Нийгэм мэдээ

Б.Ариунцэцэг: Сэдвээ олон нийт суурьтай болгочихвол хэвлэл сөрөг хүчний үүргээ биелүүлж чадна

Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан асуудал хөндөж, редакцын хамтын бүтээлээ нийтэлдэг. 2026 онд бид "Монголд редакцууд ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу” агуулгаар "Eguur"-ийн сэдэв бэлтгэлээ. Нэгдсэн агуулгад зориулж, "Тэнгэр ТВ"-ийн Ерөнхий продюсер Б.Ариунцэцэгтэй ярилцлаа.

-Өнөөгийн нийгэмд редакцууд хэр зоригтой ажиллаж байна гэж харж байна.  Чөлөөтэй хэвлэн нийтлэхэд редакцуудад ямар сорилт тулгарч байна вэ?

-Зоригтой ажиллаж байгаа. Гэхдээ нэг боомилж байгаа зүйл нь санхүүжилт. Өнөөдөр хаана мөнгө байна. Бизнесүүдэд, ард түмэнд байхгүй, ганцхан төрд мөнгө байна. Тийм учраас ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн үйл ажиллагааг сурталчилна гэдгээр гэрээ хийж “амь зогоож” байна. Тэгэхээр зоригтой гэж шууд хэлэхэд нөгөө талаараа төвөгтэй. Гэхдээ нэг үеэ бодоход тэнцвэртэй мэдээлэл хүргэх тал дээр нэлээд сайжирсан гэж дүгнэмээр байна. 

-Тэгвэл хэвлэлийнхний зориг мохоход юу нөлөөлж байна вэ. Нэг нам дангаар олон жил засагласан нь үүнд нөлөөлж байгаа юу. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Мэдээж хэрэг нөлөөлнө. Нэг нам эрх барьж байгаа энэ үед хэвлэлийнхэн аль болох сөрөг хүчний байр суурийг хүргээсэй гэж хүсдэг. Нөгөө талаар хэт их улс төржилтийн сэдвээр ард түмний тархийг угааж байна. Улс төржилтөөс хол байх тусам ард түмэн хүчтэй байна. Өөрөөр хэлбэл, сонгож байгаа сэдвээ олон нийт суурьтай болгочихвол эрх баригчид хэчнээн ч олон жил төр барьсан бай хэвлэл мэдээлэл сөрөг хүчний үүргээ биелүүлж чадна гэж харж байгаа.

Үнэхээр нэг нам олон жил засаглаж, төр данхайж байна. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд ихэнх нь арайхийн "амь зогоож" байна. Тэдэнд хэвлэл мэдээллийг ивээн тэтгэх, реклам сурталчилгаагаар санхүүжүүлэх боломж улам хомс болж байгаа. Энэ цаг үед төр хэвлэл мэдээллийн салбарт маш их нөлөөлж байна. Үүнээс болоод зоригтой хөдөлж чадахгүй байна.

-Тухайлбал?

-Жишээлбэл, "Туулын хурдны зам" төслийн асуудал дээр талбайд болж байгаа жагсаалыг ихэнх нь мэдээлээгүй, эс үйлдэхүйгээрээ чимээгүй байсан. Асуудлыг зоригтой барьж аваад аль аль талд нь ярих боломж олгох нь хэвлэл мэдээллийнхний гол үүрэг. Түүнээс биш аливаа үйл явдлыг таг чимээгүй, эс үйлдэхүйгээр өнгөрүүлэх нь бүдүүлэг.

Энэ хэрээрээ олон нийтийн итгэлийг алдаж байна гэсэн үг. Олон нийтийн итгэлийг олж авахын тулд талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэж ажиллах ёстой. Жишээлбэл, олон нийтийн ч, гэрээ зураад санхүүжилт авчихсан байгууллагынхаа ч дуу хоолойг хүргэх хэрэгтэй.

