Нэг дороос | С.Баярцогт: Би одоогоор Ерөнхийлөгчид дэвших талаар бодож үзээгүй байна
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар намын ЕНБД болон дэд дарга нарыг тодруулах юм. Энэ талаарх мэдээллийг Eguur News агентлаг шуурхай хүргэж байна.
Нэмэлт: 20.05 цаг
АН-ын ЕНБД-аар жинхлэн томилогдсон С.Баярцогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "ЕНБД-аар намайг сонгож, тогтоолоо баталлаа. Манай нам олон намын нэгдэл дээр үүссэн, олон үзэл санааны уулзвар дээр байдаг ч эв нэгдэлтэй урагшилж чаддагийг харууллаа.
Би эв нэгдлийг хангаж ажиллана. Нам доторх бүх фракцуудтайгаа уулзаж, санал бодол, хүслийг хүлээн авч нэг чигт чиглүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийнэ. Манай намын ЕНБД УТЗ-өө, хэрэг эрхлэх газраа удирддаг. Үүнд 1980, 1990, 2000 оны залуусыг түлхүү ажиллуулна гэдгээ илэрхийлсэн.
Ирэх сонгуулиудад зохион байгуулалтын бүх нэгжээ зангидаж чадах юм бол ялалтад хүрэх юм байна гэж харж байгаа. 2027, 2028 онд ялах нь миний хүсэл биш, Монголчуудын захиалга. Ардчилсан намын заавал хийх ажил.
Намын даргын баруун, зүүн гар бол ЕНБД, Бүлгийн дарга байх ёстой. Намын даргын хувьд бүлгийн дарга гэх хариуцлагатай ажил үүргийг салгана гэдгийг хэлсэн. Харин манай намын бүлгийнхний зүгээс яаралтай салгах шаардлагагүй юм байна, бүтэц зохион байгуулалтаа хийж, хэрэгжүүлсний дараа шийдэх нь зөв гэж санал дэвшүүлж, дэмжигдсэн. Удахгүй бүлгийн даргын асуудал удахгүй шийдэгдэх байх.
Бидний хувьд маш цомхон төр, Засгийн газрын хувилбарыг санал болгоно, төрийн зардлыг бууруулна. Мөн хувийн хэвшлээ дэмжих үзэл баримтлалтай ажиллана. Яг одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох журмыг хэлэлцэж байна. Одоогийн байдлаар УИХ-ын хоёр гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлсэн. Өмнө нь 4-5 кандидат нам дотроо дэвшүүлж, сонгож байсан. Тэр хэлбэрээр хэрэгжих байх.
Би одоогоор Ерөнхийлөгчид дэвших талаар бодож үзээгүй байна. Өнөөдрийг хүртэл ЕНБД-аар жинхлэх эсэхээ мэдэхгүй байсан, хэдхэн минутын өмнө шийдэгдлээ. Манай намаас ямар ч хүн дэвшсэн ялдах байх тэр машиныг бий болгох ёстой. Тийм үйл ажиллагааг явуулж чаддаг баг бүрдүүлэх ёстой, сурталчилгааг хийж, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох ёстой. Чадна гэдэгтээ итгэлтэй байна" хэмээсэн юм.
Дэд даргаар томилогдсон хүмүүс дараах байр суурийг илэрхийллээ.
Н.Ганибал: АН-ын шинэ дүрмээр дэд дарга нарыг үүрэг тодорхой болсон. Таван дэд дарга 2027, 2028 оны сонгуулиудад манлайлан зохион байгуулна.
