Гадаад мэдээДЭЛХИЙ

Бүүкэрийн шагнал авч байсан зохиолуудаас Цагаан хоолтон уншигчдын хамгийн дуртай номоор шалгарчээ

Олон улсын Бүүкэрийн шагнал хүртэж байсан зохиолуудаас Хан Ганы Цагаан хоолтон роман уншигчдын хамгийн дуртай номоор шалгарчээ. Нобелийн утга зохиолын шагналт Хан Ган 2007 онд бичиж 2015 онд Дэбора Смит англи хэл рүү орчуулж байсан Цагаан хоолтон роман 2016 онд Бүүкэрийн шагнал авч байсан юм.

Шагнал гардуулах ёслолын шинэ форматын арван жилийн ойг тохиолдуулж зохион байгуулагчид уншигчид дунд санал хураалт явуулжээ. Тэрхүү санал хураалтаар 10 мянган уншигчаас 2016-2025 онд Бүүкэрийн шагнал авч байсан зохиолуудаас хамгийн дуртайг нь асуусан юм. Санал хураалтаар уншигчдын гуравны нэг нь Цагаан хоолтон романыг сонгосон байна

Цагаан хоолтон уншигчдын хамгийн дуртай романаар шалгарсныг тэмдэглэн Бүүкэрийн шагнал Ханг Ганы ярилцлагыг нийтэлжээ. Тус ярилцлага дээр Хан Ган тус романыхаа талаар “Энэ роман ийм их уншигчтай болно гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Романыг бичиж байхдаа би дуусгаж чадах эсэх бас зохиолчоороо үргэлжлүүлж ажиллах эсэхдээ ч эргэлзэж байлаа. 2016 онд Бүүкэрийн шагнал хүртсэн нь нэлээд хачин жигтэй мэдрэмж төрүүлсэн. Гэхдээ сайн утгаараа” гэж ярьжээ.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button