Ингээд талбар болгох нь бидний үүрэг болохоос аль нэг талд үйлчлэх нь бидний үүрэг, зорилго биш. Энэ дээр манай шинэ сэтгүүлчид, редакцууд бодлогоо сайн зангидаж чадах юм бол хэвлэл мэдээллийн нэр хүнд  иргэд олон нийтийн дунд өсөхөд тийм ч хол биш гэж бодож байна. Ер нь редакцууд бодлогоо зарлах ёстой. Жишээлбэл CNN Д.Трампын эсрэг байсан гэдэг ч юм уу. Хэн яаж сонгож үзэх нь үзэгчдийн эрх.

-Редакц ер нь зоригтой ажиллах ёстой юу?

-Зориг гэхээр их хэцүү. Ухаантай байх ёстой. Үзэгчид маш ухаантай, хэрсүү. Тэрнээс ухаантай ёстой. Түүнээс биш зоригтой гээд энд тэнд очоод хүн загнаад, шантаажлаад байх бол хоцрогдчихсон шүү дээ. Илүү ухаалаг, тэнцвэртэй байлгахад төвлөрөх нь зүйтэй болов уу.

Манайд зоригтой  хэвлэлүүд байна. Эхнээсээ улс төрийн дарамтад ороод хэцүү байдалд орсон сэтгүүлч байгаа шүү дээ, бид мэднэ. Муйхраар дайрч  давшилдаг, үүнээсээ болоод алдаа гаргаад шүүхээс ял сонссдог тохиолдол ч бий. Хэтэрхий дайрч давшлаад байвал талаас "шантааж" мэт харагдана. Хэрэв ухаалаг байвал чамайг хэн ч, яаж чадахгүй. Тэгэхээр ухаалаг л байх хэрэгтэй.


"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сэдвээ олон нийтэд ойр байлгах нь хамгийн зөв шийдэл

Зочин
Зочин

олон нийт суурьтай байж л үнэн гарна

Зочин
Зочин

ene bol mash zuv sanaa heljee

Зочин
Зочин

setguul zui ard tumnii tuluu baih yostoi

Зочин
Зочин

төрөөс хараат байдал үнэхээр асуудал болж байна

Зочин
Зочин

ene yriltslaga ih бодит санагдлаа

Зочин
Зочин

sanhuujilt bol hamgiin tom saad yum bn

Зочин
Зочин

олон нийтийн итгэл хамгийн чухал

Зочин
Зочин

setguulch nar tentstvertei baih heregtei

Зочин
Зочин

үнэн мэдээлэл хоёр талаасаа байх ёстой

Зочин
Зочин

ene bol odoogiin bodit baidal

Зочин
Зочин

улс төржилт хэт их болжээ

Зочин
Зочин

setguulch nar tal barij bolohgui

Зочин
Зочин

олон нийтэд хэрэгтэй сэдэв чухал

Зочин
Зочин

setguulch nar iluu hariutslagatai baih heregtei

Зочин
Зочин

үнэнг тэнцвэртэй хүргэх нь чухал

зочин
зочин

Зөв ярьж. Харин зарим том компаний ч юмуу захиалгаар бичдэг ч гэлээ тухайн сэдвийн дор коммент бичүүлэхгүй хаадагийг больмоор. Шүүмж дотроос бас зөвийг шүүрдэж авч дүгнэлт хийж баймаар.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Заавал сөрөг байх ёстой, шүүмжилж байх ёстой мэт энэ хандлагаар өчнөөн жил яваад сүүлдээ нийгмийг юу ч хүлээж авдаггүй, нүдэндээ өргөстэй болгож байгаа шүү та нар. Бид жаахан болж бүтдэг юм ярьдаг эeрэг, нийгмийн стрeссийг өрдөөд байдаггүй хэвлэлийг хахмаар байна. Байнга шүүмжилж муулсан өөлсөн гацаасан та нараас залхаж байна

Холбоотой мэдээ

Back to top button