Л.Мөнхбаясгалан: Хоёр сонгууль дараалан ялагдал хүлээсэн байгаа учраас гишүүдийнхээ итгэлийг сэргээх шинэ залуу гишүүдэд итгэл өгөх, тэргүүн эгнээнд гаргаж ирнэ. Дэд даргад эмэгтэй квот байгаа, дээрээс нь би том тойргоос сонгогдсон АН-ын цорын ганц эмэгтэй гишүүн. Тэр утгаараа нэр дэвшсэн. ҮБХ бол манай намын эрх барих дээд байгууллага учраас энэ 300 гаруй хүний хамтын шийдвэрийг хүндэтгэж ажиллана. Миний хувьд хамтын шийдвэрийг ямагт хүндэтгэдэг. Тэр болтол ямар ч үзэл бодол, байр суурь илэрхийлж болдог нь манай намын соёл.
Ч.Өнөрбаяр: Төрд болон хуулийн салбар ажилласан туршлагатай. Хууль эрх зүйн салбар болон эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтарч ажиллах сонирхолтой байна. Жендэр гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэмжиж ажиллах ёстой гэж боддог. Өнөөдөр Монголд хууль биш хүний засаглал тогтчихоод байгаа нь үнэн. Үүнийг Ардчилсан нам л өөрчилж чадна. Энэ чиглэлд анхаарч ажиллана
Нэмэлт 19:45 цаг
Гишүүдийн 66.3 хувь нь дэмжсэнээр С.Баярцогт АН-ын ЕНБД-аар жинхлэн томилогдлоо

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан найман цаг гаруй үргэлжилж байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн 66.3 хувь нь дэмжсэнээр С.Баярцогт АН-ын ЕНБД-аар жинхлэн томилогдлоо.
АН-ын дарга О.Цогтгэрэл бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэн томилуулах саналаа ҮБХ-нд танилцуулсан юм.
Мөн тус хурлаар дэд даргын томилгоог хэлэлцэж, нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал, П.Мөнхтулга, ҮБХ-ны гишүүн Ч.Өнөрбаяр нарыг 90.1 хувьтай дэмжив.
Нэмэлт 18:15 цаг
Санал хураалт дуусаж, тооллого эхэллээ
ҮБХ-ны 69 дүгээр хуралдаан үргэлжилж байна. АН-ын ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх санал хураалтыг нууцаар явуулж дууслаа. Үргэлжлүүлэн саналын хуудсыг гараар тоолно.
Нэмэлт 16:48 цаг
АН-ын ЕНБД-д С.Баярцогтыг жинхлэх эсэх санал хураалт эхэллээ
АН-ын ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх санал хураалт эхэллээ. ҮБХ-ны гишүүд аймаг, аймгаараа орж саналаа өгнө. Намын дүрмийн дагуу санал хураалтыг нууцаар явуулах юм. Яг одоо Булган аймгийн төлөөлөл саналаа өгч байна. Үндэсний бодлогын хороо 377 гишүүнтэй бөгөөд 21 аймгийн төлөөлөл багтдаг.

Эргэн сануулахад, түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд УТЗ-өөс Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод буй. Хэрэв ҮБХ-ноос олонхын дэмжлэг авбал жинхлэн томилогдох юм
Нэмэлт 15:45 цаг
Генсект горилогч С.Баярцогт юу гэв
АН-ын ҮБХ-ны 69 дүгээр хуралдаан хаалттай үргэлжилж байна. Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигч С.Баярцогт өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр,
Манай нам анх таван намын суурь дээр үүссэн, олон ургалч үзлийн нэгдэл. Ойлголцолд хүрэхийн тулд бүх хүн нэг алхам ухрах хэрэгтэй. Энэ зүйлүүдийг хийж хэрэгжүүлэх, эв нэгдлийг хангах хүн нь намын дарга, ЕНБД дарга байдаг. Одоогийн байдлаар зургаан фракц бий. Үг хэлж байгаа хүмүүсийн байр сууриас харахад нэг фракц эсрэг байр суурьтай байна. Гэхдээ энэ нь бид нэгдэж, нийлж чадахгүй гэсэн үг биш. Хоёр хуваагдчихсан намаа зөвшилцөлд хүргээд 2024 оны сонгуульд амжилттай оролцож байсан.
