АН дахь "Ерөнхийлөгчийн жигүүр" холбоо болж өргөжив
Ардчилсан нам үеийн үед талцал хуваагдлаа болж алдаж ирсэн, тиймээс эв эеийг эрхэмлэн ажиллаж ирэх 2027, 2028 оны сонгуульд ялалт байгуулна гэж тус намынхан хөгшин, залуугүй ярьж буй. Гэтэл УИХ-ын хэсэг гишүүд энэхүү үгээ үгүйсгэх мэт холбоо байгуулж ахин нэг фракц байгууллаа.
Тодруулбал, Б.Түвшин , О.Амгаланбаатар, Х.Болормаа, П.Батчимэг, Ц.Баатархүү, Д.Жаргалсайхан, А.Ганбаатар, Д.Энхтуяа, Д.Ганбат, Дав.Цогтбаатар, Г.Хосбаяр нар нэгдэн "Ардчилсан сэргэлт" хэмээх холбоо байгуулав.
Яг анзаарч харвал, Л.Оюун-Эрдэнийн Харбины гэрээг эсэргүүцэж, Засгийн газрыг нь огцруулахад кноп даралцсан төдийгүй саях Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг гараа өргөөд дэмжицгээсэн гишүүд. Өөрөөр хэлбэл, АН дотор Ерөнхийлөгчийн талынхан буюу "Ерөнхийлөгчийн жигүүрийн 13" гэх тодотголын эзэд.
АН бүлгийн даргаа томилж чадахгүй гацаанд орчихоод буй. Гацааг бэхлэгчдийн нэг нь УИХ-ын гишүүн Б.Түвшин. Тэрбээр "Нэр дэвшилт явагдаагүй байгаа, бүлгийн хурал дээр хэлэлцэхээр болно" гэж байгаа ч бүлгийн даргад горилж буй нь нэгэнт тодорхой болчихсон асуудал.
Түүний хувьд УИХ дахь "АПУ-гийн гэх тодортголтой гишүүдийн нэг. Бүлгийн даргын төлөө бэлтэй ч зан гаргаж буй гэх.
Хоёрхон хоногийн өмны болж өнгөрсөн Бүлгийн хурал дээр даргын томилгоог хойшлуулъя аа гэж дэмжиж гараа өргөсөн АН-ын 22 гишүүн бас бий. Ингээд харвал бүлгийн даргад Б.Түвшинг "түлхэгчид" нэг талдаа гарчээ. Бүр цаадхыг ухвал АН дахь МАН-ын нөлөө хавтгайрч мэдэхээр нөхцөл үүслээ гэж дүгнэж болох.
Намын дарга асан Л.Гантөмөр "Би аргаа бараад УИХ-ын нэр дэвшилт, намын дэд даргын албан тушаалуудыг намын фракцын төлөөлөлд бүгдийг нь хувааж өгсөн" гэдгээ ч хэлээд буй. Ингэхээр О.Цогтгэрэлд Л.Гантөмөрийн зовлонг давтах уу, намын даргын амбицаа хатуу илэрхийлэх үү гэдэг сорилт ирчихсэн. Тиймдээ ч Х.Тэмүүжинг бүлгийн даргад зүтгүүлсэн ч тэр алдсан барьц ихтэй тул ацан шалаанд орчихоод буй.
Үүгээр ч зогсохгүй "Би бүлгийн даргад өрсөлдөнө" гэж амбицлаад буй Д.Ганбатыг холбооныхоор даргаар сонгосон байх юм. Тэгэхээр АН-ын бүлгийн даргын томилгоо улам ч ярвигтай болох шинжтэй.
Нөгөө талд С.Баярцогтыг ЕНБД-аар жинхлэх эсэх асуудал хөндөгдөэ буй. ҮБХ хуралдаж намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохын өмнө нам доторх холбоо байгуулж буйгаа зарласан нь санаадгүй тохиол биш гэж харагдана. АН-ын чансааг одоо л харах цаг ирж.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэдэн тэнэг ингэж золбинтож Хүүкийн нохой болж гүйж байтал дараагийн сонгууль нь удахгүй боллоо доо
АН дахь МАН-н БЭТ-үүд
АН-ыг хэн хагалаад байна аа Арай Хүүк биш биз дээ.
О.Амагланбаатар гэдэг энэ суганы үс үхэж байсан муу пялдага лалар боомт ярьж хэсэг хийрхсэн одоо эдгээр ал боовнуудыг Хүүк бэлгэвч шиг ганцхан хэрэглээд л хаяна шүү дээ.Амагланбаатар гэдэг энэ хулгайч харах царайны хүйтэн царайтай гөлөг Хүүкийн гутлыг ултай нь цэмбийтэл долоож та минь түм наслаарай боол би таныхаа урдуур орж чадрахад бэлэн гэж далдагнасан аймаар пялдага бацаан байна лэ.Бусад нь бол зүгээр л амьгүй зурагнууд шүү дээ
Amgalanbaatr gedeg nuhur dahiad songogdooroi gej eruusun geluu. Ovoo doloogch gar yumaa.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Зөв шударга холбоо үүсжээ. Амжилт
Хүүк хүүр бүгдийг самарлаа даа !
Хохь чинь, чадаж байгаа юманд арга алга