монголын сэтгүүлзүйд ямар ч бие, бодлого, чиглэл, зорилго байхгүй. Юу ч байхгүй. "Та нар бүгд лайвчингууд, сайт гэж бүү хэл та нар бүгд пэйжүүд, фейсбүүкийг үүсгэн байгуулсан Марк Зукербергт орой болгон мөргө, залбир" гэж мэргэжил нэгтнүүддээ хатуу ширүүн үг хэлдэг байлаа шүү дээ.

Наанадаж редакцууд нийтлэлийн бодлогоо ил зарлаад, түүнийгээ луужин болгоод араас нь явдаг баймаар байна шүү дээ. Дамжуулагч, зөөгч нар л байна. Бид бодлого, шийдвэрт нөлөөлдөг байх ёстой.

Намайг сонинд ажиллаж байхад УИХ-ын гишүүд нийтлэлч, тоймч нарын бичсэн нийтлэлийг уншаад түүний дагуу шийдвэрүүд өөрчлөгдөөд явдаг байсан. Сошиал медиа байхгүй учир дийлэнх нь ном, сонин уншдаг, гадаадад болж буй үйл явцуудыг маш сайн мэдэрдэг, сэтгүүлч нар бараг философичид байсан. Одоо бид шийдвэр гаргагчдад ямар шийдэл санал болгож байна вэ.

Ямар анализ, тоймоор асуудлын задланг хийж өгч байгаа юм. Маш цөөхөн нь үүнийг хийх гэж хичээж байгаа ч тэр нь чанаргүй. Мөн олон нийтэд бэлтгэсэн мэдээллээ хүргэж чаддаггүй. Медиа хөгжиж буй энэ эрэн зуунд мэдээллээ үзэгч, уншигчдад хүргэх нь сэтгүүлч таны үүрэг. Харин тэр мэдээллийг заавал унших үүрэг уншигчдад байхгүй. Гэтэл олигтой юм бичээд, нэвтрүүлээд байхад тэрний хэрүүлийг үзээд миний бүтээлийг сонирхсонгүй гээд загнаад байдаг. Уучлаарай, та тоогдох үүрэгтэй шүү.


"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сэтгүүлчдийг парламeнтад суулгадгаа одоо болио, энэ Лодой мэт бол бүр нэмэр биш лай л болж байна. Байнга шалчиганасан явган хэрүүл хийгээд л, хүн муулахаас өөр ч ажил хийсэнгүй.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

Худалдагдсан биш зөв, ард түмнийхээ төлөө дуугардаг сэтгүүлчдийг харин ч олныг суулгах нь зөв. Юуны хэрэгт дөрөвдөхь засаглал билээ.

Зочиниргэн
Зочиниргэн

Төрийн далбаа урах чинь эх орноо урсан гэсэн үг урьдчилж мөрөөдсөн мөрөөдөл үү

БатжаргалЗочин
БатжаргалЗочин

Гишүүнийхээ ажлыг хийгээчээ, хугацаа чинь дууслаа

9999
9999

ЯГ ҮНЭН ШҮҮ ДЭЭДЧҮҮЛД ИХ БУЛХАЙ БИЙ БАЙХ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА

Зочин
Зочин

Хийсэн зүйлгүй сурсан юмгүй өөдгүй муусайн юмнууд далд ороод өгөөч

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Иргэн

Монгол эх хүн
Монгол эх хүн

Ч.Лодойсамбуу гишүүн залуу хүн биеэ эрүүл чийрэг,зөв сайхан авч явж болдог бодит жишээнээс УИХ-н жирэмсэн мэт гүзээтэй эрчүүд залуус жишээ авч,ядаж л бие галбир,сэтгэл зүйгээ засаасай даа????

Зочин
Зочин

ҮНЭН

Иргэн
Иргэн

Сэтгүүлч нараас зарим сайтын сэтгүүлч нар их шатааж хийдэг болсон.
Улайм цайм худал лайв хийж олон түмэнд мэдээлэл сөрөг мэдээлэл өгдөг нөхдүүд шүү

Иргэн
Иргэн

Чам шиг их юм нууж яваа хүн наад 76 дотор чинь бгам уу Эргүүлэн татах хууль гарвал курс төгссөн шантаажчин чамайг л хамгийн түрүүнд гудманд гаргаж хаяна даа

Турхирагч...
Турхирагч...

Энэ шантаажчин сэтгүүл зүйг гутаагч юм!

Холбоотой мэдээ

Back to top button