Манай нам эв нэгдлээ хангаж чадна. Хэрэв сонгогдвол удирдлага баг, аппаратдаа 1980, 1990 оны залуучуудаар бүрдүүлнэ гэсэн бодолтой байгаа. Би төрийн өндөр албан тушаалыг 23 настайгаас эхэлж хашсан учраас залуу хүмүүст итгэл хүлээлгэвэл даагаад явах чадалтай гэдгийг мэдэж байгаа.
Х.Баттулга бид хоёрыг муу гэж хүмүүс боддог юм шиг байгаа юм. Бид хоёрт асуудал үнэхээр байхгүй, үргэлж хамтарч ажиллая гэдэг санал тавьдаг. Тавьсан санлуудад нь тодорхой нөхцөл байсан учраас шууд хүлээж авах боломжгүй байсан. Түүнээс нь болж зөрчилдөөн харагддаг. Хэрэв би ийм өндөр албан тушаалд очоод, намын ялалтын төлөө явах юм бол шаардлагуудыг нь сонсоод, харилцан буулт хийгээд, хамтраад явах боломжтой.
Ерөөсөө шийдэгддэггүй асуудал гэж байдаггүй. Миний хувьд 1998, 2004, 2008, 2014 оны эвслийн гэрээнүүдийг намынхаа талаас хийж байсан. Үүний үр дүнд Засгийн газар амжилттай байгуулагдаж, Монголын өнөөгийн хөгжилд түлхэц болсон гэж хардаг. " гэв.
Нэмэлт 14:10 цаг
С.Баярцогтыг ЕНБД-аар жинхлэх эсэхийг шийдвэрлэх саналыг илээр хураана
АН-ын ҮБХ-ноос намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэхээр нэрийг нь дэвшүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Түүнийг намын дүрмийн дагуу АН-ын дарга О.Цогтгэрэл санал болгож буй юм. Саналыг илээр хураана.
Яг одоо АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт ҮБХ-ны гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Ардчилсан намын дэд даргад таван хүний нэрийг дэвшүүллээ
Үүний өмнө Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос намын дүрмийн дагуу тус нам таван дэд даргад Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал, П.Мөнхтулга, ҮБХ-ны гишүүн Ч.Өнөрбаяр нэр дэвшүүлсэн билээ.
ҮБХ-ны гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд эдгээр томилгоо албажих юм. Тус хороо 370 гаруй гишүүнтэй, санал хураалтыг нууцаар явуулна.

Нэмэлт 11:30 цаг
Ирц 73.5 хувьд хүрснээр ҮБХ-ны ээлжит хуралдаан эхлэв
АН-ын үндэсний бодлогын хороо 375 гишүүнтэй бөгөөд ирц 73.5 хувьд хүрснээр 69 дүгээр ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, П.Батчимэг, С.Эрдэнэболд нар даргалан явуулна.
Хуралдааныг нээж АН-ын дарга О.Цогтгэрэл үг хэллээ. Тэрбээр " Зарчмын улс төр, зарчмын ойлголцол, зарчмын эв нэгдлийг барин фракц, талцал биш бодлого суурьтай намыг бий болгохоор томилгоог санал болгож буйг эрхэм ҮБХ-ны гишүүд ойлгож буй байх. Ялалт үргэлж олных байдаг. Ялагдлын буруутан харин дандаа дарга гэж би боддог. Гэтэл дарга яаж хариуцлага хүлээх вэ. Намын даргаас буух нь хариуцлага биш, хариуцлагаа хамтдаа, цугтаа үүрье, асуудлаа ил тод яриад олонхын саналаар томилгоо хийе гэж өмнөх хурал дээр олон хүн хэлснийг эргэн сануулъя" гэв.
