НИЙГЭМНийгэм мэдээ

X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан болгож өгчээ

"Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Нармандахын Мөнхнасан нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эрх, боловсрол, эмзэг бүлгийн дэмжлэг, тогтвортой хөгжлийн чиглэлээр олон сайн үйлсийн ажил санаачлан хэрэгжүүлдэг. Тэрбээр энэ удаад Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургууль тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгожээ.

Энэ талаараа "Шинжлэх ухааны болон уламжлалт Буддын гүн ухааны мэдлэг, чадварыг зааж сургадаг Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургууль тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй байрандаа орлоо. Энэхүү сургууль өнөөг хүртэл өөрийн гэсэн байргүй ч сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг. Буддын гүн ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй олон хүүхдэд эрдэм номын үйлийг түгээсээр байсан билээ. Харин одоо Буддын гүн ухааныг ерөнхий эрдмийн хичээлтэй хослуулан хичээнгүйлэн суралцаж буй лам хүүхдүүдэд маань орчин цагийн шинжлэх ухааны эрдэм мэдлэгээс шимтэн хүртэх бүрэн боломж нээгдлээ.

Ийнхүү боловсролын салбарт бас нэгэн шинэ өнгө төрх, шинэ гарц нээж, хөгжлийн шинэ түүхийг эхлүүллээ. Бяцхан ламхай нар минь урам зориг дүүрэн суралцаж, эрдэм ухаан, ёс суртахуун, гэгээн үйлсээрээ монголынхоо болон дэлхийн буддизмд эерэг хувь нэмрээ оруулж нинж оюунт ирээдүйг бүтээнэ хэмээн бэлгэшээж байна" хэмээн өөрийн сошиал хуудастаа бичжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шашин бол мунхруулагч юм шүү. Үхсэн хатсаных нь богд могд. Монголчууд шарын шашинд орсоноор уруудах доройтож зам руугаа орж манжийн дарлалд өчнөөн жил зовсон. Одоо сэхээрээч ээ малнууд аа, махнууд аа!....

Зочин
Зочин
Reply to  Зочин

Удахгүй богдын араас нь хутга шаана

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энд шашин яриагүй, нэг компани сайхан ажил хийжээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Урвагч өвөрлөгч халхын ноёдоос болоод манжийн дарлалд орсон шүү малаа эрх мэдлийн хойноос улайрсан заваан зангаасаа болж манжтай эвсэж монголчуудаа хядчаад юугаа хуцаад байгаан.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хайран хүүхэд. Улс төрийн тоглоом болж гүйцэх юмаа. Хэлэх үг олдохгүй л юм даа.

Зочин
Зочин

Бид нар өөрсдийн богд гэгээнээ тодруулах гэж их зовсон шүү энэ бол тусгаар эх орны баталгаа шүү

Зочин
Зочин

Богдын ээж энэ сургуулийг тохижуулахад оролцоогүй шүү, худал мэдээ тавьж олныг төөрөлдүүлэхээ болино уу. Улс хөрөнгөөрөө засварлаж тохижуулж өгсөн улсын сургууль юм.

Бурхан
Бурхан

Булганы Энэбиш гэх өвгөний нууц амраг байсан Гарамжавын ач одоо тэгээд Богд юм уу? Заа больж үз. Багахан шиг балайрцгаа.

Зочин
Зочин
Reply to  Бурхан

Чи я гсн өөрөө хэн нэгний.нууц бсн байж.мэдэх, чиний хүү охин гээд хайртай хүмүүс тийм л байдаг амьдралыг яалтай билээ. Хүний сайныг нь ярьж дурсаж хүндэлбэл өөрт тань өлзийтэй биш үү?!

Зочин
Зочин
Reply to  Бурхан

Хотын дарга байсан Энэбиш биш биздээ?

Зочин
Зочин

Нийсоэл барьж өгсөн улсын сургууль шүү дээ. Мэдээллийн сайт юм бол мэдээг баримт сурвалжлагад түшиглэн нягталж оруулж баймаар юм. Буруу мэдээлэлдээ залруулга хийхийг хүсье.

Зочин
Зочин

Bogdiinhoo eej mundag emegteid bayr hurgie.

Jariga.mn
Jariga.mn

Коммунистуудын байр суурь Ганхаж байж ядаж байна даа.Бүх нийтээр ээ Бурхан шашин гээд яваад эхэлсэн,Хуучны Социалист социнтерни Коммунистууд одоо дуус дуус ККК.

Эгэл
Эгэл

Хүүхдүүдэд боловсрол олгох ажилд чинь талархаж байна.Сайн сайхныг хүсьэ

Zochin
Zochin

Saihan medee baina

Жийгээ
Жийгээ

УИХ даргаа оронд нь явуулчихсан эмээгийн ач хүү тэгээд Богд уу

Зочин
Зочин

баярлалаа, үргэлж сайн сайхныг бүтээж, дэлгэрүүлж байдагт тань, ажил үйлст нь улам их амжилт хүсье.

Зочин үржинтөмөр
Зочин үржинтөмөр

Боловсролын салбарт цоо шинэ эхлэл болжээ. Улам боловсорч, дэгжин дээшлэх болтугай . Мэдлэг боловсрол , ёс суртахуунаараа үлгэр жишээ болон төлөвшсөн сайхан хүмүүс олон болох болтугай .

Зочин
Зочин

Богдынхоо ээжид баяр хүргэе. Сайхан буянтай үйл хийсэн байна.
Энд муухайгаар бичиж байгаа хүмүүст битгий гомд, эсрэгээрээ өрөвд. Яагаад гэвэл тэд маш өчүүхэн амьтан гэдгээ өөрсдөө баталж байна.

Төртогтох
Төртогтох

2 ихэр 2 уулаа богд байх ёстой

Зочин
Зочин

Түвд ном цээжлээд улам л мухар сүсэгт автаад хүний үхэл хагацал зовлон дээр мөнгө хийсэн баахан лам нарыг бэлддэг газар болох нь дээ,энэ улс орон хаашаа яваад байна даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сохор тангадтай тангадгүй богдтой богдгүй монгол улс болох байлгүй

Зочин
Зочин

Эрхэм хүндэт Мөнхнасан захиралдаа нийт монголын хүүхдүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэж хийж буй сайн үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Таны үйлс монголын компаниудад сайн үлгэр дууриалал болж байна. Хүмүүсийн төлөөх олон сайхан сайн үйлс улам дэлгэрэх болтугай.

Эрдэм
Эрдэм

Бахархалт гэр бүл.баярлалаа

Back to top button