Ираны дайны улмаас нисэхийн компаниуд тавдугаар сард 13 мянган нислэг цуцалжээ
Ираны дайны улмаас газрын тосны үнэ нэмэгдэж, онгоцны түлшний хомсдол үүссэн. Онгоцны түлшний хомсдолын нөлөөгөөр дэлхий даяар нисэхийн компаниуд тавдугаар сард 13 мянган нислэг цуцалсан байна.
Нисэхийн салбарт дүн шинжилгээ хийдэг “Cirium” фирмийн мэдээллээр бол агаарын тээврийн компаниуд тавдугаар сард үйлдэх нислэгүүдээсээ хоёр сая гаруй суудал хасжээ. Тавдугаар сард дэлхийн нисэхийн компаниуд 132 суудал зарахаар төлөвлөж байснаа 130 сая болгон бууруулсан аж.
Ираны дайн хоёрдугаар сард эхэлж, Ормузын хоолой хаагдсанаар нисэхийн түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Нисэхийн түлшинд зарцуулдаг зардал их хэмжээгээр нэмэгдсэн тул нисэхийн компаниуд эрэлт ихтэй нислэгүүдийн үнийг өсгөж, эрэлт багатай чиглэлүүдийг цуцалжээ. Энэ зун олон улсын нисэхийн салбарын хувьд хэцүүхэн өнгөрөх төлөвтэй байна.
Эх сурвалж: Euro News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.