Улс төрийн зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 04-ний өдрийн хурлаас санал болгосон ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлууллаа. Хуралдаанаар ЕНБД болон дэд дарга нарын томилгоо Улс төрийн зөвлөлийн журам зэрэг найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Нэмэлт 10:10 цаг
С.Баярцогтыг генсекээр жинхлэх эсэхийг шийдэх ҮБХ-ны хуралдаан ирцээ бүрдэхийг хүлээж байна
С.Баярцогтыг генсекээр жинхлэн томилох эсэхийг шийдэх АН-ын ҮБХ хуралдаан ирцээ бүрдэхийг хүлээж байна. Анх хурлын зараа 09:00 гэж тараасан ч ирц хангалтгүйн улмаас нэг цагаар хойшлуулсан. Өнөөдрийн хуралдаанаар намын ЕНБД болон таван дэд даргыг сонгоно.Үүнээс ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхэлж чадах эсэх, эсвэл шинээр хүн нэр дэвшүүлэн хэлэлцэх үү гэдэг асуудал анхаарал татаж буй.

Эхлэл 08:30 цаг
АН-ын генсекээ тодруулах ҮБХ-ны хуралдаан 10:00 цагт эхэлнэ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагаас Төрийн ордонд эхэлнэ. Энэхүү хуралдаанаар хүлээлт үүсгээд буй намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд дарга нарын томилгоог хийх юм. Хурлын товоо 09:00 гэж тараасан ч ирцийн улмаас эхлэх цагаа нэг цагаар хойшлуулжээ.
С.Баярцогтыг ЕНБД-аар жинхлэх асуудлыг оруулж ирэх үү эсвэл өөр хүн нэр дэвшүүлэн хэлэлцэх үү гэдэг нь одоогоор тодорхой байна. Учир нь, намын ахмад болон залуу гишүүдийн төлөөлөл С.Баярцогтыг томилохыг эсэргүүцэн шаардлага хүргүүлээд буй. Хоёрт, ХЕХ-ноос УТЗ байгуулсан тогтоолыг хүчингүй болгосноор уг томилгоо хүчингүй болсон гэх мэдээлэл гараад буй. Өмнөх ҮБХ-ны хуралдаанаар намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс Д.Амарбаясгалан, П.Батпүрэв нарын нэрийг дэвшүүлсэн ч олонх дэмжээгүй билээ.

Т.БАТСҮРЭН
П.ДАВААЖАРГАЛ
Зураглаач: Б.ЭРДЭНЭБАЯР




















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН bye bye болжээ. Очиж очиж нүүр царайгаа ийм хүнээр хийж байдаг нам байдгаа
Баярцогт ард иргэдийн саналаар УИХ-д сонгогдож чадахгүй гэдгээ мэдээд ямар ч байсан намын жагсаалтаар эхэнд бичигдэж, гишүүн болох зорилгоо биелүүлжээ. Тэгээд сайд болж, Монгол улсыг ахин самарч, Хятад ард улсын Ар Монголын Өөртөө засах орон болгохоор шулуудна.
Алуурчин элбэгдоржийн түрийвч нэгтэй баярцогт данжаад бод идсэн боохой шиг бардамнаж өнөөх муу орк монголчуудын тэнэгийг нь гайхан шагширч хөх инээд нь хүрч байна.
