Гадаад мэдээДЭЛХИЙ

Москва, Санкт-Петербургт утасны сүлжээг дахиад тасалжээ

Москва, Санкт-Петербургт орон нутгийн цагаар мягмар гарагийн /2026.05.05/ өглөө гар утасны сүлжээ тасалдаж, датагаар интернэт орж болохгүй байсан гэж оршин суугчид мэдээлжээ. Гуравдугаар сард Москва хотод дата сүлжээ удаан хугацаагаар тасалдсан асуудал гарсан. Албаныхан аюулгүй байдлын үүднээс сүлжээ тасалсан гэх тайлбар тухайн үед өгч байсан юм.

Энэ удаагийн тасалдал ч гэсэн аюулгүй байдалтай холбоотой гэж албаныхан мэдэгджээ. Бямба гарагт /2026.05.09/ Ялалтын баярын арга хэмжээ зохион байгуулахын өмнө аюулгүй байдлын үүднээс түр хязгаарлалт тогтоосон байна. Үүрэн холбооны томоохон операторууд энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ Москва дахь хэрэглэгчид ирэх хэдэн өдөр интернэт орж мессеж илгээх үйлчилгээнд ноцтой тасалдах үүснэ гэх хүлээлттэй байх хэрэгтэй гэжээ.

Дата сүлжээнээс гадна кафе, зочид буудалд Wi-Fi холболт мөн тасалдаж байжээ. Санкт-Петербург хотын Петроградка хороололд оршдог “PioNera” кафед ажилладаг эмэгтэй “Өнөөдөр тэд сүлжээг чадах чинээгээрээ хязгаарлаж байна. Өнөө өглөө такси ч дуудаж чадсангүй. Амьдрал ийм л болоод байна” гэсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button