“Ирээдүйн түмэн эх-2026” бооцоот уралдааны үеэр морьноосоо унасан хүүг бэртэл гэмтэл аваагүй гэв
Монголын хурдан морины түүхэн дэх хамгийн өндөр бооцоотой зохион байгууллагддаг “Ирээдүйн түмэн эх-2026” хурдан морины уралдаан өчигдөр Төв аймгийн Хүй долоо худгийн Цагаанхөтөлд болжээ. Тус уралдаанд 127 хүүхэд бүртгүүлж 116 уралдаанч гурван насны уралдаанд оролцсон байна. Энэ үеэр хүрэн Байдас унаж уралдсан хүү барианы шугамны наахан талд улаан нүүрээрээ газарт унаж 1-2 метр орчим зайд цээжин хэсгээрээ гулссан ч үргэлжлүүлэн морио унасаар бариандаа орсон. Морьноосоо унасан хүүхдийг Ууганцэцэгийн Түвшинбат гэдэг бөгөөд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Пүрэвдоржийн Ганхүүгийн хүрэн Байдсыг унаж уралдаж байжээ. Уг үйл явдлыг харсан иргэд “Хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэлгүй шууд моринд нь мордууллаа. Тархи толгойд нь доргилт өгсөн бол яах вэ” гэсэн шүүмжлэл дагуулсан.
Бид хүүгийн биеийн байдлыг асуухаар ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэгтэй холбогдож мэдээлэл авлаа. Тэрбээр “Тухайн мориноос унасан хүүхэд хамгаалалтын хувцасаа бүрэн өмссөн байсан учраас бэртэл гэмтэл аваагүй. Харин хацар, шанааны хэсэг нь бага зэрэг халцарсан. Унаач хүүхдийг Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын төв эмнэлгийн бүрэн үзлэгт хамруулсан. Одоо унаач хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Манай байгууллагаас хаврын хүйтэн салхи, хавсарганд хурдан морь унаж буй хүүхдүүддээ бээлий өмсгөөчээ гэсэн уриалгыг уяач нартаа гаргаж багаа. Хэдийгээр хамгаалалтын хувцас хэрэглэлийн стандарт байхгүй ч гэсэн бид унаач хүүхдүүдээ хүн ёсоор хайрлах ёстой. Мөн унаач хүүхдүүдийн шагайг хамгаалсан урт түрийтэй гутал өмсгөх хатуу шаардлагыг тавьж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.
Хэдийгээр хурдан морины уралдаан дэлхийд ганцхан эрийн гурван наадмын нэг төрөл монголчуудын өв соёл, уламжлалыг тээдэг ч гэсэн унаач хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд нэн тэргүүнд тавигдах ёстой.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мориноос унахад Өвгөд хүүхдийг өргөж сугсрана эсвэл доороо хэд үсэрдэг байлаа. Дараа нь шээгээд дахин морддог. Бидний үед өвгөд тэгж сургадаг байсан. Одоо тийм юм харагдахгүй, сонсогдохгүй юм. Тэр их хэрэгтэй арга байсан гэж боддог шүү.
Мөрийтэй тоглоомыг зөвшөөрсөн хууль Монголд ер нь байхгүй л бгаа шүү !!!
Яагаад бооцоот уралдаан хийхийг зөвшөөрөөд бгаа нь туйлын ойлгомжгүй !!!
Та нар өөрснөө мориноос унаад үзээ мөн их юм хуцна даа морь ч унаж үзээгүй баыж бас алдарт уяач энэ тэр гэж онгирноо
Байдас гэдэг чинь эмийг нь хэлдэг байхаа. шүдлэн насны морьдын уралдаан юм биш үү.мориныхоо эр эмийн нэрийг ч мэдэхгүй байж бичих гэж үзэх юмаа,Эсвэл хурдан морины уралдаанд эр эм хамаагүй сойгоод уралдуулдаг болчихсон уу
Guie harin tiiin Gaihaal bna
Хурдан морь унаж байгаа хүүхдийн хичээл сургалтын асуудалд анхаармаар байна. Багш нар арай гэж уншуулж бичүүлж сургаж байтал морь унуулах нэрийдлээр авсанаас сурлага хүмүүжил ариун цэврийн асуудалд асуудал үүсэж байна. Зөвхөн өөрийн хүүхдээр унуулдаг бол болж байна гэтэл ядарсан айлын хүүхдүүд хэлмэгдэж байна
Ядарсанг нь яаж мэдээд байна
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Монгол морь бол гайгүй дээ дохиотой галзуу морьд л алж байгаа ш дээ
Хүрэн байдас...Гүү уралдуулдаг болсон юм уу.Энэ жил охидууддаа эртхэн наадмын бэлтгэлд гаргамаар юм байна.
Байдас уралддаг юм уу
Уралдаан 5 сараас хойш болж байхад бээлий хэрэггүй тээр болно. Харин унаач хүүхдийн насны доод хязгаарыг 10 нас ёолгоо.
Байдас уралддаг болсон юм уу. Тэгснээ хурдан морь гээд байдаг.
Ингэж л байж монгол эр хүн болдогийм даа, 5-р цуваа ны мангаруудаа !
МОНГОЛ ХҮНИЙ ӨВ СОЁЛ РУУ БҮҮ ХАНД...УНАЖ Л БАЙДАГ БАЙДАГ Л ЗҮЙЛ
Mangarlaad bgaach