Баярцогт данжаад хүрэлсүг хүртэлх бүх шааруудыг амаар нь бөөлжтөл хахуулиа үнхүүлж залгиулж чадлаа
Энэ пиааздаг ерөнхийлөгч болох ганцхан хүсэл бодолтой. Энэ бодолдоо хүрэхийн тулд шүүхийнхнийг тэрбум тэрбумаар хахуульдаад шоронгоосоо гарсан
Хуультай улс оронд оффшорт хөрөнгө мөнгө нуусан хулгайчид бүгд бүх хөрөнгөө хураалгаад шоронгийн нааран дээр залардаг
Монголд бол Алуурчид хулгайчид ерөнхийлөгч болдог
АН ИЙНХҮҮ ЭНЭ ЦОГТГЭРЭЛ ГЭДЭГ УЧРАА МЭДЭХГҮЙ МАНГАР БАЦААНЫ ГАРААР БУЛШЛАГДАХ ТАВИЛАНТАЙ БАЙЖЭЭ ЭНЭ НАМААР АХ НАМ МАН ГОЁ ТОГЛОЖ БАЙНАА ҮНЭХЭЭРИЙН ГОЁ ШҮҮ БАЯРЦОГТОО ЖИНХЛЭЭД ТАВЬЧИХААЧ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ ЧИНЬ ЭХЛЭЭД ЧАД.ДАРААГИЙН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬД ДАХИН ЧАД ГАХАЙ БАТЧИМЭГ ЭНХТУЯА ГЭДЭГ ЯАХ ГЭЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БУС ЭДГЭЭР СОНИН ГАРУУД ХААНААСАА ГЭНЭТ ГАРЧ ИРЭЭД ПЭЭДЭЛЗЭЭД БАЙГААГ НЭГ САЙН ОЙЛГОХГҮЙ Л БАЙНА.МӨНХБАЯСАГЛАН ГЭЖ ЖЕНКОГИЙН ТЭЖЭЭВЭР ЧИ АР ХАЛХЫН ШОРОНД АЛДАР ЦУУГАА ЦУУРАИТУУЛЖ ШОРОНГИЙХОО НААРАН ДЭЭР СЭГ БОЛТЛОО ХУТГАЛУУЛЖ ҮХСЭН,НӨХӨР НЯМЛХАГВЫХАА ШАРИЛ ДЭЭР ГАНЦ ЦЭЦЭГ ТАВЬСАН УУ? ГАНИБАЛ АРААЙ ДЭЭР ШҮҮ НӨГӨӨ ХЭДИЙГЭЭ БОДВОЛ АРАЙ ИХ ЖИН ДАРНАА.
АН-г сонгох шалтгаан байхгүй боллоо.Монгол улсыг өдөрт 14 тэрбум төгрөгийн өрөнд оруулсан хүнийг ЕНБД болгож байгаа бол монгол улсыг сүйрүүлж ч мэдхээр боллоо.Улсаа аварцгаая!!!
Дүнгий нь маргааш танилцуулна гэдэг нь луйварднаа л гэсэн үг шүү дээ, тийм үү ?!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Амгалан нойрс доо, Ардчилсан нам.
Ардчилсан нам биш ээ, Алуурчдын нам. Алуурчин элбэгдорж Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүл гээд толгой Алуурчид тэдгээр Алуурчдын угаадас ялгадас шавхруугаар тэжээгддэг боол гөлгүүд
ардчилсан нам ингээд 20 мянган хувьсагчийн онолоор хулих харандаагийн суганд хумьхийн тоос болов оо хөөрхий.
Албан тушаалын донтой нь үнэн байна. Ерөнхийлөгчмд нэр дэвших гэнэ шүү. Эхнийхээ албан тушаалд очоогүй байж дараагийнх руу нь явдаг. Аргагүй л албан тушаалын донтон гэдгээ хэрууллаа.
Арван жилийн ялтай хүн АН генсек болж Хүрэлсүгэд барьцаалагдав. Ардчилсан нам ирэх сонгуулиудад будаа
Одоогоор.... Яая, аймаар амбиц уу???
Шоронд байх ёстой луйварчин бүхэл бүтэн улс орны ард түмнийг доромжилж байхад чимээгүй л суугаад байх юм аа толгой дээр сандаалчад бааж шээж байг уу энэ хужаагийн шээс
Дотор хужаа хүний санаа ийм зэвүүн. Дотроо аль хэдийн бодоод төлөвлөчихсөн нь эхнээсээ биелэгдээд цаанаасаа инээд нь хүрээд байж байгаа царай нь энэ. 27 онд хужаа нэр дэвшчихсэн явж л байна байх даа.