Өвчтөнд тусламж үзүүлэх дэс дарааг тогтоох Харвардын шалгалтад AI эмч нараас сайн дүн авчээ
Харвардын их сургуулийн явуулсан судалгаа хиймэл оюун ухааны системүүд нь яаралтай тусламж үзүүлэхийн тулд өвчтөний дэс дарааг тогтоохдоо эмч нараас сайн байж магадгүйг илрүүлжээ. Өвчтөн анх эмнэлэг рүү хүргэгдэн ирэх үед амь насанд тулсан асуудал үүссэн эсэхийг хиймэл оюун ухаан эмч нараас сайн тодорхойлж чадаж байсан аж.
“Science” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаа дээр эрдэмтэд бичихдээ LLM бүхий хиймэл оюун ухаанууд клиник сэтгэлгээний жишиг үзүүлэлтүүдийг давсан байна гэжээ. Судлаачдын явуулсан нэг туршилт нь Бостоны яаралтай тусламжийн өрөөнд ирсэн 76 өвчтөн дээр суурилсан байна. Судлаачид OpenAI компанийн o1 загвар болон эмч нарт өвчтөний амин үзүүлэлтүүд, хүн ам зүйн мэдээлэл, яагаад хүргэгдэн ирсэн талаар сувилагчаас авсан цөөн мэдээлэл өгчээ. Тэгэхэд хиймэл оюун ухаан тохиолдлуудын 67 хувийг зөв оношилж эсвэл дөхүүлсэн байна. Харин эмч нар 50-55 хувийн тохиолдлыг зөв оношил эсвэл дөхүүлсэн юм.
Эрдэмтэд o1 загварт илүү мэдээлэл өгөхөд тус үзүүлэлт 82 хувь болж нэмэгджээ. Харин эмч нарынх 70-79 хувь болж өссөн юм. Гэхдээ энэ үзүүлэлт статистикийн хувьд ач холбогдолтой биш байсан гэдгийг эрдэмтэд онцолсон байна.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Medeej shuu dee, AI ashiglaj tusluulj emch nariin ajliin tsagiig onovchtoi huvaarilj bolno. Manai ulsad harj baihad tsagiig n demii yumand ih urj bui haragddag. Ugtaa zohion baiguulaltiin l asuudal daa. Zaaval AI-gui gehed zugeer hatuu code-oor ch emnelgiin ajiltnuudiin tsagiig hemnej bolno. AI yaraltai bus tuslamj deer bol olon jiliin turshlagatai sain emchees neg ih iluu garahgui. gehdee huntei uralduulah gej buteegeegui ajliig n hongovchloh gej buteesen tul zarah n zov.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud