Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин, Зеленский нар Ялалтын баяраар өөр өдрүүдэд гал зогсооно гэж мэдэгдэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.05.04/ мэдэгдэл хийхдээ Ялалтын баярыг тохиолдуулан энэ долоо хоногийн баасан /2026.05.08/ болон бямба гарагийн /2025.05.09/ хооронд гал зогсооно хэмээн ганцаарчлан мэдэгджээ. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмараас /2026.05.05/ лхагва гарагийн /2026.05.06/ хооронд гал зогсооно гэж ганцаарчлан мэдэгдсэн байна.

Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ “Хэрэв Киевийн дэглэм Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 81 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээг тасалдуулах гэмт хэргийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг оролдвол Оросын Зэвсэгт хүчин Киевийн төвд хариу цохилт өгнө” гэжээ.

Харин Зеленский “Одоогийн байдлаар Оросын олон нийтийн сүлжээд яригдаж буй гал зогсоох арга хэмжээний талаар Украинд албан ёсны хүсэлт ирээгүй. Ийм учраас үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 5-6-ны хооронд гал зогсооно гэдгээ мэдэгдэж байна” хэмээсэн юм.

Жил бүр ОХУ Ялалтын баяраар Москвагийн Улаан талбайд томоохон цэргийн парад зохион байгуулдаг. Энэ жилийн парадад аюулгүй байдлын асуудлаас болж танк, хуягт машин гэх мэт цэргийн хүнд механизмыг оролцуулахгүй болсон.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хахаха
Хахаха

Парадыг дронд!!

Зочин
Зочин

Парадыг нь дрондоод Путлерийг Улаан талбайд нь нчдаагаад өгөөч !!!

Холбоотой мэдээ

Back to top button