НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын аварга С.Мөнхбат: Бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшихгүй

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит 10-р "Их Эе" хурал энэ сарын 15 буюу баасан гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус их хурал дөрвөн жил тутамд болдог бөгөөд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоодын гишүүд оролцдог.

Түүнчлэн МҮБХ-ны сонгуульт үүрэг гүйцэтгэж буй аймаг болон жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон тэргүүлэгчид бүхий 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралддаг журамтай. Тэгвэл "МҮБХ-ны тэргүүнд Улсын аварга С.Мөнхбатыг нэрээ дэвшүүлнэ" гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар Улсын аварга С.Мөнхбатаас тодруулахад "Би бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшихгүй. Зарим мэдээллийн сайтууд хандалт авах гэж ташаа мэдээлэл гаргасан байх гэж бодож байна" гэлээ.

МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай. Өөрөөр хэлбэл шударга өрсөлдөх үүднээс урьдчилж нэр дэвшигчдийг зарладаггүй учир хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм. Дашрамд дурдахад МҮБХ-ны анхны хурал 1990 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдаж байжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хэрүүлийн бузраас хол явах ёс зүйтэй бн гэдэг бага ч гэсэн гэгээрсний шинж шүү!! Амжилт хүсье эрүүл зөв байхад бусад нь сайхан

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочин
Зочин

Во енен бөкин колбо юу кийдег гизар бэ? бысду минай кизакын алдарт зиан Серик монгол бөкин тэргүүнэн болон мина Серик заан миань ирэк зуны надмаар ерч хүш алтар сууган миандан бадаруулэжэ бар болон мэдү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Аюулын сайн боловсролтой хүн болоосой доо, одоо ч Нямдорж, Данзангийн үеийн инерцээр л мөлхөж явна шүү дээ !

Зочин
Зочин

Увсын дөрвөдүүд, уяач Дуламсүрэн нтр улангасаад л
дайраад байдагсан, яасан бэ ?!
Одоо цагт том том, лут лут АРЕНА нууд бий болчоод муу Бөхийн өргөөг хүн тоохоо байж л дээ.
Ингэхээр "бөх хөгжүүлэх"гээд дайраад бсан "эх оронч"-дын үнэн төрх нь мөнгөний ШУНАЛ бсан нь тодорхой байгаа биз !!!

Kkkkkkk
Kkkkkkk

Ugaasa chadal chn xvrexgvi tolgoi chn amjixgvi maxn tolgoito

Зочин
Зочин

Энүүгр ядм нээх гэгээрсэн сда энэ тэнд очж лекц шаагаад л азаар нг түрүүлчээд болиоо хөгшөөн , мангар хар санжаадмба бн бс нг өөгү ллр шуналын тулам , магалжав бөхиин холбоог хөл дээрнь босголоо до өргөө урьд нь ямр амбаар бла одоо ямр бн тэнэгүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button