Б.Батцэцэг: Энэ хүртэл бүтээсэн үнэ цэн маань зоригтой ажиллах жигүүр болдог
Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан асуудал хөндөж, редакцын хамтын бүтээлээ нийтэлдэг. 2026 онд бид "Монголд редакцууд ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу” агуулгаар "Eguur"-ийн сэдэв бэлтгэлээ. Нэгдсэн агуулгад зориулж, Newsroom сайтын эрхлэгч Б.Батцэцэгээс тодруулга авснаа хүргэж байна.
Видео:
-Өнөөгийн нийгэмд редакцууд хэр зоригтой ажиллаж байна гэж харж байна. Чөлөөтэй хэвлэн нийтлэхэд редакцуудад ямар сорилт тулгарч байна вэ?
-Зориг гэхээр ямар хэм хэмжээ вэ гэдэг чухал. Үүнд сайн редакцын нөлөө маш чухал. Сайн редакц сэтгүүлчээ эрх мэдэлтэн мэдэлтэн, албан тушаалтан ямар нэг хүчний өөдөөс тэмцэх, үзэл бодлоо мэдээллээ хүргэх зоригтой байхад нь чиглүүлж, хамгаалж, төлөлвшүүлдэг.
Хууль эрх зүйн орчин дутмаг байгааг судалгаагаар гаргаад ирчихсэн байгаа энэ үед редакцын бодлого чухал. Бидэнд “Мэдэх эрхийн хүрээнд”, “Мэдээлэл олж авах" хамгаалалт байна. Эх сурвалжаа нууцлах зэрэг бусад хамгаалалт дутуу дулимаг гэдгийг салбартаа ажиллаж буй хүмүүс сайн мэднэ.
Зориг гэдэг агуулга хууль эрх зүйн орчин, цалин мөнгө, хөдөлмөрийн хөлсний зах зээл гээд олон сэдэвтэй уялдана. "Миний ард намайг хамгаалах, зөв нийтлэлийн бодлогоор хангах редакц байгаа шүү" гэдэг нь зориг өгдөг болов уу. Нөгөө талаас мэргэжилдээ дуртай байх үнэ цэн бий.
Олон нийтийн мэдэх эрхийг нь хангах, хэрвээ асуудал байгаа бол гаргаж тавиад алдааг засаад урагшлах. Энэ угаасаа дэлхийн хөгжсөн бүх орнуудын түүх. Хэрвээ алдаа байвал, энийг илрүүлэх, гаргах ёстой. Хүлээн зөвшөөрөөд алдаагаа засаад урагшлах энэ боломжийг сэтгүүлч мэргэжил өгдөг. Тэгэхээр яг мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож, "шантааж зүй" бус эх сурвалжийн тэнцвэрээ хангаад сэтгүүл зүйн бүтээл гаргах нь чухал гэж бодож байна.
-Таны хувьд сэтгүүлчийнхээ хувьд хамгийн зоригтой байсан үе нь хэзээ вэ?
-Зоригтой байсан үе гэх юм бол зоригийг төлөвшиж байх үедээ олж авдаг болов уу. Мэдээж, олон дайралтууд ирнэ, шантрах үеүд гарч ирнэ. Тэрийгээ даван туулаад, энэ үнэ цэнээ хадгалах гэдэг хувь нэг талаас хувь хүний төлөвшил, нөгөө талаас редакцын бодлоготой хамааралтай. Бидний хувьд би гэхээсээ илүү миний энэ үнэ цэн өнгөрсөн бүх цаг үед, ирээдүйд ч манай багийн амжилт байх болно. Хэрвээ би Ийгл-д байсан бол ийглийн үнэ цэн. NTV-ийн үнэ цэн, одоо Newsroom-ийн үнэ цэн. Зоригтой чигээрээ зүтгэх гээд л үзэж байна.
Newsroom бол шинээр төрөн гарч буй сайтууудын төлөөлөл. Редакц толгойлоод явахад ямар сорилттой тулгарч байна вэ?
-Албан тушаалтнуудын зүгээс ирдэг дарамт шахалтууд их байдаг. Дээрээс нь олон нийтийн зүгээс ч ирдэг. Ташрамд дурдахад, сэтгүүлч мэргэжлээр ажиллах боловсон хүчний тоо сүүлийн 10 орчим жилд 60 хувиар буурсан гэдэг судалгааны дүн байна. Буурах болсон шалтгаан нь мэдээж ажлын ачаалал, цалинтай холбоотой. Үүнээс гадна "буллидэх, цахимаар дайруулах" шинэ ойлголт гарч ирсэн байна. Бидэнд өнгөрсөн хугацаанд ийм дайралт ирсэн.
Олон нийтэд асуух, мэдэх хэрэгцээ байдаг, асуух үүрэг нь бидэнд байгаа учраас асуудаг. Гэхдээ манай редакцыг анзаарах юм бол хэзээ ч хүний хэлснийг мушгиж харлуулдаггүй. Өөрийнх нь ярьсан мэдээллийг л олон нийтэд хүргэдэг. Буцаагаад энэнийхээ үр дүнд маш их доромжлол дарамт шахалт, төлбөртэй, зорилготой гэх мэт сошиал булли авдаг. Гэхдээ цаана нь жинхэнэ мэдээлэл хүлээн авагчид маань бодит мэдээллийг хүлээн авч байгаа.
Энэ үнэ цэнээрээ жигүүрлээд явж байна. Заримдаа шантармаар үе байдаг. Гэхдээ энэ хүртэл бүтээсэн үнэ цэнэ. Өнгөрсөн хугацаанд бэлтгэсэн мэдээ, сурвалжилгын үр дүнд гарсан нийгмийн сайн үйл, өөрчлөлтүүд гэдэг ч юм уу. Тиймээс зоригтой байхаас өөр аргагүй. Нөгөө талаас бидний сонгосон мэргэжил учраас ямар нэгэн зүйл дээр няцахгүйгээр урагшлах нь л үнэ цэн юм даа.
"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм шударга бус худал хуурмаг дүүрсэн улсад их зоригтой бгаа сэтгүүлч шүү Батцэцэг ээ амжилт
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Shudraga sain setguulch.amjilt husii
Сэтгүүлч хүн байж зөв бичгийн дүрмийн алдаа дандаа гаргах юмаа .ийм байхад хүүхдүүд яаж зөв бичиж сурах вэ
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Бузар гийчий Элбэгдорж ПЭЗДААГИЙН ЯНХАН ЗАЙЛ ҮЗ МАТАР МИНЬ
Сэтгүүлч хүн байж шудрага үнэнийг ил тод хэлдэг байя!
Энэ newsroom сайтын жинхэнэ эзэн санхүүжүүлэгч хэн юм бэ. Нээх муухай бусдыг харлуулсан хэрүүл өдсөн өнгө аястай муухай сайт