НИЙГЭМНийгэм мэдээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймэрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар ойн түймэр гарчээ. Энэ тухай дуудлага тавдугаар сарын 4-ний өдрийн 15:30 цагт хүлээн ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Ширвэстэй заставын алба хаагчид, Эрдэнэбулган сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийнхан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button